Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
УЛСЫН НААДМЫН ТҮРҮҮ БӨХӨӨС СЭРГЭЭШ ИЛЭРвэл яах вэ?

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс Допингийн Үндэсний төв, Олимпын хороо, Биеийн тамир спортын газар, Бөхийн салбар хороод хамтран сэргээшийн шинжилгээ авдаг журамтай. Журмын дагуу Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногт Баяр наадам зохион байгуулах бөхийн салбар хороонд иржээ. Энэ жил хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн талаар цахим орчинд шуугисан. Тэгвэл өчигдөр энэ асуудлаар Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээлэл хийв. Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн: “Үндэсний их баяр наадмын тухай” хуульд зааснаар, мөн 2018 оны зургадугаар сарын 22-ны өдрийн IV тогтоолоор Үндэсний баяр наадмын бөх, сур харваачид сэргээшийн шинжилгээ хийх журмыг шинэчлэн баталсан.


Журамд зааснаар шөвгийн 16 бөх буюу таваас дээш давж шөвгөрсөн бөх өвдөг шороодсоны дараа, үзүүр түрүүний бөх 30 минутын дотор сэргээшийн шинжилгээнд хамрагддаг. Шинжилгээг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 32 лабораторийн нэг болох Солонгос Улс руу явуулсан. Шинжилгээний хариуг энэ сарын 8-ны өдөр салбар хороо хүлээж авсан бөгөөд шинжилгээнд хамрагдсан 16 бөхийн 14-өөс нь сэргээшийн төрлийн бодис илрээгүй. Харин хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн. Нэг бөхөөс нь дөрвөн төрлийн, нөгөөхөөс нь нэг төрлийн бодис илэрсэн хариу ирсэн. Бид наймдугаар сарын 8,9-ны дотор сэргээш илрээгүй бөхчүүдэд утсаар хариуг мэдэгдсэн. Харин бодис илэрсэн хоёр бөхийн хувьд нэг нь наймдугаар сарын 09 болон 11-нд ирж шинжилгээний хариутайгаа танилцсан. Хоёр бөх “А” сорьцын хариугаа хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд “Б” сорьцын шинжилгээнд дахин явуулах эсэх нь тухайн хоёр бөхөөс хамаарах юм. Хэрэв явуулах бол 10 хоногийн хугацаанд бичгээр хүсэлтээ өгөх ёстой. Одоогоор хүсэлтээ өгөөгүй байна. Олон нийтийн зүгээс нэрийг нь зарлахыг шаардаж байна. Энэ нь хувь хүний нууцтай холбоотой, мөн дээр дурдсан журам болон олон улсын Допингийн холбооны дүрэмд ч заасан байдаг. Дүрмэндээ “А” сорьцын хариуг шууд зарлах боломжгүй байдаг. Хэрэв допинг илэрсэн бөхчүүд энэ сарын 19-ны дотор “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргахгүй, допингийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрвөл бид нэрийг нь шууд зарлана. Хэрэв дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргавал “Б” сорьцын хариу иртэл хоёр бөхийн нэрийг зарлахгүй” гэсэн юм.
Мэдээлэл хийхээс өмнө сэргээш илрээгүй гэх 14 бөх цахим хаягаараа мэдэгдэл хийсэн билээ. Тухайлбал, Улсын аварга Н.Батсуурь, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын харцага Д.Анар, Улсын начин Э.Энхбат, Улсын начин Б.Орхонбаяр, Улсын начин А.Давааням, Улсын начин Б.Цэрэнсодном, Улсын начин Н.Баярбаатар, Улсын начин Д.Цэрэнтогтох нарын бөхчүүд сэргээш илрээгүй тухай хариугаа мэдэгдээд байгаа юм.


Хэдийгээр бөхийн салбар хороо дүрмийн дагуу нэр зарлаагүй байгаа ч сүүлийн хэдэн өдөр цахим орчинд сэргээш илэрсэн хоёр бөхийн нэр хэн бэ? “уралдаан”-ы хариу олдов бололтой. Учир нь Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар одоо хүртэл ямар нэгэн хариу авсан эсэх талаараа мэдэгдэл хийгээгүй байгаа явдал юм. Улсын аварга Э.Оюунболдын хувьд Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадамд барилдаж хоёр даваад байсан бөгөөд тодорхойгүй шалтгааны улмаас тус барилдааныг үргэлжлүүлээгүй юм. Олон нийт аваргаас сэргээш илэрсэн учир барилдаанаа орхисон байх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм. Харин Улсын начин Ж.Ням-Эрдэнийн хувьд бас л таг чиг бөгөөд эргэн тойрны найз нөхдийн яриагаар бол хөдөө сүлжээгүй газар яваа гэх. Шинэхэн найрааны начинд дайх олны үг ч мундахгүй аж. “Найраагаар начин болчхоод, арай ч сэргээш хэрэглээгүй байлгүй дээ” гэх бор шувуу ч цахим орчинд ниснэ лээ.


Мэдээж энэ бүхний эцэст, хэрэв Улсын наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол яах вэ гэсэн асуулт хөвөрнө. Одоо манайд мөрдөгдөж байгаа дүрэм, журмаар бол хоёр төрлийн арга хэмжээ авдаг аж. Өөрөөр хэлбэл, тухайн бөхийн барилдах эрхийг нь хоёр хүртэл жилээр хасахыг нь бөхийн салбар хороо шийдэх бөгөөд түрүү бөхөд олгосон бай шагнал, цолыг нь хураахыг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд шийддэг аж. Мөн түрүү бөхтэй учраа таарч барилдсан бөхчүүд ч цол, чимэг нэмэх магадлалтай юм. Хэрэв ийм нөхцөл бүрдэх юм бол Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын начин Д.Анар, Улсын начин Б.Цэрэнсодном, аймгийн арслан Н.Мустапа нарын бөхчүүдийн цол, чимэг нэмэх асуудал ч бас хөндөгдөх биз ээ.


Одоо хоёр бөхийн “Б” сорьцын хариуг хүлээх л үлдлээ. Магадгүй хоёр бөх “А” сорьцын шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрвөл нэр бүхий бөхчүүдийн нэрийг олон нийтэд албан ёсоор зарлаж болно. Хэрэв “Б” сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргавал хариуг дахин 14 хоног хүлээх шаардлагатай.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com