Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллаж байна гэв

"Тавантолгой түлш" компанийн инженер, техникийн ажилтнуудын дунд "Инженерийн шийдэл-Хөгжлийн тулгуур" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр тус компанийн Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээл ""Тавантолгой түлш" компани тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 15-ныг хүртэл нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран нийт 88 агуулахад 120 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн байна. Борлуулалтын цэгийн хувьд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл 492 цэг ажиллаж байсан бол өнөөдрийн байдлаар 650 цэг ажиллаж байна. Иргэд сайжруулсан шахмал түлшээ картаар худалдан авахдаа долоо хоногт зургаан шуудайг авдаг байсан. Энэ жилийн нэгдүгээр сараас долоо хоногт долоон шуудай болж, нэг шуудайгаар нэмэгдсэн. Бид иргэдээс болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас гэсэн хоёр сувгаар судалгаа хийж, нийт иргэдийн 35 хувь нь долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцэхгүй гэдэг санал гомдлыг хэлсэн. Өнөөдрийн байдлаар иргэдэд сайжруулсан шахмал түлш хүрэлцэхгүй байна гэдэг дуудлага мэдээлэл ирээгүй байна. Манай байгууллагын 7011-9400 дуудлагын утсанд ирсэн гомдол, саналыг хүлээн авдаг. Бид 2023-2024 оны өвөл 578500 тонн сайжруулсан шахмал түлшийг нийслэлчүүдэд борлуулах төлөвлөгөө гаргасан. Үүний дагуу өнөөдөр 120 мянган тонн түлшээ нөөцөлж, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс худалдан борлуулж эхэлдэг. Оргил ачаалалтай үе арванхоёр, нэгдүгээр сар байдаг. Бид тэр үед үйлдвэрийн бүрэн хүчин чадал буюу 13 шугамаар ажиллана. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн 10 шугам ажиллаж байгаа” хэмээн мэдэгдэв.

Мөн Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат "Энэ жил Эрчим хүчний яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, "Тавантолгой түлш" компанитай хамтарсан хагас коксжсон түлшийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судалгаа туршилтын ажлыг хавраас намар хүртэл хийгээд дууссан. Бид түүхий нүүрс түлж байхад агаарын бохирдол 40-өөс дээш хувьтай буюу утаатай байсан. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр энэ агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан. Цаашдаа зайлшгүй хагас коксжсон түлш рүү шилжих шаардлага үүсээд байна. Хагас коксжсон нүүрсний дэгдэмхий хий 10 хувь руу ордог. Бид 20 хувийг 10 хувь болгосноор энэ хэмжээгээр утаа буурна гэдгийг судалгаагаар нотолсон. Бид дотоодын бүх итгэмжлэгдсэн лабораториудаар туршилтыг хийж, үр дүнгээр нотолсон. Энэ жил нийслэлээс бонд гаргаж, Хятадаас хагас коксжсон нүүрс оруулж ирж шахмал түлш үйлдвэрлэнэ гэдэг Эрчим хүчний сайдын шийдвэр байгаа. Өнөөдрийн байдлаар хараахан шийдвэр нь гараагүй байх шиг байна. Хэрвээ хагас коксжсон нүүрс оруулж ирвэл манай компани үйлдвэрлэх бүрэн боломжтой. Ер нь анхнаасаа хагас коксжсон нүүрсийг боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай байсан уу гэвэл, байсан. Гэхдээ оройтоогүй. Ирээдүйд газ руу шилжиж, айл өрхүүдийг орон сууцжуулах нь хамгийн зөв сонголт” хэмээн хэлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com