Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Дарханы хүүхдийн паркийн хэсэг газарт казино байгуулагдаж магадгүй байна гэлээ

Дарханы иргэдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж, Дарханы Хүүхдийн паркийн газраас хувийн компанид тастаж өгөхийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Дарханы хүүхдийн паркийг 1972 онд дарханчууд өөрсдөө босгон тохижуулсан байдаг. “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн нь 45,5 га газартай. Үүнийг Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2008 оны хоёрдугаар сарын 28-ы өдөр “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол гарч тусгай хамгаалалтад авсан. Гэтэл саяхан 8,4 га газрыг нь тусгай хамгаалалтаас гаргах шийдвэрийг ИТХ-аас гаргалаа.


2019 оны дөрөвдүгээр сарын 02-ы өдрийн ИТХ-ын “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор “Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай, соёл амралтын цогцолбор байгуулах болсонтой холбогдуулан, аймгийн ИТХ-ын 2018 оны орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 10/03дугаар тогтоолоор батлагдсан хавсралтын 4 дэх хэсэг буюу “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдох тусгай хамгаалалттай бүс нутаг, миний монгол цэцэрлэгт хүрээлэнгийн тусгай хамгаалалтад авсан нийт 44,5 га газраас 8,4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасугай” хэмээх тогтоол гарсан.


Дархан-Уул аймгийн 2018 оны Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөр төсөл арга хэмжээнд 3 тэрбум төгрөг төсөвлөн Хүүхэд залуучуудын цогцолбор барихаар тусгасан байтал гэнэт 2018 оны зургадугаар сард дээрх төсвөөс 1.2 тэрбум төг-ийг нь салган, зөвхөн хүүхдийн тоглоом оруулж ирэх хязгаарлагдмал тендер зарласан байдаг. Тус тендерт “ Ти Эс Жи ” гээд хэн ч мэдэхгүй компани шалгарч зургаан тоглоом оруулж ирсэн юм. Зарим тоглоомууд нь хуучин байсан. Төсвийн мөнгөөр тоглоом худалдаж авсан мөртлөө тэр түүнийгээ байршуулахдаа дахин менежментийн тендер зарласан юм. Тус тендерт Минж Проперти ХХК, Бурхантын Ирээдүй гэсэн хоёр компани консорциум маягаар нэгдэн орж ялсан байдаг юм. Гэтэл уг хоёр компани Дархан Минж ХХК-ний охин компаниуд байгаа юм. Ингээд менежментийн хувьчлал нэрээр ялсан Дархан минжийн охин компаниуд уг тоглоом суурилуулах газар буюу Олон улсын зам дагуух 8,4 га газрыг тэр чигээр нь Орон нутгийн тусгай хамгаалалтаас гарган өөрсдийн нэр дээр газрыг нь хувьчилж авахаар болсон. Үүнд л Дарханы Засаг дарга С.Насанбатын ашиг сонирхол нуугдаж байгаа гэж бид үзэж байна.


Энэхүү хууль бус үйлдлийг дарханчууд эсэргүүцэн шаардах хуудас өгөх, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байтал 2019 оны тавдугаар сарын 20-нд Аймгийн ИТХ-ын ээлжит бус хурал зарлан хуралдуулж дээрх 2018 оны 02-р сарын 28-ны Хүүхдийн паркийн газрын 44.5 га газрыг Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан ИТХ-ын тогтоол, 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр гаргасан 8.4 га газрыг Тусгай хамгаалалтаас гарган, хувийн компанид өгөхөөр болсон ИТХ-ын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон. Паркийн нийт 44.5 га газраас 8.4 га газрыг дахин салган авч 36.1 га болгон Тусгай хамгаалалтад авсан тогтоол гаргасан нь мөн адил хууль бус үйлдэл болж байна. Ард иргэд биднийг доромжлон 8.6 га газраа хэвээр нь тусгай хамгаалалтаас суллан авсан тогтоол гаргажээ. Дарханы залуучууд, залуу ээжүүд бид эрх ашгаа хамгаалан хэвлэлийн бага хурал хийлгэж байна. Энэхүү 8,4 га газрыг Тусгай хамгаалалтгүй болгон хувийн компанид өгөхөөр улайран байгаа нь газрын наймаа, авлигын асуудал байх магадлалтайг харуулж байна. Иймд бид энэхүү эсэргүүцлийн хэвлэлийн бага хурлаасаа гараад АТГ-д Засаг дарга С.Насанбат, ИТХ дарга Г.Эрдэнэбат нарыг АТГ, хуулийн байгууллагад өгч шалгуулах болно. Ер нь Улаанбаатарын газрын наймаа Дархан хот руу шилжин ирж үүнд одоогийн Засаг дарга С.Насанбат идэвхийлэн хэрэгжүүлж эхэллээ гэж иргэд үзэж байна.


Саяхан бидэнд Хүүхдийн паркийн газраас 15 га газрыг Солонгос улсын Барилга архитектур, зөвлөгөөний Yehdalm группын боловсруулсан Дархан PNP комплекс байгуулах зураг төсөл бидний гарт ирсэн юм. Бүхэл бүтэн зураг төсөвтэйгээ. Энэхүү комплекс нь 80,359 м2 талбай бүхий Зочид буудал казиногийн хэсэг, 63,227 м2 талбай бүхий Худалдаа үйлчилгээний хэсэг, 62,720 м2 талбайтай Орон сууцны хэсгээс бүрдэх 15 га газар эзлэх болно. Энэхүү групп нь Дарханы одоогийн эрх баригчидтай тохиролцолгүйгээр энэхүү төслийг бичиг хийх боломжгүй юм. Энэ төсөлд асар их хөрөнгө оруулалт орох болно. Тэгэхээр дарханчуудын алхаж дасгал сургуулилтаа хийдэг, ахмадууд нь амар тайван алхдаг, хүүхэд багачууд нь баясан зугаалах ганц газар болсон Хүүхэд залуучуудын паркийг үндсэн хэсэг нь хувийн хэвшилд солонгосчуудад эзэмшүүлэх ашиглах худалдах нөхцөл бүрдсэн байна гэж үзэж байна.


Энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоох цаашилбал ийм ард иргэдийнхээ эсрэг хууль бус үйлдлийг удаа дараа гаргаж байгаа Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нарт хуулийн хариуцлага хүлээлгэх хүртэл тэмцэх болно гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com