Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Бэлчээрийн мал аж ахуйг тоонд бус, чанарт суурилан хөгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал нөлөөтэй

Даян дэлхийн Байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хэрэгжүүлэгч талуудын нэгдсэн зөвлөгөөн “Түншлэлийн форум-2023” эхэллээ.

Уг төсөл хэрэгжиж эхэлснээс хойш төслийн зорилтот нутаг дэвсгэрийн хэмжээнд нэг сая га газар нутаг бүхий 11 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, орон нутагт идэвхтэн байгаль хамгаалагчдыг бэлтгэн смарт программ хангамжийг нэвтрүүлж байна. Зорилтот бүс нутагт Баданга хүдэр, Халиун буга, Монгол тарвага, Улаан гоёо зэрэг ховор, нэн ховор амьтан, ургамлыг сэргээн нутагшуулж, тэдний амьдрах орчныг сайжруулах хүрээнд 4 нарны өргүүрт худаг, 48 булаг шандын эхийг хашиж хамгаалсан. 45000 га сэрүүн бүсийн болон заган ойн санд ойн цэвэрлэгээ, арчилгаа, өвчин шавжтай тэмцэх, байгалийн сэргэн ургалтыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлж, ойн мэргэжлийн байгууллага, боловсон хүчнийг чадавхжуулах практик сургалтыг зохион байгуулж тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байгааг БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар нээлтийн үеэр дурдлаа.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллөөс үүдэх байгаль орчны доройтлыг бууруулахад малчид хэрхэн хувь нэмрээ оруулах, дан ганц бэлчээрийн мал аж ахуйд тулгуурлан өрхийн амьжиргаагаа залгуулах бус үйлдвэрлэл, хоршоо хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлж, бэлчээрийн мал аж ахуйг тоонд бус, чанарт суурилан хөгжүүлэх нь эерэг нөлөөг онцолж байгаа юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл нь Монгол орны байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалах, бэлчээр, ойн доройтлыг бууруулах, эко системийн үйлчилгээг сайжруулах хүрээнд Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Архангай аймгийн 13 суманд 5 дахь жилдээ хэрэгжиж байна. Зөвлөгөөнд төсөл хэрэгжүүлэгч орон нутгийн иргэд, малчдын төлөөлөл, төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, нөхөрлөл, хоршоодын 200 гаруй төлөөлөл оролцож, сайн туршлагаа хуваалцаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com