Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Олон улсын Физикийн олимпиадаас манай хоёр сурагч хүрэл медаль хүртэв

Израйль улсын Тель-Авив хотноо болсон олон улсын Физикийн 50 дахь олимпиад (IPhO-2019)-д 78 орны 364 хүүхэд, 150 гаруй дасгалжуулагч багш оролцож, оюун ухаанаараа өрсөлдөө. Монгол Улсад болсон физикийн олимпиадуудын дүнг нэгтгэн эхний таван байрт шалгарсан сурагчид тус олимпиадад оролцож, хоёр нь хүрэл медаль, нэг нь тусгай байрын шагнал хүртээд байна. Тодруулбал, "Сант" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Итгэл, Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийн сурагч Д.Хонгор нар хүрэл медаль, нийслэлийн Нэгдүгээр дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Цолмон тусгай байрын шагнал тус тус хүртэж, "Сант" сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Бат-Оргил, нийслэлийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Сайханбилэг нар амжилтаа ахиулсан юм. 

Улсын Физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат “Олимпиадын бодлогын тавил, үнэлгээнд өнгөрсөн жилээс их өөрчлөлт орсон байна. Бидний ерөнхий боловсролын хөтөлбөр, сургалтад хэрэгжүүлэхийг хүсэж байгаа шинжлэх ухаанч эрэл хайлт, танин мэдэхүйн дээд түвшинд хийх даалгаврууд ирсэн. Туршилтын онолыг өөрөө боловсруулж, өөрөө төлөвлөх, өндөр нарийвчлалтай гүйцэтгэх, мета үйл ажиллагаа шаардсан, маш өндөр шалгууртай даалгавар ирсэн. Израйлийн Боловсролын яамны STEAM боловсролын хөгжлийн газар их сургуультайгаа хамтарч уг олимпиадыг зохион явуулсан нь дэлхийн хөгжлийн хурдыг харууллаа” гэв.
Манай улс сүүлийн 20 орчим жил олон улсын Физикийн олимпиадад оролцож буй бөгөөд энэ удаад МУИС-ийн багш, доктор Г.Мөнхбаяр, зөвлөх багш М.Ганбат, МУИС-ийн БУС –ийн дэд захирал, доктор Ц.Амартайван нарын ахлагчтай таван сурагч оролцов.

 

Х.Ананд

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com