Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
“ЗОХИОН БҮТЭЭГЧ, ИННОВАТОРУУДЫН АНХДУГААР ЧУУЛГАН” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсад оюуны өмчийн тогтолцоо үүсэж, хөгжсөний 80 жилийн ойд зориулан “Зохион бүтээгч, инноваторуудын анхдугаар чуулган”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Оюуны өмчийн газар, Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо болон бусад байгууллагууд хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.

1944 оны 5-р сарын 19-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 63 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ юм зохион олох ба үйлдвэрээр оновчтой санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай заавар”-аар Монгол Улсад оюуны өмчийн анхны эрх зүйн үндэс тавигдаж, шинэ бүтээл, оновчтой саналыг бүртгэх, зохиогчид эрхийн баримт олгох үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Энэ тогтоол нь өнөөдрийн Монгол Улсын оюуны өмч, инновацын тогтолцооны үндэс суурь болсон билээ. Тэр цагаас хойш Монгол Улс НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн болж, нийт 16 олон улсын гэрээ, конвенцод нэгдэж орсон байна. Тус чуулганд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын 600 гаруй зохион бүтээгч, инноватор, судлаач нарын төлөөлөл оролцож байна.

Энэхүү чуулганы зорилго нь Монгол Улсын шинийг санаачлагч, зохион бүтээгч, инновацын салбарын түүхийг эргэн харж, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ зохион бүтээгч, инноваторуудыг нэгтгэж, үндэсний хөгжилд технологи, оюуны хөрөнгө оруулалтыг үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэгдэж байна.

Чуулганаар “Монголчуудын оюуны бүтээлийн үнэ цэнэ”, “Оюуны өмчийн хамгааллын асуудал”, “Үндэсний инновацын тогтолцоо ба хамтын ажиллагааны боломж”, “Зохион бүтээгч, инженерүүдийг бэлтгэх бодлого, тогтолцоо” зэрэг онцлох илтгэлүүд тавигдаж, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд үнэтэй санал, шийдлээ хуваалцаж байна. Тус чуулганы төлөөлөгчдөөс нэгдсэн санал, зөвлөмжийг гарган Улсын их хурал, Засгийн газар, Шинжлэх ухаан, технологи болон оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна. Түүнчлэн, тус анхдугаар чуулганаас нийт зохион бүтээгч, инноваторууддаа хандсан уриалга зөвлөмжийг ч мөн гарган хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Энэхүү чуулганы арга хэмжээний хүрээнд “Зохион бүтээгч, инженерүүдийн үзэсгэлэн” ШУТИС-ийн 8-р байранд зохион байгуулагдан үндэсний бүтээлч санаачилгууд болон инновацын бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд танилцуулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com