Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Хятадын соёлын өдрүүдээр “Тэнгис”, “Гэгээнтэн”, “Өргөө”, “Icinema” кино театрт 10 кино үнэ төлбөргүй үзүүлнэ

Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг тэмдэглэх хүрээнд Улаанбаатар хотноо Хятадын соёлын өдрүүд зохион байгуулах болсон талаар өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Соёлын арга хэмжээ Улаанбаатар хотноо энэ сарын 26-аас ирэх есдүгээр сарын 6-нд зохион болно. Энэ үеэр Хятадын 300 гаруй уран бүтээлчээс бүрдсэн баг тоглолт хийхээс гадна спортын тэмцээн, аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөг, иргэдийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулах зэрэг арга хэмжээнүүд болох юм байна.
Соёлын арга хэмжээ Хятад, Монголын соёлын салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хүмүүнлэгийн харилцан солилцоог ахиулах, хоёр орны ард түмний харилцан ойлголцол болон найрамдлыг зузаатгах, Хятад Монголын харилцааны шинэ хөгжилд ахиц гаргахад оршиж байна.


Онцлоход, энэхүү арга хэмжээг зохион байгуулахад БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Хятадын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Монгол Улсын БСШУСЯ, Улаанбаатар хотын захиргаа, Хятадын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран оролцоно. Дээрх төлөвлөгөөнд тусгасан соёлын цуврал арга хэмжээ есдүгээр сарын 2-6-нд Улаанбаатар хотноо болох юм.


ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны газрын дарга н.Баянжаргал "Соёлын цуврал арга хэмжээнд оролцохоор 390 орчим төлөөлөгч Улаанбаатарт ирнэ. Хүмүүнлэг, соёлын арга хэмжээ нь хоёр улсын найрамдлыг зузаатгаж, ард түмэн хоорондын ойлголцлыг бэхжүүлэх, ирээдүйд хамтдаа хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Хөтөлбөрт найман төрлийн 20 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар тусгасан. Үүнд ,урлагийн, цирк, ушугийн тоглолт, уран зураг болон гэрэл зургийн зургаан удаагийн үзэсгэлэн, спортын гэх мэт арга хэмжээ багтаж байгаа" гэв. Урлагийн тоглолтыг хариуцан ажиллаж буй мэргэжилтэн н.Мэргэн "Цуврал арга хэмжээний урлагийн тоглолтууд агуулгаар баялаг, мэргэжлийн түвшний, Монголын соёлын үндсэн бөгөөд олон талт онцлогийг харуулахаараа онцлог байна. Урлагийн тоглолтоор дамжуулан Монгол Хятад хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Гурван хэсэгтэй тоглолт нийт 14 үзүүлбэрээс бүрдэх бөгөөд сүүлийн жилүүдэд Хятад улсад үзэгчдийн талархлыг хүлээж байгаа шилдэг бүтээлүүд үзүүлнэ" хэмээн танилцууллаа.

 

"Хятад орныг танин мэдэх" уриатай зохион байгуулагдах соёлын цуврал арга хэмжээний хөтөлбөр:

- VIII/30, 31-нд Соёлын төв өргөөнд "Найрамдлын Солонго" урлагийн тоглолт,
- IX/5-нд Монголын үндэсний циркт "Хайр бялхсан Торгоны зам" цирк, ушугийн тоглолт,
- IX/2-6-нд Монголын үндэсний уран зургийн галерейд "БНХАУ-ын 70 жил", "Манай найрамдал", "Түмэн газрын цайны зам" гэрэл зургийн үзэсгэлэн, "Монгол морины урлагийн бүтээлийн үзэсгэлэн", "Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн" тус тус гарна.
- IX/5-нд Улаанбаатар их сургуульд Хятадын ном уншлагын өрөөний нээлт болон ном бэлэглэх арга хэмжээ,
- IX/2-6-нд “Тэнгис”, “Гэгээнтэн”, “Өргөө”, “Icinema” кино театрт 10 киног үнэ төлбөргүй үзүүлэх,
- IX/2-4-нд “Новотель” зочид буудалд Өвөр монгол, Хэбэй мужийн хоолны амталгаа, танилцуулга,
- IX/3-нд Хятад Монголын аялал жуулчлалын харилцааг хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой танилцуулга,
- IX/3-5-ныг дуустал гурван дүүргийн нэгдсэн эмнэлэгт Өвөр монголын олон улсын эмнэлгийн эмч нарын үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо
/IX/3-нд Баянзүрх дүүргийн эмнэлэгт, IX/4-нд Хан-Уул дүүрийн эмнэлэгт, IX/5-нд Чингэлтэй дүүргийн эмнэлэгт/ зохион байгуулах юм байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com