Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Шүд угаалтын тэмцээний шилдгүүд ШЭНТ-өөр 18 хүртлээ үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болов

"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх дүүргийн ЗДТГ, Налайх Эрүүл мэндийн төв хамтран улсын хэмжээнд анх удаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны сурагчдын дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА" шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Хүүхэд, Өсвөр үеийнхний амны хөндийн өвчлөлийн бууруулах, урьдчилан сэргийлэх, мэдлэг, дадал эзэмшүүлэх зорилго бүхий тус тэмцээнд 8 сургуулийн 23 багийн 184 хүүхэд оролцож, мэдлэг, чадвараараа өрсөлдөв.

Тэмцээнийг өртөөчилсөн байдлаар зохион байгуулсан бөгөөд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хамт олон, эмч нар багаараа ирж ажилласан юм.

Багийн дүнгээр шалгаруулснаас гадна оролцогчид дундаас Шилдэг 3 сурагч тодруулж, 18 нас хүртэл Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвөөр очер дараалалгүй, үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхээр шагнаж, тэмцээнд оролцсон хүүхэд бүрт Батламж, гарын бэлэг гардууллаа.

Тэмцээний шалгарсан баг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр болох хоёрдугаар шатанд оролцож, түрүүлсэн баг Тайвань улсад болох Тайвань Монголын хамтарсан "ШҮД УГААЛТЫН АВАРГА" шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Шүд нь яс, мөгөөрс, булчин, шөрмөс, цус, мэдрэл агуулсан бие даасан эрхтэн юм. Шүдний өвчин даамжирсаар хоолойны ангина болж тэр нь хүндэрсээр үе мөч, зүрх, бөөр өвчлүүлдэг байна.

Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар шүд цоорох өвчлөл нь хүүхдүүдийн дунд 95 орчим хувийн тархалттай байгаа бөгөөд сурагч өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй олон архаг өвчний суурь болж байна. Мөн иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйн улмаас бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөл буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлдэг.

Тиймээс хүүхдэд багаас нь зөв дадал хэвшүүлэх зорилгоор энэ тэмцээн улсын хэмжээнд анх удаа Налайх дүүрэгт зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com