Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизмуудыг хүлээн авлаа

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хүрээнд НЗДТГ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын Холбоо өнгөрсөн онд “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны хогийн цэгийн дэргэд

  1. Эрүүл ахуйн шаардлага хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, 5.5-8.5 сая тонн хог хаягдлыг дарж булах ландфил талбай байгуулах
  2. Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих
  3. Төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм нийлүүлэх гэсэн гурван бүрэлдэхүүн ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Тэгвэл төслийн гуравдугаар хэсгийн хүрээнд төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм, дагалдах хэрэгслүүдийг албан ёсоор хүлээн авлаа. Тодруулбал,

  • Экскаватор – 7
  • Бульдозер – 6
  • Авто самосвал – 4
  • Бутлагч – 4
  • Нягтаршуулагч – 1
  • Усны машин – 2
  • Пик-ап – 1
  • Чирэгч толгой, чиргүүл гэсэн 29 нэр төрлийн машин механизм, дагалдах хэрэгслүүдийг нийлүүлэх гэрээ амжилттай хэрэгжиж дуусан, өнөөдөр хүлээн авч байна.

“Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн нийт үйл явц 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх онд хэрэгжиж дуусна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хот эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин үеийн ландфилл байгууламжтай болох төдийгүй агаар, орчны бохирдол буурч, хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэн, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com