Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Монголчууд “Комори”-той хамт урагшилна

Г.Хавчуур гуай “Комори”-той танилцаж, “соёлыг гайхав”. Тэрбээр анх 1963-онд Улсын хэвлэлийн комбинатад ажиллаж байсан хүн. Түүнийг хэвлэх үйлдвэрт ажиллаж байхад гар ажиллагаа ихтэй. Өрөх цехэд нь арав гаруй хүн ажилладаг. Үсгүүдийг багцлаад, үг болгодог байжээ. Сонин, номуудын эх бэлтгэхдээ тугалгаар цутгасан үсгүүдийг мөр мөрөөр нь өрж бүтээдэг байсан гэнэ. Дардас гарсны дараа тулгаж уншдаг байжээ. Компьютерийн технологи нэвтэрсний дараа гар ажиллагаа халаагаа өгсөн. “Адмоныхон дөнгөж 2019 онд үйлдвэрлэгдсэн цоо шинэ Комори хэмээх том хэвлэх машин оруулж ирсэн байна. Өмнө нь манайхан хуучин, жижиг хэвлэх машин оруулж ирдэг байлаа. 1995 онд намайг Японд явж байхад тэнд ч ийм машин байгаагүй. Өнөөдөр “Адмон”-ыхон хэвлэлийн техник технологиороо тэргүүлэгч “Комори”-гийн хэвлэх машиныг Монголдоо оруулж ирж, хэвлэлийн салбарт шинэчлэл хийлээ. Монгол Улс аль ч хөгжилтэй улсаас дутахааргүй хэвлэх үйлдвэртэй боллоо” хэмээн хэвлэх үйлдвэрийн түүхийг өгүүлэгч Г.Хавчуур гуай хуучилсан.


“Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбат “Дэлхий нийтээр уншиж байгаа номыг бид хоёр сар гаруйн дотор орчуулж, хэвлэлийн өндөр түвшинд монгол уншигчдадаа хүргэж байна. Улам олон номыг дэлхийн хүмүүстэй зэрэгцэн орчуулж, хэвлэхэд үйлдвэрийн хүчин чадал маань дутахааргүй боллоо. Номын дэлгүүрээ гоё сайхан номоор дүүргэх, номын тухай яриа өрнүүлэхийн цаана хэвлэх үйлдвэр байдаг юм шүү” гэлээ. Нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн “Комори”-гийн Солонгос дахь салбарын захирал Won sik Jung хэлэхдээ “Коморигийн G40 загварын энэхүү хэвлэлийн машин нь “ногоон” гэдгээрээ хэвлэлийн салбарт танигдсан юм. Хаягдал бага гаргадаг, эрчим хүч хэмнэдэг давуу талтай. Удирдлагын систем нь ухаалаг, олон төрлийн бүтээгдэхүүнийг зардал багатай хэвлэдэг хэмээн магтсан. Хүчин чадлын хувьд ердийн хэвлэх машинаас 20-30 хувийн илүү бүтээмжтэй, цагт 16500 хуудас хэвлэдэг гэнэ шүү. Хэвлэлийн хавтанг солихдоо болон цэвэрлэгээг автоматаар хийдэг шидтэй ажээ.

 Энд хэвлэх үйлдвэрийн түүхтэй танилцаж болохоор байлаа. Комори машин аварга эд аж. Сүн хийтэл хурдтай ажиллах агаад дуу чимээ багатай, ажилсаг мөртлөө дөлгөөн эд юм гээч. Шинэхэн аваргын цаад талд 2001 онд орж ирсэн Rapida 105 машин дүнхийх агаад одоо ч үүргээ сайн гүйцэтгэж буй. Харин тус хэвлэх үйлдвэрийн анхны хэмээх тодотголтой Heidelberg-GTO-52 хэмээх товхийсэн машин аваргуудын дэргэд бяцхан харагдах ч цоглог ажиллах агаад үүгээр падан, бичиг баримт хэвлэх болжээ. 

Шинэ хэвлэх машин Монголд хөл тавьсан баярыг зохиолчид, түүхчид, уншигчид, үйлдвэрлэгчид хамтдаа тэмдэглэсэн нь ийм буюу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com