Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Л.ГАНТӨМӨР АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ, ХУВИЙН ХЭВШЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ НОЁН ДАСГУПТА БАРГАВ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч ноён Дасгупта Баргав тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зээлийн ашиглалтыг сайжруулах чиглэлийн хамтын ажиллагааг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойллоо. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, гадна, дотнын хөрөнгө оруулалтыг татахуйц түншлэлийн оновчтой загварыг бий болгоход банкны зүгээс бүх түвшний дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Энэ жил АХБ-аас Монгол Улсын хувийн хэвшилд нийт 118.5 сая ам.долларыг хөрөнгө оруулсан. Цаашид энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн онцгой анхаарч, шинэчлэн байгуулах дунд хугацааны хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тусгахаар тохиролцлоо. Мөн энэ хүрээнд 2025 оны эхний улиралд банктай хамтран хувийн хэвшлийн дугуй ширээний уулзалтыг зохион байгуулахаар боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com