Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Ц.Хандармаа: багцын шинжилгээнд хамрагдахын тулд эхлээд өрхдөө хандаарай

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Хандармаагаас эрүүл мэндийн даатгалаар урьдчилсан сэргийлэх багцын шинжилгээнд хэрхэн хамрагдах талаар тодрууллаа.

 

-Эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн багцын шинжилгээнд хамрагдах боломжтой гэдэг. Яг ямар шинжилгээнд хамрагдах боломжтой вэ?
-Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ахиц дэвшил гарч, 18-аас дээш насны иргэдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах тогтолцоог бүрдүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд “Урьдчилан сэргийлэх үзлэг хийх эрүүл мэндийн байгууллагын жагсаалт батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/108 дугаар тушаал, "Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах журам", "Эрүүл мэндийн эрсдэл тодорхойлох удирдамж", "Эрт илрүүлэг үзлэгт хамрагдах товлолын жагсаалт батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/420 дугаар тушаал, “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам, “Урьдчилан сэргийлэх үзлэгийн багц батлах тухай” журмуудыг үндэслэн зүрх судасны өвчин, хорт хавдар, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ өвчнийг эрт үед нь илрүүлж, эмчлэн эдгэрүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг хийх шинжилгээнд лабораторийн шинжилгээ, хэвлийн ЭХО, Зүрхний цахилгаан бичлэг, нүдний эмгэг илрүүлэх үзлэг, рентген харалт, ходоод, бүдүүн шулуун гэдэсний дуран, эрсдэлийн үнэлгээ зэрэг үзлэг шинжилгээ орж байгаа тул энэ шинжилгээнүүдэд товлолын дагуу хамрагдах бүрэн боломжтой.

-Жил болгон даатгалаараа урьдчилан сэргийлэх оношилгоо шинжилгээнд хамрагдах боломжтой юу?
-Энэ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг нь нэг удаагийн компанит үзлэг биш, байнгын тогтмол хийгдэх үзлэг юм. Иймээс эрт илрүүлэг үзлэгийг хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан товлолд заасан хугацаа, давтамжийн дагуу хийнэ.
Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд нь өөрийн харьяаны хүн амынхаа хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж, биеийн ерөнхий үзлэг, зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэлийг тооцож, зөвлөгөө өгөх, хянах тусламж, үйлчилгээг тогтмол үзүүлж байгаа.

-Иргэд уг шинжилгээнд хамрагдахын тулд эхлээд яг хэнд хандах ёстой вэ?
-Иргэд уг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрагдахын тулд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө хандаж, биеийн ерөнхий үзлэг, эрсдэл байгаа эсэхээ тодорхойлуулна. Мөн эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагад харьяалал харгалзахгүйгээр үзүүлэх боломжтой.

-Зарим өрхийн эрүүл мэндийн төвийнхөн урьдчилан сэргийлэх шинжилгээний талаар мэдээлэлгүй, иргэдийг төөрөгдүүлж байна. Үйлчилгээ үзүүлэх учиртай эмнэлгийн ажилтнууддаа яаж мэдээлэл хүргэж байгаа вэ?
-Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээг товлолын дагуу харьяа нутаг дэвсгэрийнхээ хүн амын судалгааг гарган, тус үзлэгт хамруулах, хяналт тавих үүрэгтэй. Үндсэн ажил нь энэ шүү дээ. Харин тус багцын шинжилгээг хийх боломжгүй өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв байгаа. Ийм тохиолдолд эмч биеийн ерөнхий үзлэг, эрсдэлийн үнэлгээг хийж, дараагийн шатлалын буюу багцын үзлэг хийж байгаа байгууллага руу илгээн, хамтран ажиллаж байгаа.
Энэхүү үзлэгтэй холбоотой холбогдох тушаал, шийдвэрийг албан тоотоор, мөн яамны болон холбогдох вэб сайт дээр байршуулан аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, гэрээ байгуулсан төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлж ажилладаг. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, даатгалын газар нь өөрийн харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах, хянах үүрэгтэй.

-Эрүүл мэндийн даатгалаар хамрагдах багцын шинжилгээ үзүүлэх эрхтэй газруудын тухай мэдээлэл өгөөч?
-Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай уг үзлэгийг хийх гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллага нь харьяалал харгалзахгүйгээр багцын тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлнэ. Одоогийн байдлаар 150 гаруй байгууллага урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг хийж байна. Энэ үзлэг хийх байгууллагын жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын вэб сайт (http://www.emd.gov.mn/)-аас авч болно. Энэ байгууллагуудад өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд ч байгаа, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүд ч байгаа.

-Урьдчилан сэргийлэх оношилгоо, эмчилгээнд хэр олон хүн хамрагдаж байна вэ?

-2018 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл нийт 100000 гаруй иргэн, үүнээс хотод 30000 гаруй, орон нутагт 70000 орчим хүн хамрагдсанаас 18-34, 35-45 насныхан, мөн эрчүүдийн хамрагдалт бага байна.
Ажил эрхэлж байгаа, даатгалтай иргэн бүр энэ боломжийг ашиглаад, өөрийнхөө эрүүл мэндэд нэг удаа анхаарал хандуулж, үзлэгтээ хамрагдаарай гэж хэлмээр байна. Эрчүүд маань машин техникээ жил бүр үзлэг, оношилгоонд оруулдаг шигээ өөрийгөө урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах цаг гаргаарай гэж уриалж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com