Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
А.Булган: Завхан аймагт өрхийн үйлдвэрлэл 20 хувиар өссөн

Завхан аймгийн Ардчилсан намын дарга А.Булгантай ярилцлаа.

-Сайн байна уу. Сайхан зусч байна уу?
-Сайхан зусч байна. Энэ жил манай нутагт нар хур тэгширсэн сайхан зун болж өнгөрлөө.

-Таны хувьд Ардчилсан намын даргын ажлыг хүлээж аваад удаагүй. Аймаг орон нутагтаа ямар ажил хийж хэрэгжүүлье гэж бодож байна вэ?
-Ардчилсан нам Завхан аймагт өнөөдөр засаглаж байна. Энэ ч утгаараа бид бүхэн намын үзэл баримтлал, бодлого, мөрийн хөтөлбөрийн дагуу олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Хоёр УИХ-ын гишүүнтэй гэдэг бол бидний давуу тал. З.Нарантуяа, Я.Санжмятав хоёр гишүүн маань маш хариуцлагатай, чамбай, нэр хүндтэй хүмүүс. Үүнээс гадна аймгийн засаг дарга маань маш чадварлаг удирдагч хүн. Гурвуулаа намын дарга хийж байсан, нутаг орноо гэсэн сэтгэлтэй, асуудлаа мэддэг хүмүүс. Тийм болохоор цаашид бидний төлөвлөж буй олон ажил санасанчлан бүтнэ гэдэгт итгэлтэй байна.

-2016 оны буюу сүүлчийн сонгуулиас хойш Завхан аймагт хэрэгжсэн, олон түмэнд хүрсэн хамгийн бахархалтай бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийнхөө талаар хуваалцана уу?
-Манай нам энэ хугацаанд ард иргэдийнхээ ухамсар, оюун бодолтой тулж ажиллахыг илүү чухалчилсан. Энэ зорилгын үүднээс “Оюунлаг Завханчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний ачаар ард иргэд маань маргаашийн төлөөх сонголтоо ходоодоороо хийхээргүй болсон гэдэгт итгэлтэй байна. Мөн бид “Хэрэглэгч аймгаас-Үйлдвэрлэгч аймаг” болох зорилго тавьж ажилласан. Энэ зорилтын хүрээнд өрх бүрийг үйлдвэрлэгч болгох зорилгоор 2016 оноос эмэгтэйчүүдэд зориулсан гар урлалын ахисан шатны сургалтуудыг зохион байгууллаа. Сургалтад 3000 шахам эмэгтэйчүүд оролцож, 24 суманд өрхийн үйлдвэрлэлийг эхлүүлсэн. Аймгийн Засаг дарга маань “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай” захирамж гаргаж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ брэнд бүтээгдэхүүнийг борлуулах “Хамтын хүч-Хөгжлийн гарц” төвийг шинээр нээн ажиллуулж байгаа. Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг тал бүрээр дэмжин ажилласны үр дүнд өрхийн үйлдвэрлэлийн хэмжээ 20 хувиар өссөн. Түүнчлэн “Хамтын хүч-хөгжлийн гарц” төвөөр дамжуулан 70 гаруй сая төгрөгийн борлуулалтыг хийгээд байгаа нь чамлахааргүй амжилт гэж бодож байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com