Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Дэлхийн Ёнэяма төгсөгчдийн хоёрдугаар чуулга уулзалт Монгол Улсад боллоо

Ротари нь даян дэлхийн хүмүүсийн сайн сайхан, энх амгалангийн төлөө бизнесийн болон мэргэжлийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн хүмүүнлэгийн үйлчилгээг дэлхийн өнцөг булан бүрт хүргэдэг клуб юм. Тус клуб нь шашин болон улс төрөөс ангид ашгийн төлөө бус төрийн бус байгууллага. Тэгвэл Японы Ротариг Ёнэяма Умэкичи хэмээх хүн 1967 онд анх үндэслэжээ. Улмаар Ёнэяма нэртэй сан байгуулж, өнөөг хүртэл энэ хүний нэрэмжит тэтгэлгийг дэлхийн 21 мянга гаруй залуус хүртжээ. Одоогоор 270 гаруй монгол залуус энэ тэтгэлгийг аваад байгаа юм.


“Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах тэргүүтэй хүмүүс 2014 онд Монголын Ротари Ёнэяма төгсөгчдийн холбоог анх байгуулжээ. Одоогоор тус холбоог Японоос гадна есөн улсад байгуулаад байгаа аж. Энэ холбоог байгуулснаар тэтгэлэг авсан клубүүдтэй холбогдож олон арга хэмжээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нээлттэй болжээ. Үүний нэг нь өнгөрсөн амралтын өдөр Монгол Улсад болсон Дэлхийн Ёнэяма төгсөгчдийн хоёрдугаар чуулга уулзалт байлаа. Тус чуулганд оролцохоор дэлхийн 16 орны 400 гаруй гадны зочин төлөөлөгчид манай улсыг зорин ирсэн байв. Үүн дээр Монголын Ёнэяма төгсөгчдийн холбооны 80 гаруй гишүүн, 70 гаруй ротаричууд, ротарактуудыг оруулаад нийт 600 орчим хүн Корпорэйт зочид буудлын Конвэйшн цэнтрт хуран цугласан байлаа.


Чуулганыг нээж Монголын Ёнэяма төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч О.Батгэрэл үг хэлэв. Тэрбээр “Эрхэм хүндэт Ёнэяма сангийн тэргүүн Сайто Тадами, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ёнэяма төгсөгчид, ротаричууд та бүхнийг “Монгол дахь нандин холбоо” дэлхийн хоёрдугаар чуулга уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Одоогоос хоёр жилийн өмнө Японы Кумамото хотод болсон Ёнэяма төгсөгчдийн “Кумамото дахь Талархал” дэлхийн нэгдүгээр чуулга уулзалтын үргэлжлэл ийн болж байгаад туйлын баяртай байна. Ёнэяма тэтгэлэг нь бидний амьдралын үнэт зүйлсийг өөрчилсөн, аз жаргал авчирсан юм. Ертөнцийн бүхий л хүмүүст гурван нийтлэг зорилго байдаг гэдэг. Үүний нэг нь бусад хүмүүсийн амьдралд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулах явдал. Японы ротаричууд амьдралын энэхүү зорилгоо хангалттай биелүүлж байгаа гэж би хувьдаа боддог” гэсэн юм.
Нээлтийн үг хэлсний дараа чуулганд оролцогчид Монгол, Япон улсын төрийн дууллыг хамтдаа эгшиглүүлж, Ротаригийн сүлд дууг мөн дуулав.

Дууны утга нь,
Р-О-Т-А-Р-И нэгэн халуун ам бүл
Хорвоо ертөнцийн аль ч газар
Түмний төлөө их үйлс бүтээгч
Р-О-Т-А-Р-И, Энэ бол Ротари хэмээн өгүүлэв. Ротари Ёнэяма тэтгэлэгийн сан нь 50 жилийн хугацаанд маш урт зам туулж ирсэн бөгөөд маш том үр дүн үзүүлсэн гэж олон улсад үнэлэгджээ.


Монгол Улсын тухайд анхны “Улаанбаатар Ротари” клуб 25 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан түүхтэй. Энэ цагаас хойш Ротари клубууд болон гишүүдийн тоо өсөн нэмэгдэж, өдгөө 18 клбут 350 гаруй гишүүн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн 650 гаруй гишүүн 15 Ротаракт клубт хамрагдаж, дөрвөн интернэт клуб байгуулжээ. Манай улс нь 3450 дугаар дүүрэг болох Хонконг, Макао, Хятадын Гуанжоу мужийг хамарсан олон улсын дүүрэгт харьяалагддаг юм байна.
Сүүлийн жилүүдэд Монгол ротари клубууд Японы ротаричуудтай хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйг энэ үеэр дурдав. “Глобал Грант” төслүүдээс дурдахад, “Улаанбаатар Ротари” клуб “Оомо Хачиман” клубтэй хамтран “Эрүүл мэндийн төлөөх цэвэр ус төсөл”, “Хүрээ” ротари “Осака Хигаши клубын хамтарсан “Номын сан байгуулах” төсөл, “Нарлаг Улаанбаатар” ротари, “Нагаока Хигаши” ротари клубтэй хамтарсан “Байгалийн шинжлэх ухааны лаборатори” төсөл байна. Энэ мэт Ротаригийн олон улсын хамтарсан төслүүд нь олон хүний амь насыг аварч, олон хүний амьдралыг сайжруулж, дэлхийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.

Ж.Галбадрах: Ёнэяма тэтгэлэг миний мөрөөдлийг бий болгосон



Энэ үеэр “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрахтай хэсэг хором хөөрөлдлөө.

-Дэлхийн Ёнэяма төгсөгчдийн хоёрдугаар чуулга уулзалт болж байна. Чуулганы ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Япон улсын 600 гаруй их, дээд сургуульд суралцаж буй гадаад оюутнуудыг дэмжих Ротари клубууд 1967 оноос өнөөдрийг хүртэл 21 мянган оюутанд Ёнэяма сангийн нэрэмжит тэтгэлэг өгөөд байна. Манай улсын 279 оюутан уг тэтгэлэгт хамрагдсан. Ёнэямачууд улсдаа чуулж эхлэх санаачилга гаргаж, эхний чуулган 2017 онд Япон улсын Кумамото хотод болсон бол хоёр дахь нь Монгол Улсад болж байна. 2021 онд гурав дахь чуулган Тайпай хотод болох тов гарсан.

-Чуулганы гол зорилт юу вэ?
-Би 1995 онд Япон улсад оюутнаар очсон. Азийн ямар ч улс орон өртөг өндөртэй байдаг шүү дээ. Тухайн үед эхнэр хүүхэдтэйгээ очсон байсан тул сургалтын төлбөрөөс гадна гэр бүлийнхээ амьжиргааны зардлаа олохын тулд өдөрт гурван ажил давхар хийдэг байв. Өглөө нь сонин тарааж, орой нь ачаа ачиж, шөнө нь бааранд зөөгчөөр ажилладаг байсан. Миний хувьд маш хэцүү цаг үедээ буюу одоогоос 20 жилийн өмнө 1998 онд гурван ажил хийгээд авч байсан цалинтай тэнцүү хэмжээний тэтгэлгийг Ёнэяма сангаас авч байлаа. Энэ үед 20 насаар залуу байжээ. Энэ тэтгэлгийг авснаараа өнөөдрийн БИ бүтсэн гэж хэлж болно. Ачийг нь яаж хариулах вэ гэж бодоод мөрөөдлөө биелүүлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ингээд өнөөгийн “Шинэ Монгол” сургуулийг байгуулж, зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрсэн юм. Харин өнөөдөр бид миний 20 гаруй настай явсан үеийнх шиг тэтгэлэг хэрэгтэй залуусыг дэмжээд явж байгаа юм. Хүн талархах сэтгэлтэй байх ёстой гэж боддог.

-Ёнэяма тэтгэлэгт хамрагдахын тулд залуус ямар шалгуур хангасан байвал зохих вэ?
-Японы их сургуульд тэнцсэн байх, бакалаврын оюутнууд гурав, дөрөвдүгээр курсээс авна. Харин магистр, докторын оюутнууд нэгдүгээр курсээс авдаг. Энэ тэтгэлгийг авахын тулд Ротарид шалгалт өгдөг юм.

-Монголын оролцоо ямар түвшинд байдаг вэ?
-Улс бүрт байгаа төгсөгчдийн холбоо нэг нэгэнтэйгээ холбогдож, найрсаг сайхан харилцаатай, энхтайваны зарчмаар зэрэгцэн оршиход тухайн улсад буй хүмүүсийн үүрэг оролцоо ихээхэн нөлөөлнө. Монголыг Японтой холбодог хүмүүс сумочдоос эхлээд олон бий. Энэ нь хоёр улсын нийгэм, эдийн засгийн найрамдалт харилцаанд сайнаар нөлөөлнө. Өнөөдрийн чуулганд Тайванаас 38 оюутан байсан залуус ирсэн байна. Мөн тус улсаас хоёр ч хүн Япон улсад Элчин сайдаар суусан байх жишээний. Манай улсын хувьд хүн амьтай харьцуулбал 279 гэдэг бага тоо биш ч гэлээ цаашид тэтгэлэг авах монгол оюутнуудын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ завшаанаар Монголын төгсөгчдийн холбооны ажилсаг, сэтгэлтэй залууст баярласан талархсанаа илэрхийлье.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com