Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Тогтвортой хөгжлийн зорилтыг хэмжихээр 30 гаруй орны төлөөлөгчид Монголд чуулж байна


Аливаа бодлогын баримт бичгийн төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжилтийг үнэн зөв дүгнэхэд статистикийн оновчтой тооцоолол чухал. “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн хэрэгжилт статистикийн мэдээллээс шууд харагддаг. Тиймээс Тогтвортой хөгжлийн зорилго хэрхэн хангагдаж байгаа талаар хэлэлцэхээр манай улсад НҮБ-ын Статистикийн хэлтсийн дарга Стейфан Швайнфест тэргүүтэй 30 гаруй дээд хэмжээний төлөөлөгчид чуулаад байна. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяагаас дараах зүйлийг тодрууллаа.

 

-“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Статистикийн байгууллага ямар үүрэгтэй оролцож байна вэ?
-Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд 2015 онд бүгд тогтвортой хөгжлүүдийн зорилгыг тодорхойлж, 2030 он хүртэл 17 зорилтын хүрээнд тогтвортой хөгжинө гэж амлалт өгсөн. Энэхүү амлалтандаа хэрхэн хүрч байна вэ, гаргасан бодлогууд нь хэр хэрэгжиж байна вэ гэдгийг статистикийн мэдээлэл дээр суурилж гаргах байгаа.
Ийм ч учраас Дэлхийн статистикийн байгууллагууд илүү үүрэг оролцоотой, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд оролцож байна. НҮБ-ийн Статистикийн комиссын гишүүн орнуудын байгуулсан ажлын хэсэг байгаа. Энэ маань дэлхийн 14 бүсийн улс орнууд өөрсдийнхөө төлөөлөгчийг илгээж, НҮБ-ийн Статистикийн газрын дэмжигч 20-30 улс орны байгууллагын албан тушаалтнууд оролцсон ажлын хэсэг байгуулсан.
Энэ ажлын хэсгээрээ Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд Статистикийн байгууллагуудын хамтын ажиллагаа, чадавхийг хэрхэн бэхжүүлэх вэ, тулгамдаж буй асуудлууд нь юу байна гэдгийг хэлэлцэхээс гадна зөвхөн статистикийн комиссынхоо хүрээнд биш тухайн бүс, улсын статистикийн байгууллагын манлайлал ямар байх ёстой юм бэ. Төр засгийн ямар зохицуулалтууд байх ёстой юм бэ гэх мэтчилэн бие биенээсээ туршлага судлах юм.
14 дэхь удаагийн уулзалт Монгол Улсад зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд энэ ажлын хэсгийн даргаараа Монгол Улсыг сонгож гаргаж ирсэн нь манай улсын хувьд олон улсын түвшинд туршлагаа үзүүлэх, нөгөө талаас манай улсын төр засаг, олон нийтэд статистикийн байгууллагын ач холбогдлыг таниулах давуу талтай.


-Нэвтрүүлж болохоор сайн туршлагууд юу байна?
-Тогтвортой хөгжлийн зорилгуудыг олон улсын аргачлалаар дүгнэх нь маш чухал байдаг. Яагаад статистикийн байгууллагууд олон улсын аргачлалаар дүнг гаргадаг вэ гэхээр хооронд нь харьцуулдаг байгаа. Тэгтэл манайх ажилгүйдэл, ядуурлын юмуу дундаж цалингийн судалгаа гаргахаар Монгол Улс өөрөө буруу тооцоод байна уу, яагаад миний амьдралд мэдрэгдэхгүй байна гэж гайхашрах, буруутгах хандлага гардаг. Тэгвэл энэ нь олон улсын аргачлалаар хоорондоо харьцуулагдаж, стандартуудаа хангасан хэмжилтүүд байдаг. Бусад улс орнуудын хувьд манай статистикийн давуу тал нь олон нийтэд нээлттэй хандаж байгаа онцлог юм. Гаргаж байгаа статистикийн мэдээллээ илүү дүрсжүүлж, хүнд ойлгомжтой, сонирхолтой болгох гэх мэтчилэн ажлууд маань бусдадаа туршлага болоод явж байгаа. Мөн бид Ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш нарт статистикийн заах арга зүйн гарын авлага боловсруулсан нь бусад улс орны адил байгууллагуудад сайн туршлага болсон. Үүнийг англи хэл дээр орчуулан хэвлүүлсэн.
Бүх улс орны статистикин байгууллагуудын байр суурь нь өөр өөр байдаг. Зарим нь Засгийн газрын бүтэцтэй, зарим нь манайх шиг Парламентийн дэргэд байна. Энэ болгоноосоо хамаараад төр засаг, удирдлагын зүгээс дэмжлэг нь ч гэсэн өөр байдаг. Төвлөрсөн болон тархсан удирдлагатай байдаг гэсэн үг. Манай улсын хувьд УИХ-ын харьяанд төвлөрсөн бүтэцтэй. Ийм төвлөрсөн бүтэцтэй байх нь ямар нэг өөрчлөлтийг хурдан шуурхай хэрэгжүүлэх ажилд илүү давуу талтай байдаг.


-Статистикийн тоо баримт улс төрд хэрхэн нөлөөлдөг вэ?
Бодит судалгаа, тоон дээр суурилж аливаа бодлого шийдвэрээ гаргавал ямар өрнөл авчрах вэ гэдэг талаас улстөрчид бодох хэрэгтэй. Мэдээж бодит судалгаа, тооцоон дээр гаргасан улс төрийн бодлого тулгамдсан асуудлыг илүү сайн шийдвэрлэнэ. Иргэний нийгмийн хамгийн гол чанар нь иргэн бүрийн оролцоо. Тэгэхээр иргэн хүн төр засгийн бодлого шийдвэрт юун дээр суурилж хяналт тавих вэ гэхээр бас л статистикийн дүн шинжилгээг уншиж сураад түүн дээр суурилаад хяналтаа тавьж чадвал өөрийн тулгамдсан асуудлаа танай бодлого манай ийм үзүүлэлтийг үзүүлж байна, үндсэн асуудлаа шийдвэрлэж чадахгүй байна гэх юмуу ийм тулгамдсан асуудлыг бий болгож байна гэж хандвал илүү шинжлэх ухаанч байх болов уу.
Хүмүүс хэдий үед статистикийн тоо баримтыг ашиглаж байна вэ гэдгийг бид хянадаггүй. Манайх улстөрчдөд зориулж тоо баримт гаргадаггүй бие даасан байгууллага. Улстөрчид сонгуулийн бус жилүүдэд дүн мэдээллийг ярьж, гаргаж ирдэггүй мөртлөө сонгуулийн үеэр ажилгүйдэл, ядуурал ийм болчихсон байна гэж олон нийтийг анхаарал хандуулах явдал байдаг. Өнөө цагийн улстөрчид асар их мэдээлэл дундаас маш богино хугацаанд хурдан шийдвэр гаргадаг болсон. Тиймээс манай зүгээс яг ийм хурд, нөхцөлд тохирсон мэдээлэл гаргаж сурах хэрэгтэй байгаа. Урьдын адил статистикийн уламжлалт зузаан номоо хэвлээд байвал улстөрчид тусгаж авч чадахгүй. Тиймээс манайх цахим орчинг илүү идэвхтэй ашиглаж байгаа.


-Цалингийн статистик дээр хүмүүс их маргалддаг. Хамгийн сүүлд дундаж цалин 1.2 сая гэж гарсан. Энэ тоо бүх нийтийг төлөөлж чадах уу?
-Цалин бол хүн амын статистикийн жижигхэн бүрэлдэхүүн хэсэг гэдгийг ойлгох ёстой. Би ийм цалинтай байхад дундаж нь яагаад ийм байгаа юм бэ гэж хүмүүс өөр дээрээ тусгаж боддог. Тэгэхээр дунджаас доогуур байгаа хүмүүс бухимдах нь ойлгомжтой. Дунджаас дээгүүр байгаа нь гайхашрах нь ойлгомжтой. Нийтээр нь авч үзвэл манай дундаж цалингийн мэдээ түүврийн судалгаан дээр сонгогддог. Харин нэлэнхүй судалгаа буюу албан ёсны хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаас авагддаг байгаа. Нэрлэсэн цалинг дундаж цалин гэдэг. Энэ нь гар дээр ирдэг илэрхийлэл ердөө биш. Хүмүүс гар дээр ирдэг цалинтайгаа л харьцуулаад байдаг. Сүүлийн статистикаар Монгол Улсад нийт 1.2 сая ажиллах хүч байгаагаас Нийгмийн даатгал төлж байгаа 650 мянган хүн бий гэж гарсан.
Манайх зөвхөн дунджыг ч хэлдэг юм биш. Эрэгтэй, эмэгтэй, байгууллагын өмчийн хэлбэрээр нь гэх мэтчилэн гаргадаг учраас нийт цалин хөлс авч байгаа иргэдийн ойролцоогоор 7 хувь нь 240 мянга болон түүнээс доош, 13 орчим хувь нь 1.5 сая төгрөгөөс дээш цалин авдаг. Энэ хоёрын хооронд бүлэглэлүүд байгаа. Хэрвээ хүн өөрийнхөө цалинг бодъё гэж байгаа бол би аль мэргэжлээр ажиллаж байна вэ, надтай адил хүмүүс хэчнээн төгрөгний цалин авч байна вэ гэж харьцуулбал илүү тодорхой харах боломжтой гэв.


Энэ хурлыг зохион байгуулж байгаа гол ач холбогдлыг НҮБ-ын Статистикийн хорооны дарга Стейфан Шивайнфест ингэж тодорхойлов.
-Улс орнуудын статистикийн бүлгийн чадавхийг бэхжүүлэх, зохицуулах зорилготой. Бид 2030 онд Тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрэхийн төлөө ажиллаж байна. Тиймээс 22 улс орны статистикийн байгууллагын удирдлагуудыг цуглуулж, хоорондоо мэдээллээ солилцож байна. Дэлхий нийтээр интернэтээр дамжуулаад чанартай, чанаргүй маш их мэдээлэл түгсэн. Тэгэхээр энэ уулзалтын гол зорилго нь бүх улс оронд найдвартай чанартай, албан ёсны мэдээллийг гаргаж Тогтвортой хөгжлийн зорилгыг хэмжих юм.


Дэлхийн тогтвортой хөгжлийн тайлангууд нь сайн дурын үндсэн дээр явагддаг. 2020, 2025 онуудад заавал албан журмын тайлангууд гаргах ёстой. Монгол Улсын хувьд 2019 он буюу энэ жил анх удаа тогтвортой хөгжлийн зорилгын талаар НҮБ дээр сайн дурын илтгэлээ тавихаар болсон. Монголын Статистикийн газар цаашид мэдээллийн чанараа өндөр түвшинд байлгахын тулд илүү их ажиллах хэрэгтэй. Тиймээс ч энэхүү уулзалтыг танай сайхан оронд зохион байгуулж байна гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com