Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
• Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
• Шинэ зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
• "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл
• Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл
• "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл
• Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, автомашин хийгээр цэнэглэх станцын барилга байгууламжид хяналт шалгалт зохион байгуулсан талаар
• Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын талаар
• Иргэдийг орон сууцжуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтийн талаар зэрэг 35 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.