Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА М.АЛТАНГЭРЭЛ ХАЛИА ТОШИН ҮҮССЭН ХОРООДОД АЖИЛЛАВ
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл халиа тошин үүсээд буй 18, 19, 20 дугаар  хорооны 8 байршилд ажиллалаа.
Энэ үеэр дүүргийн Менежер Э.Чинзориг, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон, тухайн хороодын Засаг дарга нар халиа тошин үүссэн байршлуудад авч хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулав. Урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-тай хамтран давхардсан тоогоор 40 орчим алба хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр 360.000мкв орчим талбайд үүссэн нөхцөл байдалд тохируулан, шуурхай арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ тухайн орчны айл, өрхөд сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байна. Тодруулбал, нийтдээ 4000мкуб мөсийг зөөж цэвэрлэн, 3,6км орчим урт мөсөн далан барьсан бөгөөд өнөөдрийн байдлаар 20 дугаар хороонд суваг татах, зарим хэсгийн мөсийг үргэлжлүүлэн зөөж, тээвэрлэж байна. Засаг дарга үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж цаашид үүсч болзошгүй эрсдлийг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан тооцоолох, хаврын шар усны үерээс сэргийлэх ажлуудыг тодорхой болгох талаар үүрэг чиглэл өглөө. Мөн энэ үеэр иргэд, хог цэвэрлэгээний байгууллагуудаас ирүүлж буй саналын дагуу 19 дүгээр хороонд тохижилт бүхий хогийн цэг байгуулах байршлыг сонгов.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com