Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хотыг бүсчилж, замын түгжрэл бууруулна гэв

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах талаар өчигдөр мэдээллээ. Тус газрын дарга С.Энхтөрийн хэлснээр “Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Сар бүр импортоор таваас найман мянган автомашин орж ирж бүртгүүлдэг. Улсын дугаартай авто машины 30 хувь нь нийслэлд такси үйлчилгээ үзүүлж байгаа нь ч ачаалал үүсгэж байна. Эдгээрээс үүдэн нийслэлийн автозамын ачаалал өндөр байгаа тул ойрын жилүүдэд хотын зарим хэсэгт “0” зогсолт хийх магадлалтай болоод байна. Үүнээс урьдчилан сэргийлэхээр дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулан нэг эгнээг чөлөөлөх гэх зэрэг арга хэмжээг авсан ч төдий л сайн үр дүнгээ өгч чадахгүй байгаа. Иймээс нийслэлийг А, В, С гэсэн гурван бүсэд хуваахаар боллоо. Хотын төвийг А, B бүс гэх бөгөөд хотын төв рүү зөрчилтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, зам тээврийн осол олон удаа үйлдсэн жолоочийг нэвтрүүлэхгүй.

 

Харин зөрчилгүй жолооч нар шууд нэвтэрнэ. Зөрчилгүй гэдэг нь торгуулиа барагдуулсан, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу оруулсан, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангасан жолооч юм. Жолооч нарыг илүү сахилгажуулах, хариуцлагатай болгох, өдөр бүр нэмэгдэж буй замын түгжрэлийг бууруулах зорилгоор ийм шийдвэр гаргасан” гэлээ.
Мөн А бүс рүү том оврын тээврийн хэрэгслүүд (үүнд түгээлтийн машинууд хамаарна) зөвхөн шөнө л нэвтэрнэ гэх мэтээр хязгаарлах боломжийг судалж байгаа аж. Энэ бүсэд байрладаг бүх сургууль заавал хүүхдийн автобустай байх шаардлагыг тавьж эхэлнэ. А бүс рүү тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор нэвтэрнэ. Ингэснээр энэ орчинд замын ачаалал 50 хувиар буурна. Одоогоор санал асуулгад оролцсон хүмүүсийн 70 хувь эдгээр зохицуулалтыг дэмжсэн гэдгийг С.Энхтөр онцолж байлаа.

Бүсчлэлийг яаж зохион байгуулах вэ?

Бүс гэсэн тэмдгүүд байршуулна. Хэрэв шаардлага хангаагүй жолооч А, В бүс рүү нэвтэрвэл Зөрчлийн тухай хуулийн тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн гэсэн заалтын дагуу жолооч нарт хариуцлага хүлээлгэнэ. Үүнээс гадна А бүс рүү хөдөлгөөнийг 50 хүртэл хувиар бууруулахын тулд тэгш, сондгойгоор явах санал яригдаж байгаа. Тодорхой хугацаанд байж болох хувилбар гэж үзэж байгаа. Харин Б бүсэд дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Бидний хийсэн судалгаагаар нийт жолоочийн 70 хувь нь машиндаа ганцаараа явдаг тул хязгаарлалт хийж байгаа гэв.


Үүнээс гадна бүх авто зогсоолыг төлбөртэй болгон, зогсоолын тоог нэмнэ. Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2,382, зөвшөөрөлгүй 5,312 зогсоол байгаа. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15 мянга гаруй төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой байна. Эдгээр нь шинэ журамтай байх юм. Иргэд зогсоол хайж цаг их алддаг, цаашлаад түгжрэлд хүртэл нөлөөлдөг. Хөрөнгийн биржийн зогсоолын дүрс бичлэгийг бүтэн өдөр хийхэд ердөө 10 машины зогсоол дээр л бусад машинууд сэлгэн зогссон. Учир нь үлдсэн зогсоолууд дээрх машинууд бүтэн өдөр хөдлөөгүй. Зогсоолын талаарх журам байхгүй. Нийтийн зосгоол нийтийнх л байх ёстой. Хэдий зарим зогсоол төлбөртэй ч тэнд зогсох дээд хугацааг мөн заах шаардлага үүсч байна. Мөн бүсчлэлээс хамаараад зогсоолын төлбөр нь харилцан адилгүй байна гэв.
Авто машины зөв хэрэглээг нэвтрүүлэх, замын ачааллыг бууруулах нь энэ шийдвэрийн гол зорилго юм. Бүсчлэлийн хязгаар зөвхөн ажлын цагаар үйлчлэх тул А, В бүс дотор амьдардаг иргэдэд нөлөөлөхгүй. Ажлын бус цагаар чөлөөтэй нэвтэрч болно.
- А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай.
- Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
- С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг юм.

 

Нийтийн тээврийг хэрхэн сайжруулах вэ?

Нийтийн тээвэр иргэдэд хүрэлцээтэй, хурдан, цэвэрхэн, аюулгүй байх ёстой. Энэ шаардлагыг нийтийн тээврийн компаниудад тавина. Дугуйн замыг нэмнэ. Улаанбаатарын замын хөдөлгөөнийг ухаалаг системтэй болгох, аль талд их машин байна тэнд ногоон гэрэл удаан асах гэх мэт зохицуулалт хийхээр төлөвлөж байна.
Нийслэлд босоо болон хөндлөн тэнхлэгт экспрэсс буюу шуурхай автобус үйлчилнэ. Туршилтууд эхэлсэн. Иргэдийг нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлэх соёлыг нэвтрүүлнэ. Мөн арав орчим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно. Анх бид дугаарын хязгаарлалт тогтоох, нэгдүгээр эгнээг чөлөөлөх шийдвэр гаргахад зарим хүн эсэргүүцсэн. Харин одоо бид үр дүнг нь харж байна. Бид дасан зохицох шаардлагатай. Түүнчлэн орон сууцны хороолол дундах замуудыг нэг чигийн урсгалтай болгох зохицуулалтыг хийж байгаа. Уг зохицуулалт энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ.

 

Замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах шийдвэр ирэх сарын 15-аас хэрэгжиж эхэлнэ

Тус зохицуулалт наймдугаар сарын 15-наас хэрэгжиж эхлэх бөгөөд эхний саруудад цагдаа нар А,В бүсүүдэд хатуу хяналт тавина. Бүс рүү нэвтрэх, камержуулах зэргээр механик ажлыг бууруулна. Энэ шийдвэртэй холбогдуулан Татварын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв илүү хариуцлагатай ажиллан, жолооч нарын торгуулийг шуурхай төлүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах арга хэмжээ авах болно.
А, В бүс рүү ороход дарга цэргийн ялгаа байхгүй. Даргын машин гэхээр төлбөргүйгээр зогсоол дээр байршина гэсэн үг биш. Шуурхай алба, хэвлэл мэдээллийн (заавал логотой байна), бүрэн цахилгаан машинууд, нийтийн тээвэр чөлөөтэй нэвтэрнэ. Замын хөдөлгөөний журамд ямар ч өөрчлөлт орохгүй. Харин стандартад нэмэлт оруулна.
Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр хотын захын замуудад нэмэлт ачаалал үүсэхгүй. Хотын захиргааны бүх байгууллага ажлын хэсэгт оролцсон. Сөрөг хандлагаас айгаад яваад байвал түгжрэл улам өснө. Замаа өргөсгөөд л байвал машин нэмэгдээд л байна.

 

С.Энхтөр: Бүсчлэлд хувааснаар түгжрэл 20-30 хувь буурах боломжтой

Мөн энэ үеэр С.Энхтөр дарга сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
- Бүсчлэл мөрдсөнөөр түгжрэл хэдэн хувиар буурах вэ?
- Бүсчлэлд хувааснаар түгжрэл 20-30 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаа.
- Машин нэвтрүүлэхэд тодорхой шаардлага тавина гэсэн. Тэгэхээр машин бүрийг шалгаж оруулах уу?
- Автотээврийн үндэсний төв, Татварын ерөнхий газар, Тээврийн цагдаагаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа. Үүнийг тодруулахад, торгуультай хүнийг нэвтрүүлэхгүй тул дүрмээ баримтлах, тэгснээр осол, зөрчил буурах зэрэг олон эерэг үзүүлэлт гарна.
- А бүсэд зөвхөн дарга нарын машин л нэвтрэх юм биш үү?
- Бүх машин ижил түвшнийх байна. Зогсоол дээр бүгд зохих төлбөрөө л төлнө. Жирийн иргэн, дарга гэж ялгахгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагын логотой автомашин, шуурхай албаны машин бүсчлэлийн хязгаарт үл хамаарна.

 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com