Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Бөхийн холбоодын маргаан хурцдаж, түрүү бөхөөрөө оролдож эхлэв

Шинэхэн аварга Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн талаарх мэдээлэл нэлээд шуугиан тариад байна. Энэ талаар анх Үндэсний бөхийн салбар хороо мэдээлэл хийсэн бөгөөд Монголын үндэсний бөхийн холбоо өчигдөр тамга тэмдэгтэй бичиг дэлгэсэн юм. Үүний зэрэгцээ Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх “Аварга” цолны мялаалга наадмын тов гарсан нь бүр ч сонирхолтой. Хэрэг явдлыг тодруулж үзвэл, хоёр тамгатай, хоёр тэргүүнтэй бөхийн холбооны маргаан хурцдаж, түрүү бөхийг оролддог болжээ гэх хардлага төрөхөөр байна. Түүнчлэн, нэг холбоог нь Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, нөгөө холбоог нь “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат тэргүүлдгийг бөхдөө хайртай монгол түмэн андахгүй. Тэгвэл энэ жилийн наадмын түрүү бөх болсон "аварга Э.Оюунболдоос допинг илэрлээ" гэх мэдээллийг Л.Чинбатын тэргүүлдэг холбоо Баяр наадам зохион байгуулах комиссоос урьтаж, мэдээлсэн ажээ. Энэ талаар улсын харцага Ц.Магалжаваас тодруулахад, “Бид энэ талаар ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. Баяр наадмыг зохион байгуулах комисс болон Допингийн эсрэг үндэсний төв албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
8 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com