Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Г.Түвдэндорж: Дагуул хот байгуулснаар нэн тэргүүнд цахилгаан эрчим хүч, дулаан, цэвэр бохир, авто болон төмөр зам, метро гэх мэт дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум зохион байгуулсан бөгөөд тус форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцчлал, дагуул хот”, “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнүүлсэн юм. 

Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж "Бүсчилсэн хөгжил"-ийн нэг хэсэг болох дагуул хотуудыг хэрхэн хөгжүүлэх болон үүнд төрийн дэмжлэг ямар байх талаар "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагандаа ийн хэлжээ.  

Тэрбээр, дэлхийн томоохон хотууд шинээр дагуул хот, суурин бий болгох замаар тулгамдаж байгаа асуудал, хэт төвлөрлөө шийдвэрлэж байна. Хамгийн ойрын жишээ бол БНСУ-ын Сөүл хотын дагуул хот Инчён боомт, тээврийн төв хот болон хөгжсөн. Энэ хот  Солонгосын хойгийн баруун тэнгисийн төв хэсэгт байрладаг, 2.9 сая хүн амтай.  Тээврийн төв болоод удаж байна. Инчёны олон улсын нисэх онгоцны буудал, Сөүл рүү төмөр замтай холбогдсон, казино, рашаан, гольфийн талбайтай. Алдарт Инчёны загасны захтай ойрхон байдаг "Yeanan Pier" нь завиар аялах олон аяллын маршрутын эхлэх цэг болдог. 2003 онд уг хотыг Солонгосын анхны эдийн засгийн чөлөөт бүс болгосон. Түүнээс хойш дотоодын томоохон компаниуд болон олон улсын аж ахуйн нэгжүүд Инчёны эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулах нь улам бүр нэмэгдэж байна.

Дагуул хот байгуулснаар нэн тэргүүнд цахилгаан эрчим хүч, дулаан, цэвэр бохир, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, авто болон төмөр зам, метро гэх мэт дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Зэрэгцүүлээд эрүүл мэнд, соёл, боловсрол, амралт, аялал жуулчлал, нийтийн үйлчилгээний салбарууд зэрэг нийгмийн үйлчилгээг хот төлөвлөлтийн стандартад нийцүүлэн байгуулна.

Хүний төвлөрөл бий болгох, суурьших нөхцөлийг дэмжиж байж хот өөрийн жамаар хөгжих ёстой учраас иргэдэд ажлын байр бий болгох, татвар, санхүүгийн хөнгөлөлт үзүүлэхэд анхаарах ёстой. Тухайлбал, дагуул хотын чиг үүрэг, тэргүүлэх чиглэлийн бизнесийг дэмжиж ажлын байр бий болгох, төрийн зарим үйлчилгээ, төрийн байгууллагыг дагуул хотод шилжүүлж татах хүчийг нэмэгдүүлэх, дагуул хотод ажиллаж, амьдардаг иргэдийн татварыг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах арга хэмжээг авах хэрэгтэй. Үүний зэрэгцээ аж ахуй эрхлэх байгууллагад инженерийн дэд бүтцээр хангасан газар олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх, тусгай бүс байгуулж бүсийн хөнгөлөлт олгох зэргээр ААН-д бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлж, төв хотоос илүү их боломжуудыг олгох зохицуулалт хийх шаардлагатай. Тус хотод бизнес эрхлэхэд үйл ажиллагааг хязгаарлахгүй либералчлах, хүний нөөцөөр дэмжих, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч дагуул хотод бизнес эрхлэх үйл ажиллагааг хялбарчлахад анхаарна гэсэн үг гэжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com