Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 16 дугаар бага хурал /COP-16/ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж байна

2026 онд болох COP-17 дугаар хурлыг даргалах улсын хувиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Монгол Улсын  хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллага, хүүхэд залуучууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл тус хуралд чухал ач холбогдол өгч оролцож байгаа билээ. 
Энэ удаагийн Талуудын бага хурлын үеэр цөлжилт, ган, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлд бусад улсуудтай үр ашигтай хэлцэл хийх зорилготойгоор манай улсын төлөөлөгчид ажиллаж байна. 
НҮБ-ын суурь конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үеэр дараагийн хурал хүртэлх буюу 2025-2026 оны төсвийг батлах ажлын хэсгийн (budget group) хуралдаан даргалагчаар Монгол улс, тэр дундаа Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл Л.Балчинлувсан сонгогдон, АНУ, Европын холбоо, ОХУ, Япон, Хятад зэрэг томоохон хандивлагч орнууд багтсан бүх бүс нутгийн бүлгийн хурлыг арга хэмжээний турш удирдан ажиллаж байна.  Тус төсөв өндөр батлагдах нь 2026 онд COP17-г зохион байгуулах манай орны хувьд чухал ач холбогдолтой юм. 
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Монгол улсаас сонгогдсон төлөөлөгчдөд баяр хүргэж, амжилт хүслээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com