Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн “Ability Expo-2023” өдөрлөг боллоо

Тогтвортой хөгжил, эрх тэгш оролцоо, олон талт байдлыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн “Ability Expo-2023” өдөрлөг хоёр дахь жилдээ болж, НЗДТГ-аас хамтран зохион байгуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилготой тус арга хэмжээний үеэр хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, технологи, боловсрол гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд нээлттэй илтгэл, хэлэлцүүлгүүдийг өрнүүлж байгаа юм.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн бизнесийг танилцуулж, урласан бүтээлээр үзэсгэлэн худалдаа дэлгээд байна. Мөн тус арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн технологийн дэвшил, шийдлүүдийг олон нийтэд сурталчилж буй. Өдөрлөгийг

  • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Боловсрол, Шинжлэх ухааны яам
  • НЗДТГ
  • “Хайнд Про” технологийн компани
  • Олон улсын Ротари байгууллага
  • Социал, демократ Монголын залуучуудын холбоо ерөнхийлөн зохион байгуулж, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Эйч ар ментор групп” ХХК хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

“Ability Expo-2023” өдөрлөг Шангри-Ла хүлээн авалтын танхимд өнөөдрийн 19:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өдөрлөгийн төгсгөлд “Онцлох бизнес”, “Хүртээмжээр түүчээлэгч хэвлэл мэдээлэл”, “Тогтвортой хөгжлийн зорилтоор түүчээлэгч байгууллага”, “Хүртээмжээр түүчээлэгч бизнес”-ийг шалгаруулж, шагнал гардуулах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com