Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Японы Шизокү муж болон Монгол бизнес эрхлэгчдийн бизнесийн хамтын ажиллагааны боломж семинар боллоо

Япон улсын Шизокү мужийн Эдийн засаг аж үйлдвэрийн газар, Японы “Жетро” байгууллагын төлөөлөгчид болон Японы бизнес эрхлэгчид манай улсад энэ наймдугаар сарын 8,9-ний өдрүүдэд хүрэлцэн ирж Монголын бизнесийн төлөөллүүд уулзлаа. “Японы Шизокү муж болон Монгол бизнес эрхлэгчдийн бизнесийн хамтын ажиллагааны боломж” нэртэй уг семинар уулзалтыг ХХААХҮЯ, ЖДҮХсан, Экспорт олон улсын худалдааны төв (EITC) хамтран зохион байгуулав.

 

Манай улсын бизнес эрхлэгчид Японы зах зээлд нэвтрэхтэй холбоотой бизнесийн зөвлөгөөг авч, Монгол, Япон хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, бизнесийн боломжуудын талаар санал солилцсон юм. Монгол Улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хүрээнд Японы зах зээлд бүтээгдэхүүнээ татваргүйгээр гаргах гэх мэт боломжууд нээгдсэн нь Монголын бизнес эрхлэгчдийн тус улсын зах зээлд гарах боломжийг улам нэмэгдүүлж байгаа юм.
Монгол Японы бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны боломж семинарт оролцсон аж ахуй нэгжүүд Японы зах зээлд гарах боломж гарц, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд маш их тус дэм болсон амжилттай уулзалт боллоо гэдгийг онцлон хэлж байв.
Уг семинарын үеэр Шизокү мужийн эдийн засаг, аж үйлдвэрийн газрын Аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих хэлтсийн орлогч дарга Такойки Гото “Шизокү мужийн эдийн засгийн орчин” сэдвээр илтгэл тавилаа.


Алдарт Фүжи уулын дунд орших Шизоки муж нь Япон улсын төвд орших таатай байрлалтай бөгөөд газар, далай, агаарын тээврийн дэд бүтцийн өндөр хөгжилтэй ачаа, тээврийн техник тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, химийн үйлдвэр, хүнс, ундаа тамхи зэрэг төрлийн бүтээгдэхүүнээр давамгай хөгжсөн муж юм. Тухайлбал, тус мужаас дэлхийд алдартай Yamaha, Suzuki, Kawai, Tamiya зэрэг брэнд төрөн гарсан. Шизокү мужийг Японы аж үйлдвэрийн шинэ эрч хүч төрдөг гэж үздэг бөгөөд шинэ технологи, ноу хаугаараа алдартай. Шизокү муж нь өнгөрсөн 2011 онд Дорноговь аймагтай харилцан хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан ба өнгөрсөн хугацаанд бизнесийн салбарын төлөөллүүд туршлага судлан хамтран ажиллаж иржээ. Түүнчлэн ХХААҮЯ-тай хамтран ажиллах хүрээнд ЖДҮХсантай хамтран ажиллаж байгаа аж.
Дараагийн илтгэл нь Шизокү мужийн Жетро салбарын Гадаад худалдаа, мэдээллийн төвийн хэлтсийн дарга хатагтай И.Тэнжин “Япон Монголын эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавигдсан юм.


Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсанаас хойш гадаад худалдааны дүнг гаалийн татвараас чөлөөлдөг болсон. Манай улсаас Японы зах зээлд гаргаж буй голлох бүтээгдэхүүнд уул уурхайн бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүнүүд гарч байна. 2018 онд Японоос Монгол руу хийсэн экспортын нийт дүн 57.2 тэрбум иен байгаа бол Монголоос хийсэн экспортын дүн 3.6 тэрбум иен байгаа юм. Энэ нь манай улсын аж ахуйн нэгжүүд тус улсын зах зээлд гарах бүрэн боломжтойг харуулна. Японы гадаад худалдааг дэмжих үйл ажиллагаа явуулдаг “Жетро” байгууллага нь дунд болон жижиг дунд үйлдвэрийн гадаад зах зээл дээрх үйл ажиллагааг дэмжин start up компанийг дэмжиж ажилладаг.


Тус семинарт оролцсон аж ахуйн нэгжийн төлөөллийн нэг болох зөгийн бал үйлдвэрлэдэг “Сараана” ХХК-ийн менежэр Х.Сувд ярихдаа “Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны боломж семинарт манай компани оролцсоноор бизнесийн зөвлөгөө маш сайн авч, Японы зах зээлд гарахад ямар стандартыг барих вэ юуг анхаарах вэ гэдгийг сайн мэдэж авлаа. Цаашид олон улсын экспод оролцох, гадаад зах зээлээ өргөжүүлэх боломжийг олж харлаа. Япон улсаас манай улсад төлөөлөгч нар ирж сонирхсон компани тус бүрт бизнесийн үнэт зөвлөгөөг өгч байгаад талархал илэрхийлье. Уг семинарыг зохион байгуулсан “Экспорт олон улсын худалдааны төв” ( EITC) байгууллага нь Монголын аж ахуйн нэгжүүдийг гадаад зах зээлд гарахад гол гүүр гарц болж байна.

 

Б.ОДМАА

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com