Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Уяачийг “Ланд Круйзер-200” автомашин, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагналаа

Гурван жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг “Их хурд-8” уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй долоо худагт боллоо. Эхний өдөр болсон азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүлж, түмэн олныг баясгалаа. “Монгол туургатны морины өв соёлын наадам” нэртэйгээр Хүй долоон худагт зохион байгуулагдаж буй “Их хурд-8” наадмын түрүү магнай эзэндээ “Land cruiser-200” маркийн төмөр хүлгийн түлхүүр атгуулсан бол уралдаанч хүүхдийг нэг өрөө байраар шагнажээ. Хурдан хээр азаргыг Төв аймгийн Зүүндэлгэр сумын хоёрдугаар ангийн сурагч Б.Энхбаяр гэдэг найман настай хүү унаж, уралдсан байна.

Азарганы аман хүзүүнд энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү магнайд хурдалсан, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат О.Батбилэгийн халзан азарга хурдалсан бол айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Төрмөнхийн хурдан бор азарга хурдаллаа. Харин айргийн дөрөвт Монгол Улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн ажнай цавьдар азарга орж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Д.Ганхуягийн хурдан хээр азарга айргийн тавд хурдаллаа.
“Их Хурд-8” наадмын шилмэл хурдан морины уралдаанд оролцохоор 32 хүлэг бүртгэгдсэнээс 30 хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдаллаа. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүү магнай хүртлээ. Мөн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Ч.Цэрэнбатын хул аман хүзүүдэж, Төв аймгийн Баян сумын харьяат П.Энхмөнхийн хул айргийн гуравт хурдалж, Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын зээрд айргийн дөрөвт, Төв аймгийн Батсүмбэр сумын С.Лувсанбалданы халтар тавд оржээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com