Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Малчид “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улстөржүүлэхгүй байхыг хүслээ

УИХ-аар батлан гаргасан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь  малчдыг төрийн зүгээс  дэмжсэн бодлогын томоохон арга хэмжээ болсныг  малчдын төлөөлөл онцоллоо. Гэтэл АН-ын зүгээс уг хөдөлгөөнийг улстөржүүлээд зогсохгүй малчдыг их хэмжээний зээл авах, эргээд төлөх чадамжгүй хэмээн зарлаж, тусгайлсан нэвтрүүлэг хүртэл бэлтгэн цацаж байгааг эсэргүүцэн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын малчин Пүрэвдулам,  Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир, Архангай  аймгийн Цэнхэр сумын малчин Отгонпүрэв нарын зүгээс  малчдаа төлөөлөн хэвлэлийнхэнд хандсан юм.

Малчдын хувьд “Өнөөдрийн байдлаар малчдын зээл маш өндөр хүүтэй, гэсэн уг зээлийг авах, буцаан төлөхөөс аргагүй байдаг”-аа хэлж байгаа юм. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй зээл авах боломжийг малчдад бүрдүүлж өгсөн нь  үе үеийн Засгийн газрын түүхэнд анх удаа малчдад тусгайлан зориулсан, тэдний амьжиргааг дэмжсэн бодлогын томоохон арга хэмжээ болсныг тодотгож байна.

Энэ тухайд Төв аймгийн Эрдэнэсант сумын  Гавьяат малчин Д.Гомбо-ОчирМалчид боловсролгүй, зээл аваад өрөнд орно гэж яриад байгаатай санал нийлэхгүй. Малчид гэдэг үнэндээ математикч хүмүүс байдаг юм, хаан боловсролтой. Монгол орны эрс тэс уур амьсгалд -40 градусаас +40 градуст жилийн дөрвөн улиралд байгальтайгаа хэрхэн зохицон амьдрах вэ гэдгийг бодож тооцоолоод зохицон амьдраад байгааг хаан боловсрол гэдэг юм. Өнөөдөр маргаашдаа, цаашдаа цаг агаар хэрхэх вэ гэдгийг амьдралын туршлагаараа тооцож амьдардаг хүмүүсийг хэдхэн  сая төгрөгийн зээлийг эргүүлэн төлж чадахгүй гэж байгаа нь доромжлол” хэмээн тодотголоо. Түүнчлэн улстөржилдлөө малчдыг хамааруулж,  тэдэнд зориулан төрөөс хэрэгжүүлж буй бодлогын  агуулга, үр өгөөжийг ойлгоогүй байж үгүйсгэхгүй байхыг хүслээ.

Д.Гомбо-Очир: ”Шинэ хоршоо”  хөдөлгөөн бол  Монголын нүүдэлч малчдад зориулсан том бодлого

“Ардын хувьсгалаас хойш 100 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон Засгийн  газар, төр солигдсон ч Монголын нүүдэлч малчдын тухай ийм том хэмжээний бодлого гаргаж байсангүй.  Энэ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ  хоршоо” хөдөлгөөн бол малчдад, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдэд  хувьсгал боллоо хэмээн бид үзэж байгаа” хэмээн малчдын төлөөлөл, Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир тодотгож байна. УИХ-аар батлан гаргасан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар буруу ташаа мэдээлэл гаргах, малчдыг өрийн дарамтад орно гэх мэтээр мушгин гуйвуулж байгааг эсэргүүцэн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын малчин Пүрэвдулам,  Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир, Архангай  аймгийн Цэнхэр сумын малчин Отгонпүрэв нарын зүгээс  малчдаа төлөөлөн хэвлэлийнхэнд хандлаа. Малчдын хувьд “Өнөөдрийн байдлаар малчдын зээл маш өндөр хүүтэй, гэсэн уг зээлийг авах, буцаан төлөхөөс аргагүй байдаг.  Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй зээл авах боломжийг малчдад бүрдүүлж өгсөн нь  үе үеийн Засгийн газрын түүхэнд анх удаа малчдад тусгайлан зориулсан, тэдний амьжиргааг дэмжсэн бодлогын томоохон арга хэмжээ болсон” хэмээн тодотгож байна.

Энэ тухайд Төв аймгийн Эрдэнэсант сумын  Гавьяат малчин Д.Гомбо-ОчирМалчид боловсролгүй, зээл аваад өрөнд орно гэж яриад байгаатай санал нийлэхгүй. Малчид гэдэг үнэндээ математикч хүмүүс байдаг юм, хаан боловсролтой. Монгол орны эрс тэс уур амьсгалд -40 градусаас +40 градуст жилийн дөрвөн улиралд байгальтайгаа хэрхэн зохицон амьдрах вэ гэдгийг бодож тооцоолоод зохицон амьдраад байгааг хаан боловсрол гэдэг юм. Өнөөдөр маргаашдаа, цаашдаа цаг агаар хэрхэх вэ гэдгийг амьдралын туршлагаараа тооцож амьдардаг хүмүүсийг хэдхэн  сая төгрөгийн зээлийг төгрөгийн зээлийг эргүүлэн төлж чадахгүй гэж байгаа нь доромжлол” хэмээн тодотголоо.  Малчдын хувьд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг маш таатай хүлээн авсан бөгөөд амьжиргаагаа дээшлүүлэх том боломж хэмээн харж байгааг хэлж байлаа.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com