Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Х.Нямбаатар: Замын газар чөлөөлөлтийг цаг алдалгүй хийх хууль эрх зүйн орчин бүрдсэн

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр нийслэлд авто замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. 

Уулзалтын үеэр хотын дарга авто замын бүтээн байгуулалт, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, авто замын чанар, насжилтыг сайжруулах асуудлаар холбогдох албаныханд хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Харин авто зам, замын байгууламжийн засвар гүйцэтгэгч компаниудын төлөөлөл зарим асуудлын хотын даргаас зарим асуудлаар тодруулга авлаа. 

Тухайлбал “Бид авто замынхаа зургийг батлуулсны дараа туслах зургууд буюу инженерийн байгууллагын зургаа батлуулдаг. Үүний дараа газрын албанаас зам, холбоо, цэвэр, бохир, цахилгаан зэрэг 4-5 зүйл дээр тодруулга авч байна. Үүнээс болж хугацаа алдаж, зам засварын ажил удааширч байгаа асуудал бий. Тиймээс зураг зөвшилцөх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, цөөлөх боломж бий юу” гэдгийг лавлаж байлаа.

Түүнчлэн замын ажилтай холбоотой газар чөлөөлөлтийг нийслэлийн зүгээс түргэн шийдвэрлэж өгөх, замын далангийн ажилд шороо их шаардагддаг тул хотын ойролцоо албан ёсны зөвшөөрөлтэй түгээмэл тархацтай ашигт малтмалын карьер ажиллах боломжтой эсэх, чанарын шаардлага хангасан замын хашлага буюу бродюрын үйлдвэр шаардлагатай зэргийг авто зам, замын байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын төлөөлөл хэлж байсан юм. 

Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Замын хашлага буюу бродюр үйлдвэрлэж байгаа компаниудтай бетоны хатуулгыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Мөн газар чөлөөлөлтийн ажлыг түргэн шийдвэрлэх боломж хууль эрх зүйн хүрээнд бүрдсэн учраас энэ тал дээр дахиж цаг алдахгүй, Нийслэлийн Байгаль орчны газраас хийсэн судалгааны хүрээнд хайрга дайргын хэд хэдэн тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалтаар нь яаралтай өгөхөөр ажиллаж байна” зэргээр хариулж, зарим асуудлыг газар дээр шийдвэрлэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com