Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
АНУ-ын худалдааны 7 дайн: “Бүхний эсрэг”

Бараа бүтээгдэхүүний татвар нэмэгдүүлэхээс үүдсэн АНУ-Хятадын худалдааны дайн үргэлжилсээр эв эеэ олж чадахгүй л байна. 

2018 оны нэгдүгээр сараас эхэлсэн энэ “дайн”-ыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадыг бүхий л зүйлд эзэн суух гэлээ хэмээн шүүмжилснээс үүдэлтэй. Эхлээд АНУ улс орондоо орж ирж байгаа нарны батарейнд 30 хувийн татвар ногдуулсан бол дараа нь ахуйн угаалгын машин зэрэгт ногдуулсан татвараа 20 хувь болтол нэмэгдүүлж гурван жил үргэлжлэхээр болсон. Энэ бүхнээс үүдэн Хятад ч хариуд нь өөрийн гэсэн хориг татвар бий болгосоор өнөө хүртэл сунжирч байгаа нь энэ.
Гэтэл АНУ-ын хувьд өөрийн ашиг сонирхлоо хадгалахын тулд бүхий л дэлхийтэй худалдааны дайн хийсээр ирсэн түүх бий. 1930 оноос эхэлсэн ийм дайн нийтдээ зургаан удаа болоод байна. Магадгүй өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампын үеийнх хамгийн ширүүн нь байж мэднэ.
Худалдааны дайн гэдэг хоёр төрлийн үр дагаварт хүргэдэг. Нэгдүгээрт, цэвэр эдийн засгийн шинжтэй байж хоёр улсын эдийн засагт ихээхэн хөнөөл учруулдаг. Хоёрдугаарт, худалдааны дайн нь жинхэнэ дайн самуунд хүргэж мэднэ. АНУ-д боловсрол авчирсан америкийн хувьсгал байна. 1773 онд колончлогчдын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн нь түүхэнд “Бостоны цай уух” гэдэг нэрээр орсон байдаг. Өөр нэг ийм жишээ бол Хятадын Цин гүрнээс Британийн опиум худалдагчдын эсрэг явуулсан тэмцэл нь “Хар тамхины дайн” нэрээр түүхэнд орсныг бид мэднэ. Хятад худалдааны асар хүчтэй хязгаар тавьсан нь зэвсэгт мөргөлдөөнд хүргэж энэ нь зургаан жил шахам үргэлжилсэн юм.
Худалдааны ихэнх дайн эхний үр дагавар дагуулан дуусдаг ч дэлхий дахины худалдааны эргэлтийг асар хойш нь татдаг юм. “АНУ бүхний эсрэг” гэсэн өнөөгийн худалдааны зөрчилдөөн нь анхных биш гэдгийг дээр хэлсэн. Америкийн шинэхэн үеийн түүхэнд худалдааны долоон том дайн болж байсныг дурдаж байна.

 

1930 он. Смута-Хоулын хууль

Өнгөрсөн зууны 1929-30 онд яг өнөөгийнх шиг үйл явдал өрнөсөн юм. АНУ-ын Санхүүгийн хорооны дарга Рида Смута 1929 оны сүүлчээр импортын 20 мянга гаруй бараа бүтээгдэхүүний татварыг нэмжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Герберт Гувер сонгуулийнхаа кампанит ажлын хүрээнд фермерүүдийг дэмжихийг амласан боловч энэ хуульд гарын үсэг зурснаар Америкийн мянга мянган эдийн засагч үүнийг нь эсэргүүцсэн байна.
Энэ татвар, хуулийн гайгаар тус улсын экспорт 61, импорт 66 хувь унаснаар Их хямралын эхийг тавьсан гэж болно. АНУ-ын энэ үйлдлийн хариуд Европын улсууд бас татвараа нэмж байжээ.

 

1963 он. Тахианы дайн

1960-аад оны эхээр АНУ-д тахиа үржүүлэг бүр үйлдвэрлэлийн түвшинд хүрч, Герман, Францад гаргаж байгаа америк тахианы үнэ европын бүтээгдэхүүнээс хэд дахин бага боллоо. Ингээд өөрийн фермерүүдээ хамгаалахын тулд Европын орнууд АНУ-аас орж ирж байгаа тахианы маханд татвар ногдуулж эхэлсэн юм. Америкийн Засгийн газар хариу арга хэмжээ авч Европын ачааны Фольксваген болон бусад бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулснаар худалдааны дайн өрнөсөн юм.

 

1981 он. Автомашины дайн

Японд автомашины үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж улмаар япон машин Америкийн зах зээлд олноор борлуулагдаж энэ нь америк машинуудаас илүү гарсан байна. Мэдээж япончууд америкийн зах зээл дэх хэрэглээ, америкийн автомашин үйлдвэрлэгчдийн сул талыг маш сайн судалсантай холбоотой. Нөгөө талаар япончууд овжин загнаж чөлөөт зах зээлийн бүхий л зарчмыг ойлгож үг хэлээ ололцож байсан нь борлуулалтаа өсгөхөд нөлөөлж байжээ. Ингээд л өөрийн зах зээлээ, үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд АНУ Японоос “Экспортын сайн дурын хязгаарлалт” шаардаж зөвхөн автомашин ч биш электрон төхөөрөмжүүдийг хязгаарлаж байлаа.

 

1982 он. Модны дайн

Энэ бол АНУ-аас хөрш Канадтай хийсэн худалдааны дайн. АНУ хэдийгээр их хэмжээний ой модтой ч ихэнх тохиолдолд хувийн эзэмшилд байсан бол Канадад ой мод бүс нутгийн, өөрөөр хэлбэл мужийн эзэмшилд байсан юм. Канадын мод бэлтгэл, модны үйлдвэрүүд төрийн зүгээс дэмжлэг авч, бүтээгдэхүүнээ Америкийн зах зээлд хямд үнээр чөлөөтэй борлуулж байлаа. Ингээд зах зээл, бүтээгдэхүүний борлуулалтаа булаацалдсан худалдааны дайн эхэлсэн ч эв найрамдалтайгаар шийдвэрлэж Канад улс АНУ-ын хүсэлтээр мод модон бүтэгдэхүүнийхээ экспортод 15 хувийн татвар оноосноор энэ дайн багахан зөрчилдөөнтэй өндөрлөсөн байна.

 

1985 он. Гоймонгийн дайн

АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган европчууд Америкийн жимсний эсрэг хориг тавьсанд нь хариу болгож Европын орнуудаас гоймон авахад хязгаар тогтоох санаачилга гаргажээ. Европын улсууд ч зүгээр байсангүй АНУ-аас импортолдог лимон, самар зэрэгт татвар ногдуулж зөрчилдсөн юм.

 

1993 он. Гадилын дайн


Латин Америкаас Европт оруулдаг гадил жимсний импортын татварыг Европын холбоо 1993 онд нэмэгдүүллээ. АНУ-ын гадил тариалагч компанийн эзэд Дэлхийн худалдааны байгууллагад энэ талаар найман зүйл бүхий гомдол хүргүүлэв. Худалдааны энэ дайн бараг 20 жил үргэлжилж 2012 онд л нэг юм дууссан байна.

 

2002 он. Гангийн дайн


Өөрсдийн ган үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд Ерөнхийлөгч Бушийн засаг захиргаа импортын гангийн татварыг 0-1 хувиас 8-30 хувь болтол өсгөсөн ч энэ нь ажилгүйдлийг төдийлөн бууруулж чадаагүй юм. Гэтэл бас Умард Америкийн чөлөөт худалдааны бүсийн NAFTA-гийн гишүүн Мексик, Канад улсууд энэ татварт хамаарсангүй. Тэгэхээр энэ татварын золиос болсон Европын орнууд хариу арга хэмжээ авч Флорида мужаас оруулдаг жимсний татварыг нэмсэн байна.
АНУ-аас худалдааны түнш орнуудынхаа эсрэг татвар нэмэх замаар худалдааны дайн хийсээр ирсэн түүх нь ийм. Харин энэ бүхний үр дүнд хэн нь хожсон, ямар үр дүнд хүрсэн нь сонин.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com