Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
“Шунхлай” шатахуун түгээх станцын газрыг чөлөөлж дууслаа

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгаж буй. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Дунд гол дагуу байрлаж байсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулган, газар чөлөөлж дууслаа. Тус газар чөлөөлөлтийн ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу аравдугаар сарын 27-нд эхлүүлж, буулгалтыг “Баттөгс Жонон” компани гүйцэтгэсэн юм.

 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

- Нийслэлийн зүгээс “Шунхлай трейдинг” ХХК-тай харилцан тохиролцож, албадан бус харилцан ойлголцсоны үндсэн дээр газар чөлөөлж дууслаа. Улаанбаатар хот дундуур урсаж буй Сэлбэ, Дунд голын голдиролд барьсан барилга, байгууламжууд нь үерийн эрсдэл болон байгаль орчин талаас олон асуудал дагуулсан. Иймд өмнө нь олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, харилцан тохиролцож газар чөлөөлөх ажлуудын эхнийх нь хэрэгжиж, өнөөдөр бүрэн дууслаа. Чөлөөлсөн газрыг нийтийн эзэмшлийн газар болгон, ногоон байгууламж, авто зогсоол байгуулах зэргээр орчинтой нь уялдуулан тохижуулж, үерийн байгууламж хийнэ.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:

- Мэргэжлийн компанитай гэрээ байгуулан, үйл явцад холбогдох байгууллагууд хяналт тавьж буулгалтыг хийж, гүйцэтгэн, үерийн барилга байгууламжийн хэлбэржүүллээ. Цаг агаар хүйтэрсэн учраас дулааны улирал болмогц үерийн барилга, байгууламжийг бэхжүүлэн, далан барьж эхэлнэ. Өнгөрсөн зуны их хэмжээний борооны улмаас үерийн 4 км орчим барилга байгууламж сэтэрч, урссан. Үүнийг үе шаттайгаар шийдвэрлэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
8 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com