Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Англи хэлний багш нарыг чадавхжуулна
Pearson англи хэлний хөтөлбөрийг Монгол улс 2022-2023 оны хичээлийн жилд туршилтаар хэрэгжүүлж хот, хөдөөгийн 38 сургууль хамрагдсан. Тэгвэл энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 5-6 дугаар ангийн бүх сурагч судалж байна. Ирэх хичээлийн жилд хамрах хүрээг өргөжүүлж 3-7 дугаар ангийн нийт сурагчийг хамруулна.
Цахим платформуудыг нутагшуулах замаар боловсролын чанарын ялгааг арилгахаар зорьж байна. Ингэхийн тулд цахим дэд бүтцийг сайжруулах, сургуулиудад ухаалаг анги тохижуулах, багш нарыг компьютераар хангах ажил үе шаттай хийгдэж байгаа. 2023-2024 оны хичээлийн жилийн гуравдугаар улирал гэхэд Google компанитай хамтран хэрэгжүүлж байгаа эдгээр төслүүдийн үр дүн гарч эхлэх юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс Pearson компанийн төлөөлөгчидтэй уулзах үеэр манай улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг сонирхолтой аргаар англи хэл сургахаас гадна англи хэлний багш нарыг дахин сургах, багш нарын мэргэжлийн бүлгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. Мөн Pearson англи хэлний хөтөлбөрийн явцын үнэлгээнд тулгуурлан арга зүйг сайжруулах чиглэлээр аймаг нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүдийг чадавхжуулах юм.
Pearson компанитай ерөнхий боловсролын сургуулиас гадна мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллаж байгаа. BTEC буюу IT-ийн хөтөлбөрийг өнөөдрийн байдлаар 5 сургуульд хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрөөр суралцан төгсөгч нь дэлхийн 81 оронд хүлээн зөвшөөрөгдөх дипломтой болно. Цаашид энэ хөтөлбөрийг нэвтрүүлэх сонирхолтой мэргэжлийн боловсролын сургуулиудыг нэмэх юм.
Мөн BTEC-тэй хамтран хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, шинээр бий болж байгаа мэргэжлүүдийг мэргэжлийн боловсролын сургуулиудад нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнд онгоцны техникч, тээвэр ложистикын мэргэжлүүд багтаж байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com