Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Усны шуудуу хаасан “Эн Ар Жи сервис” ХХК-д шороон далан босгох, усыг соруулах үүрэг өгчээ

2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Нийслэлийн онцгой комиссын Шуурхай бүлэгт авто замд ус тогтсон болон шар усны тухай долоон дуудлага, мэдээлэл ирсэн байна. Тодруулбал,

  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Айдасын даваа явах замд усны шуудуу хаан элс шороо асгасны улмаас “Жаргалан эко”, “Санни сатурн”, “Монгол хаус” хотхон орчим ус тогтож, иргэд, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэх мэдээллийн дагуу найман албан хаагч хоёр машин техниктэйгээр ажиллалаа. Энэ хүрээнд нөхцөл байдалд үзлэг шалгалт хийж, “Эн Ар Жи сервис” ХХК-д шороон далан босгох, усыг соруулах үүрэг чиглэл өгсөн байна.
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Архивын ерөнхий газраас урагш Жаргалантын амны авто замд ус тогтсон гэх дуудлагын дагуу 20 албан хаагч, дөрвөн машин техник, зөөврийн нэг мотопомптойгоор ажиллаж, авто замын ус зайлуулах шугамын шүүрийг онгойлгон, 124 тонн ус соруулав.
  • Сонгинохайрхан дүүргийн 6, 23 дугаар хороо Намгийн сувгийн 100 тн ус сорууллаа.
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн зам дээр тогтсон 10 тонн ус соруулав.
  • Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнэ 2 дугаар гудамжны нэг өрхийн байшинд шар ус орсон дуудлагаар дөрвөн алба хаагч, нэг автомашинтай ажиллаж, 3 тонн орчим ус мотопомпоор сорууллаа.
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын гурван өрхийн хашаа, гэрт ус орсон гэх дуудлагаар гурван алба хаагч, нэг автомашинтайгаар, помп ашиглан шар усыг соруулав.
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 2б хэсгийн гэр хорооллын гудамж шар усны үерт автсан гэх дуудлагаар арван алба хаагч нэг машин, 2 мотопомтойгоор ажилласан байна.

Энэ оны байдлаар шар усанд автсан гэх 72 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу найман байгууллагын давхардсан тоогоор 369 алба хаагч 94 автомашин механизм, 17 мотопомптойгоор ажиллаж,

  • 7830 тонн ус соруулан;
  • 5404 метр суваг татаж;
  • Гурван гүүрэнд сувагчлал гарган;
  • 155 тонн мөс, 3 тонн лаг шавар зөөвөрлөж;
  • 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгон;
  • 3570 метр шороон далан босгож;
  • 127 айл, өрх, хоёр аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг ханган;
  • Баянзүрх дүүрэгт найм, Сонгинохайрхан дүүрэгт нэг буюу нийт есөн айл өрхийг нүүлгэн шилжүүлээд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com