Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ХАГАС КОКС: БНХАУ-ын утаагүй болсон дэвшилтэд технологи Монгол Улсад нэвтрэх үү

Монгол Улсын хувьд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улсын тоонд зүй ёсоор багтдаг. Улаанбаатар хотын агаарын бохирдлын шалтгаан нь амьтан болон ургамлын гаралтай янз бүрийн түлш шатах үед дулаан ялгарч, химийн бодис, тоосонцрууд агаарт дэгддэгтэй холбоотой байдаг. Харин үүнийг шинжлэх ухаанд шаталт гэж нэрлэдэг бөгөөд түлшний шаталт нь агаарын бохирдлын гол шалтгаан болдог юм. Тийм ч учраас агаарын бохирдол ихсэхэд байгалийн хүчин зүйл нөлөөлж болох ч халаалтын систем, хот төлөвлөлт зэрэг хүний хүчин зүйл давамгай нөлөөлдөг аж.

Зургийг: Экологийн цагдаагийн алба

2020 онд Экологийн цагдаагийн албанаас гаргасан дээрх судалгаанаас харахад Монгол Улсын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын зууханд шатаасан нүүрсний утаанаас үүдсэн байна. Энэхүү утаа нь иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн чимээгүй алуурчин гэдгийг хүн бүр мэднэ. Нийслэлийн агаарын бохирдол өндөртэй бүсэд амьдардаг хүүхдүүдийн уушгины багтаамжийг хөдөө орон нутагт амьдардаг хүүхдийнхтэй харьцуулахад 40 хувиар доогуур байсан гэх ч судалгаа бий.

Тэгвэл дэлхийн хамгийн олон хүнтэй БНХАУ нь саяхныг хүртэл асар их агаарын бохирдолтой, авто замын түгжрэлтэй улс гэдгээрээ хар тамга даруулдаг байсан. Гэвч маш богино хугацаанд агаарын бохирдолтой гайхалтай хурдан тэмцэж чадсан нь олон улсад хамгийн том гүрэн гэдгээ дахин нэг баталсан юм. Гэвч тэдний шийдэл нь юу байв.

2017 онд Бээжинд агаарын бохирдол хэвийн хэмжээнээс давсан үзүүлэлт гарах үед эрх баригчид түүхий нүүрсний үйлдвэрүүдийг татан буулгаж химийн аргаар өндөр температурт жигнэж хор, утааг нь бууруулж "ХАГАС КОКС" бэлтгэн гаргаснаар тэдний зовлон дуусчээ.

Өнгөрсөн наймдугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нийслэлийн бондоос 177 тэрбум төгрөг төсөвлөж БНХАУ-аас хагс кокс худалдан авах төслөө танилцуулсан. Уг шийдвэрт иргэд өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байгаа билээ.

Мөн Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр тус 177 тэрбум төгрөгийг бууруулж 32 тэрбум төгрөг болгон Нисэх, Яармаг, Дархан-Уул, Налайх орчмын 26 мянга 825 гэр хорооллын айл өрхөд хагас кокс түлш болон асаагчийг нийлүүлж турших шийдвэр гарсан.

Манай улсын хэрэглэж буй хагас мидлинг түлш нь нийслэлийн агаарын бохирдлыг 30 хувиас доош бууруулж чадахгүй байгааг холбогдох албаны хүмүүс мэдээллээд буй. Тиймээс хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологиор бүтсэн "Хагас Коксжсон" түлшийг Монгол Улсад нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэн юм.

-ХАГАС КОКС ГЭЖ ЮУ ВЭ-

2017 онд БНХАУ-ын нэвтрүүлсэн хагас кокс гэгч нь илт үр дүн үзүүлсэн нь Монгол Улсын төдийгүй олон улсын анхаарлыг татсан. Уг хагас кокс нь өндөр дэгдэмхий хортой түүхий нүүрсийг угааж баяжуулан, 550-700 хэмд хуурай пироликын аргаар гаргаж авсан бага дэгдэмхийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүн юм.

Энэхүү түлшний техникийн үзүүлэлт нь шаталтын үеийн дэгдэмхийн нь агаарын чанарын үзүүлэлтийн үр дүн 45 хувиар буурах тооцоолол гаргасан байна.

-ХАГАС КОКСЖСОН НҮҮРС ГЭЖ ЮУ ВЭ-

Хагас коксжсон нүүрс нь эрдсийн хольц агуулсан ургамлын гарал үүсэлтэй, хатуу шатамхай, тунамал байгальд орших чулууг хэлэх аж.

-ХАГАС КОКСОН ТҮЛШ ГЭЖ ЮУ ВЭ-

Хагас коксон түлш нь дээрх хоёроосоо ялгаатай зүйл нь хуурай пироликийн аргаар гаргаж авсан нунтаг бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар халууны задралд оруулан, боловсруулж гаргаж авсан түлшийг хэлнэ. Монгол Улсад хагас коксон нүүрсийг энэ оны 12 дугаар сарын 15-наас нэгдүгээр сарын сарын 30 хүртэл 45 хоногийн хугацаатай туршиж бодит үр дүнг иргэдэд харуулах аж. Иргэдийн дунд хагас коксийг Хятад улсаас худалдан авахаас илүүтэй Монголдоо хагас коксийн томоохон үйлдвэртэй болох нь зөв хэмээн үзэж буй. Иймд Монгол Улсын хувьд 2024 он гэхэд эх орондоо хагас коксийн үйлдвэртэй болох зорилгыг тавьжээ.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-д хагас кокс үйлдвэрлэдэг 300 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. ӨМӨЗО-ны шахмал түлшний үйлдвэр болох Inner Mongolia blue flame technology environment компани нь нэг жилд 900 мянган тонн нүүрсийг угааж хагс коксийн үйлдвэрт боловсруулдаг аж. Тус үйлдвэр нь 150 мянган тонны дөрвөн зуухтай, 600 мянган тонны хүчин чадалтай үйлдвэр аж. Хагас коксжих үйл явцад бий болсон их хэмжээний утаа, хийг эрчим хүч болгон ашигладаг. Харин нүүрснээс гарсан давирхайг дэвшилтэд технологи ашиглан бензин, дизелийн түүхий эд, болгон ашигласнаараа хаягдал гаргалгүй ашигтай үр дүнд хүрдэг байна.

-БНХАУ-аас хагас кокс худалдан авч Монголд туршсанаар ямар ач холбогдолтой вэ-

Энэхүү үйлдвэрийг барихад 2007 оны ханшаар 250 сая юань төсөвлөн барьж байжээ. Монгол Улсад уг үйлдвэрийг 600 мянган тонны чадалтай барих урьдчилсан зураг төлөвлөгөө гаргасан. Хэрэв Монголд үйлдвэр баригдвал Хятадын үйлдвэртэй яг ижил гурван төрлийн бүтээгдэхүүн боловсруулан гаргана.

Мэдээж хагас коксийг бүрэн хэрэглээнд оруулснаар утаа 100 хувь арилахгүй. Гэвч хорт чанарын үнэлгээ эрс буурч одоогийн агаарын бохирдлын үзүүлэлт хоёр дахин буурах аж. Ийнхүү Монгол улс хагас коксийн туршилтад орж Утаанбаатар нэрийг цэвэрлэх боломж тун ойрхон байна.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com