Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээ

Тухайн сумын иргэн хоршоонд элсэх боломжтой

Орон даяар эхэлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар хот, хөдөөгүй олноор сонирхож байгаа билээ. Тэгвэл хэн энэ хөтөлбөрт хамрагдаж хоршоо байгуулж, гишүүнээр элсэж болох вэ гэсэн асуултад албаны эх сурвалжийн хариултыг хүргэж байна. Мэдээж малчин, мал бүхий иргэн сайн дурын үндсэн дээр хоршоо байгуулах, гишүүнээр нэгдэж орох, элсэх нь нээлттэй юм.

Гэвч хэн нэгэн хоршоонд дуртай үедээ ороод, дургүйгээ хүрэхээр гараад явчихдаг зүйл биш. Тодорхой хэмжээний шаардлага, дүрэм журамд захирагдаж таарна. Хоршоонд тухайн сумын 18 нас хүрсэн, сумандаа амьдарч хоршооны үйл ажиллагаанд оролцох боломжтой иргэн гишүүнээр элсэх эрхтэй гэж зохицуулжээ. Хоршоонд хэн, хэрхэн элсэж болох вэ гэсэн асуултын дэлгэрэнгүй хариултыг дараах танилцуулгаас үзнэ үү.

  

Хоршоо байгуулахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

“Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан санаачлагчийн хувиар малчид, хоршооны төлөөлөл, иргэд олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилгоор хот, хөдөөд ажиллаж, уулзалт ярилцлага хийсээр байгаа билээ. Хоршооны албаны ёсны мэдээллээс үзвэл “Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжихээр доод тал нь 9 малчин айл нийлж нэг хоршоо байгуулж болох аж.

Хоршоо байгуулахад хэд хэдэн журам мөрдөх юм байна. Малын гаралтай түүхий эдээ борлуулж, ашиг шим олж, хувь хүртэх гэж байгаа хоршооны гишүүн малчдад хамгийн гол журам нь ашиг хуваарилах журам байх болов уу. Шаардлагатай гэж үзвэл хоршооны гүйцэтгэх захирлыг томилж хөдөлмөрийн гэрээ байгуулж болох юм байна. Хоршоо байгуулахад ямар бичиг баримт бүрдүүлэх талаар албаны эх сурвалжийн дараах мэдээллээс аваарай.

 

Хоршоо байгуулах бичиг баримтыг 2 өдрийн дотор шийдвэрлэнэ

Засгийн газраас хэрэгжүүлэхээр орон даяар эхлүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 1400 гаруй төрийн албан хаагчийг хөдөө орон нутагт томилон ажиллуулах гэж байна. Тэд хоршоо гэж юу вэ, хоршоо байгуулах, түүнд гишүүнээр элсэх дүрэм журам гээд бүхий л хэрэгцээтэй мэдээллийг малчны хотонд хүргэхээр төлөвлөжээ. Малчид хоршооны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсны дараа хоршоо байгуулахдаа хаана, хэнд, хэрхэн хандах вэ гэсэн асуулт олон ирж байна.

Сум, аймагт хүнд суртал их байдаг. Анхан, дунд шатанд учрах саад бэрхшээлийг яах вэ гэсэн асуултыг хөдөөгийнхөн олонтаа тавьж байгаа юм. Хоршооны хуулийг  хэрэгжүүлэх үүргийг төрийн хамаарал бүхий бүх байгууллага хүлээнэ гэж Засгийн газрын зүгээс үзэж байгаа юм.

Хоршоонд зээл олгох эхний шатанд улс, аймаг, сумын төр, захиргаа, банк болон бусад байгууллага хамтран ажиллаж зөвлөгөө өгч, асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ. Бүрдүүлэх материалын жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим сайт буюу www.burtgel.gov.mn татаж авч болно.

Хоршоо байгуулах өргөдөл, тамга тэмдэг авах зэрэг асуудлыг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэнэ гэж албаны эх сурвалжийн мэдээлэлд дурджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах танилцуулгаас үзнэ үү.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com