Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Банк бус санхүүгийн байгууллагууд нийгмийн хариуцлагаар үлгэрлэв

Монголын банк бус санхүүгийн байгууллагууд зорилтот бүлгийн 1,000 өрхийн хүүхдэд цүнх, хичээлийн хэрэглэл бэлэглэх уламжлалт арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн нээж, эх орны ирээдүй болсон нийт хүүхэд багачуудад сурлагын амжилт хүсч, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос жил бүрийн хичээлийн жилийн өмнө зохион байгуулдаг “1000 цүнх аян”-ыг энэ удаа холбооны гишүүн 30 гаруй байгууллага дэмжин оролцов. Энэ жил олон хүүхэдтэй, орлого бага 1000 гаруй өрхийг өөрсдөө биечлэн судалж, 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийг хичээлийн шинэ жил эхлэхээс урьтаж гардуулан өгсөн юм.
Олон хүүхэдтэй айл өрхийн төсөвт дэмжлэг үзүүлж, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлэх, урам зоригийг нь бадраах зорилготой тус аян дөрөв дэх жилдээ зохиогдож буй бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санал санаачилгыг гаргадаг үр дүнтэй арга хэмжээ болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com