Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
НОСК: Түрүүнд бүртгүүлсэн нь сонгогдож, сүүлд бүртгүүлбэл хоцрох вий гэж санаа зовох хэрэггүй

Нийслэлийн орон сууцны корпорацаас Буянт-Ухаа II хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдахыг хүсэгчдийн бүртгэлийг өчигдөр 17:00 цагаас цахимаар хийж эхэллээ. Цахим бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор Нийслэлийн орон сууцны корпорацаас хийсэн мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэж байна. Бүртгэл долдугаар сарын 22-ноос эхэлж, 14 хоног үргэлжилнэ. Наймдугаар сарын 5-ныг хүртэл ажлын болон амралтын өдрүүдэд ч 24 цагийн турш явагдах гэнэ.

НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар”Хамгийн түрүүнд бүртгүүлсэн нь сонгогдчих вий, сүүлд бүртгүүлбэл хоцрох вий гэж санаа зовох хэрэггүй. Хэзээ ч бүртгүүлж болно. Хамгийн гол нь бүртгүүлж байгаа хүний мэдээллээс шалтгаалаад урд хойно эрэмбэлэх юм. 14 хоногийн хугацаанд багтаад хэзээ ч бүртгүүлэх боломжтой” гэж сануулсан шүү. Цахим бүртгэл хийлгэхдээ http://nosk.ub.gov.mn/ хаягаар хандаарай.

НОСК-ийнхон сэтгүүлчдийн асуултанд ийнхүү хариулсан юм.



-Тэтгэврийн зээлтэй ахмадууд бүртгэлд хамрагдах боломжтой юу?

НОСК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар:
-Түрээсийн төлбөр төлж чадахгүй, банкны болон бусад зээлтэй иргэн хамрагдах боломжгүй. Түрээсийн байранд орчихоод түрээсийн төлбөрөө төлж чадахгүй асуудал болоод явж байгаа айлууд бий. Гол нь зээлтэй байж болно. Түрээсийн төлбөрөө төлөх чадамжтай байх ёстой.


-НОСК-ийн ажилтан иргэдээс мөнгө нэхэж, бүртгэсэн гэсэн мэдээлэл яваад байна. Үүнд та ямар хариу өгөх вэ?
-НОСК зөвхөн бүртгэл хийнэ, сонгон шалгаруулах ажил зохион байгуулахгүй. НОСК-ийн нэрийг барьж бусдыг залилсан гэсэн мэдээлэл нэлээд ирсэн. Квот , арын хаалга гэсэн ойлголт байхгүй. Сонгон шалгаруулах комиссын дэргэд бас хууль хяналтын байгууллагын төлөөлөл давхар ажиллаж байгаа. Хэрэв НОСК-ийн ажилтан тийм үйлдэл гаргасан бол хууль хяналтын байгууллагад өгнө. Нотлогдвол хариуцлага тооцно.

-Бүрдүүлэх материалын хувьд иргэдийг төөрөлдүүлсэн тодорхойгүй зүйлс байна. Цахимаар бүртгэнэ гэсэн мөртлөө цаасан материал шаардаж байгаа болохоор хаана яаж хандах талаар эргэлзсэн хүмүүс байна. Чухам ямар мэдээлэл ТҮЦ машинаас авах нь бас тодорхойгүй. Энэ талаар цэгцтэй тайлбарлаж өгнө үү?
-Эхлээд цахимаар бүртгэнэ. Цахимаар бүртгүүлээд сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэдээс бичиг баримт нэхнэ. Энэ тохиолдолд ТҮЦ машинаас тодорхойлолт авчирч болно. Шууд Иргэний бүртгэлийн төвөөс материал авчир гэхгүй. Үл хөдлөх хөрөнгийн лавлагааг ч ТҮЦ машинаас авах боломжтой. Цахимаар бүртгүүлж байгаа иргэд худал мэдээлэл бүртгүүлсэн тохиолдолд түрээсийн орон сууцанд хамрагдах болон НОСК-ийн үйл ажиллагаанд дахин оролцох эрхгүй болно. Хар жагсаалтанд орно гэсэн үг. Иргэд 14 хоногийн хугацаанд маш сайн уншиж судалж байж бүртгэлээ хийлгээрэй. Худал мэдээлэл өгвөл дараа нь албан ёсоор бичиг баримтаа авчир гэхэд ил болно. Сонгогдсон иргэдийн мэдээлэлийг НОСК-ийн сайтад байршуулна. Аль хороо дүүрэгт амьдардаг, хэн гэдэг иргэн сонгогдсон гэдэг нь нийтэд тодорхой байна.

 

Нийслэлийн Орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэм

-Цахимаар бүртүүлэхэд ямар нэгэн цаасан бичиг баримт шаардахгүй. Цахимаар оруулж байгаа мэдээлэл, регистрийн дугаар, овог нэр, ургийн овог, ам бүлийн тоо гэх мэтээр ямар нэг цаас шаардахгүйгээр иргэн авах боломжтой мэдээлэл байгаа. Эхний ээлжинд бид ямар нэг ТҮЦ машины лавлагаа, баталгаажуулсан бичиг баримтыг нэмэлтээр шаардахгүй. Бүртгүүлэгч нь төрийн албан хаагч, гачигдалтай гэх мэтээр найман зорилтот бүлгийн аль нэгэнд хамрагдах учиртай. Тийм учраас гэр бүлээрээ маш сайн ярилцаж, аль ангилалд орвол илүү боломжтой гэдгийг зөвлөж шийдвэрээ зөв гаргах ёстой гэв.
-Гэр хорооллын иргэдийг бүртгэнэ гэж байна. Орон байргүй түрээсийн байранд амьдардаг иргэд хамрагдах боломжтой юу?

-Б.Сүхбаатар:
-Орон гэргүй иргэд бас хамрагдах боломжтой. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар үл хөдлөх хөрөнгө байхгүй оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолтоор орон гэргүй гэдэг нь тогтоогдож байгаа иргэд бас орох боломжтой.
-Сонгон шалгаруулах комисст ямар хүмүүс багтаж байгаа вэ?
-Сонгон шалгаруулах комиссийг Засаг дарга томилдог. Комисс нь Захирагчийн ажлын алба, дүүргийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодоос төлөөлөл, иргэдийн төлөөлөл, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сондгой тоотой байгуулагдсан.
-Түрээслээд өмчлөгчдийн метр квадратын үнийг хямдруулж байгаа гэсэн мэдээлэл явсан, үнэн үү?
-Нэр усаа нуусан фэйсбүүк хаяг, зарим сайтад огт үндэслэлгүй худал мэдээлэл тараасан. Жишээ нь метр квадратын үнийг нь хөнгөлнө, тэдэн хувь хямдралтай гэх мэт мэдээлэл тараасан. Тийм зүйл байхгүй.
Түрээслээд өмчлөх хэлбэрийн нэг метр квадратын үнэ 1 сая 450 мянган төгрөг. Хөгжлийн банкнаас Улаанбаатар хотод шилжиж ирж байгаа үнэ ийм. Хотын захиргаа, НОСК үнэ нэмээгүй. Хүү ч нэмэхгүй байгаа. Гэхдээ хотод хүүний зардал, ачаалал ирж байгаа. Зорилтот бүлгийн иргэнд түрээслэх хамгийн доод үнэ 137 550 төгрөг байна. Хамгийн дээд үнэ 411 мянган төгрөг байна. Энэ нь квадрат метрээсээ шалгаалж байгаа үнэ. Түрээслээд өмчлөхийн тулд урьдчилгаа төлбөрийнхөө хэлбэрээс хамаарна. 30 хувиа төлсөн иргэд доод тал нь 284 мянган төгрөг төлөөд, таван жилийн хугацаанд орон сууцаа авах боломжтой. Төлбөрийн дээд хэмжээ 1 сая 620 мянган төгрөг байна. Энэ хооронд хэлбэлзэж байна. Сонгож байгаа квадрат метрээсээ бодоод үнэлгээгээ гаргах боломжтой. Нийслэлийн нэгдсэн мэдээллийн хоёр төвд НОСК-ийн ажилтан ажлын өдрүүдэд сууж байгаа.
-Гурван өрөө байрны төлбөрийг зорилтот бүлгийн иргэд төлөх амаргүй. Бага талбайтай байрнууд дээрээ илүү өрсөлдөн явагдана гэсэн үг үү?
-Том талбайтай байрууд үлдэнэ. Түүнд бид газар чөлөөлсөн иргэдээ хамруулна гэв.
НОСК ХК-ийн Орон сууцны ашиглалт, борлуулалтын хэлтсийн дарга Д.Алтанхуяг “Урьд нь бичгээр болон цахимаар бүртгүүлж байсан иргэдийн бүртгэл нь хэвээрээ байх уу гэсэн асуултыг маш их тавьж байна. Улаанбаатар хотын Захирагчийн албанд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй 5700 иргэний материал ирсэн байсныг манай байгууллагад шилжүүлсэн. Цахимаар бүртгүүлээд, шаардлага хангасан иргэдийн мэдээллийг татаж авах боломжтой. Өмнө нь бүртгүүлсэн иргэд дахин материал бүрдүүлэхгүй байж болно. Тухайн иргэний мэдээлэл хуучирсан бол шаардлагатай тохиолдолд холбогдох материалыг шинээр авах юм. Яагаад заавал шинээр материал хүлээж авч байгаа юм бэ гэж олон хүн асууж байна.
Нэгдүгээрт хэдэн жилийн өмнөхөөс одоогийн нөхцөл нь өөрчлөгдсөн байдаг. Ахмадуудын нас нь илүү өндөр болсон байх жишээтэй. Өмнөх нөхцөл байдлаасаа дордсон байх нь цөөнгүй. Хөгжлийн бэршээлтэй иргэдийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ нэмэгдэж болно гэх мэт шалтгаанаар шинээр материал бүрдүүлж авч байгаа шүү хэмээн тайлбарласан юм.
Байранд орох дараалал
-Цахим бүртгэл хийгдэнэ.
-Сонгон шалгаруулалт явагдана.
-Тэнцсэн иргэдээс бичиг баримт хүлээж авна.
-Гэрээ байгуулж, орон сууцанд оруулна.
Нийслэлийн орон сууцны корпораци зөвхөн бүртгэл хийнэ гэдгийг дахин онцолъё. Цахим бүртгэл явагдсны дараа Орон сууцны сонгон шалгаруулах комисс, Орон сууцны зөвлөл хуралдаж, шийдвэр гаргах ажээ.

 

Б.Эгшиглэн 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com