Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Архинд донтох эмгэгтэй иргэдийн 70 хувь нь архинаас гарах хүсэлтэй байдаг

Монгол улсад хүн амын нийт өвчлөлийн дотор архи хэрэглэх хорт зуршлын улмаас үүсэх өвчлөл 5.6 хувийг эзэлж байна. Түүнчлэн нийт нас баралтын 25 хувь нь архитай холбоотой байна.

Насанд хүрэгчдийн дунд архинд донтох эмгэгтэй хүн нийт хүн амын 13.6%-ийг эзэлдэг бөгөөд үүний 22% эрчүүд эзэлдэг байна. Мөн эрдэмтэд архинд донтох эмгэгтэй иргэдийн 70 хувь нь архинаас гарах хүсэлтэй байдгийг нотолсон.

Монгол Улсын хэмжээнд архинд донтох эмгэгтэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх албадан эмчилгээний нэг төв байдаг. Албадан эмчилгээний төвд 2014 онд 1,229, 2015 онд 1,105, 2016 онд 1,254, 2017 онд 1,389 хүн архинд донтох эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлсэн ба энэ тоо жил ирэх тусам өсөж байна.

Манай оронд архидалт газар авч тэр нь нийгмийн дэг журам зөрчих, ноцтой гэмт хэрэг үйлдэх, үйлдвэрлэлийн осол гарах, иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулах, ёс зүйн доройтолд оруулах үндсэн шалтгаан болж байна. 2014 онд хийсэн судалгааны үр дүнд архи, мансууруулах бодисын шалтгаант гэмт хэрэгт 144 хүн шалгагдаж байсан бол 2018 онд 402 болон өссөн байна.

Монгол улсын нийт хүн амын 30-46% нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай буюу манай оронд хамгийн багадаа 500 мянган хүн сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн судалгаа байдаг.  Бусад улс орны залуучуудын стрессийн түвшинг судалсан судалгаагаар Америк 62%, Энэтхэг 46% , Япон 42% , Их Британи 27% байдаг бол Монгол улсын залуучууд 59% нь стресстэй байгаа нь өндөр үзүүлэлт юм. 2016 онд санамсаргүй түүврийн аргаар ажлын байрны стрессийг 190 орчим иргэдийн дунд судлахад ажлын байрны стресс харьцангуй өндөр гарсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com