Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
БНСУ-Д ЗОРЧИХ ВИЗ МЭДҮҮЛЭХЭД БАРЬЦАА БАЙРШУУЛАХ ШААРДЛАГагҮЙ БОЛЛОО

БНСУ-ын Элчин сайдын яамнаас өчигдөр хэвлэлийн хурал зарлаж тус улсад зорчих визний журамд орсон өөрчлөлтийн талаар Гадаад хэргийн яам болон Гадаадын иргэн харьяатын газраас хамтарсан мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Ч.Мөнхтүшиг “Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд гадны улс орнуудын виз олголт, визийн шаардлагыг хөнгөлөх асуудлаар чамгүй олон ажил хийсэн бөгөөд тэр дундаа БНСУ-ын визийн шаардлагыг хөнгөвчлөх талаар олон удаагийн уулзалт хийжээ.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч анхны гадаад айлчлалаа тус улсаас эхлүүлж байлаа. Тэгвэл энэ сарын 19-23-ны өдөр Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга Ча Гюү Гын Монгол Улсад зургаан хүний бүрэлдэхүүнтэй албан айлчлал хийхдээ журамд өөрчлөлт оруулах, хөнгөлөх асуудлыг ярилцжээ.


Сүүлийн жилүүдэд БНСУ-д зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Солонгосын ЭСЯ-ны визийн ачаалал нэмэгдэж, мөн иргэдийн зүгээс хуурамч материал бүрдүүлж байгаатай холбогдуулан визийн хариу авах хугацаа гурван сар болсон. Түүнчлэн иргэд таван сая төгрөг байршуулдаг асуудал нь иргэдэд багагүй хүндрэл үүсгэж шүүмжлэл дагуулж ирсэн. Тэгвэл айлчлалын үр дүнд таван сая төгрөг байршуулдаг байсныг болиулсан нь иргэдэд хамгийн их таалагдаж байгаа. Энэ нь иргэдийн санхүүгийн чадамжийг тодорхойлох бодит шалгуур биш гэж үзсэн учраас сүүлийн зургаан сарын дансны хуулгыг харж, чадамжийг нь тодорхойлдог байхаар өөрчилжээ. Энэ мэт хэд хэдэн өөрчлөлт орсон бөгөөд эдгээр журмуудыг ирэх есдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэх өөрчлөлтийг танилцуулахад таатай байна” гэсэн юм. Мөн БНСУ-ын Элчин сайдын яамны Зөвлөх, Консул Кил Канг Мүг “Олон удаагийн уулзалт хэлэлцээрийн үр дүнд ийнхүү визний журамд өөрчлөлт хийхээр болсон. Хоёр зүйл дээр ихээхэн анхаарал хандуулж өөрчлөлтийг хийж байна. Нэгдүгээрт, шуурхай шалгах, хоёрт хүмүүнлэгийн шалтгааныг харгалзан үзэх юм. Шуурхай ажиллахын тулд орон тоог нэмэгдүүлж байгаа бөгөөд одоогоор хуримтлагдсан байгаа 30 мянга гаруй иргэдийн материалыг шуурхай шалгаж дуусгаж, түүнээс хойших буюу энэ оны эцэс гэхэд виз мэдүүлэгчийн хариуг 2-3 долоо хоногт багтаан түргэн шуурхай гаргаж байхаа үүгээр мэдэгдэж байна” гэлээ.

 


-БНСУ-д зорчих визийн журамд орсон гол өөрчлөлтүүдийг дурдвал:


-Виз мэдүүлэхэд байршуулдаг таван сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлах. Харин сүүлийн зургаан сарын дансны хуулгаар санхүүгийн байдлаа нотлох
-Визийн материал шалгах үүрэг бүхий консулын орон тоог хоёроор нэмэх, нийт дөрвөн ажилтантай болгох
- БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн зургаан сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгох
- БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх .
-БНСУ-ын виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд өмнө нь гурван сар хүлээгээд дахин виз мэдүүлдэг байсан бол энэ хугацааг зургаан сар болгож нэмэгдүүлэх
-“ХУР” системийг нэвтрүүлснээр виз мэдүүлдэг хугацааг 2-3 долоо хоног болгож богиносгох
-Хуурамч бичиг баримт бүрдүүлэх, мэдүүлэх зэргээр хууль бус үйлдэлд оролцсон виз мэдүүлэгч болон брокерын виз дахин мэдүүлэх
-ЕБС болон Их дээд сургуульд солонгос хэлний хичээл зааж байгаа багш нар болон түүний ар гэрийнхэн олон удаагийн виз мэдүүлэх
-Төрийн албан ажлаар явж байгаа иргэдийн хариуг яаралтай буюу ажлын 10 хоногт багтаан гаргах зэрэг болно.
Эдгээр журмууд нь есдүгээр сарын 16-наас шууд хэрэгжинэ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com