Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна
“Гамшигт хил хязгаар гэж үгүй. Энэ нь нэг орны асуудал биш бүс нутгийн, цаашлаад дэлхий дахины асуудал болоод байна. Тиймээс гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, дасан зохицно гэдэг нь хүн бүрт хамаатай асуудал юм”. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Д.Намсрай ийнхүү хэллээ.
 
Өнөөдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” тохиож буй. Гамшгаас урьдчилан сэргийлэх, хүн бүрийг өөрийгөө болоод бусдыг хамгаалах мэдлэгтэй болгоход мэргэжлийн байгууллагаас гадна хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо маш чухал. Сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ өдрийн ач холбогдлыг таниулах зорилгоор ОБЕГ, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран өглөөний уулзалт зохион байгууллаа.
 
Уулзалтын үеэр, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Энэ зун дэлхийн хэмжээнд хамгийн халуун зун болж өнгөрлөө. Цаг уурын өөрчлөлтөөс хамаарсан гамшиг ослын тоо ч нэмэгдэж байна. Тиймээс гамшгаас урьдчилан сэргийлэх болон бэлэн байдал маш чухал” хэмээн онцлон хэлсэн. Түүнчлэн НҮБ-ын Хабитат хөтөлбөрийн Монгол дахь салбарын менежер Д.Энхцэцэг монголчууд нүүдэллэж амьдарч байхдаа урьдчилан сэргийлэх уламжлалт арга ухаанаа маш сайн ашиглаж, гамшигт тэсвэртэй амьдарч ирсэн. Хотжилт нэмэгдэхийн хэрээр эрсдэл өсөж байгаа шалтгааныг тайлбарлалаа.
 
НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн аравдугаар сарын 13-ныг ийнхүү тэмдэглэн өнгөрүүлдэг болоод 34 жил болжээ. Энэ жил дэлхий даяар “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдалтай тэмцэх нь” уриан дор өнгөрүүлэх юм. Нийтийн тээвэр, харилцаа холбоо, суурь дэд бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг нийтийн үйлчилгээний тэгш бус, хүртээмжгүй байдал гамшиг ослын үед нийгмийн эмзэг бүлэгт хамгийн хүндээр тусдаг. Өөрөөр хэлбэл, ядуурал гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа хэрэг. Тиймээс гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшиг ослын үед сэтгүүлчид хэрхэн ажиллах зэрэг өргөн сэдвийн хүрээнд уулзалт өрнөлөө.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com