Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
ХҮҮХДҮҮД ҮДИЙН ХООЛОО ХҮЛЭЭЖ ХАЛЗ ГОЙМОНДСООР Л БАЙХ УУ?

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ жил хүүхдүүд сугалаагаар ч болов 80 хувь нь цэцэрлэгтэйгээ золгохоор болжээ. Дунд сургуулийн сурах бичгийг шинээр хэвлэж түрээсээр хэрэглүүлнэ хэмээн салбарын яамны сайд нь мэдэгдлээ. Энэ жил түүхэндээ байгаагүй олон сургууль, цэцэрлэг буюу урьдчилан тооцооллоор 48 сургууль, 93 цэцэрлэг ашиглалтад орох “амжилттай” байгаа гэж тус сайд мэдэгдээд байгаа ч одонгийн төлөөх өрсөлдөөний улмаас сургууль цэцэрлэгт элсэх хүүхдийн тоо эрс нэмэгджээ. Сурагчийн суудлын тоо 20 мянгаар харин сурагчийнх нь тоо 50 мянгаар нэмэгдсэн нь Монгол Улс төрөх хүүхдийнхээ тоог гүйцэж сургууль, цэцэрлэгээр хангаж чадахгүйн илрэл. Сурагчийн дүрэмт хувцасны хувьд хятад, монгол гэдэг хэрүүлийн сэдвийг БСШУСЯ энэ жил хөндөхгүй хэвээр орхисон бололтой. Оюутнуудын хувьд гэвэл сургалтын төлбөр нь 1-3.6 сая хүртэл төгрөгөөр нэмэгджээ. Тоймлоход ийм л мэдээтэй энэ хичээлийн жил эхлэхэд бэлэн болоод байна.

 

“Үдийн цай”-гаа ярина уу Сайдаа!

Харин ганцхан зүйлийг ярихаа бүгдээрээ таг мартчихсан бололтой. Энэ жил үдийн цайгаа яах юм бэ? Хүүхдэдээ хятад бэлэн гоймонгоос хэрхэн салгах вэ гэдэг асуулт хариултгүй хэвээр байна. Яагаад заавал хичээлийн шинэ жил эхэлж байхад бэлэн гоймонгийн тухай ярьж байна вэ гэвэл их дээд болон дунд сургуулиудын хаяаг түшиглэн буусан CU, Circle K болон чанадаг бэлэн гоймонгийн газруудын орлого одоо овойж оцойх нь ойлгомжтой. Тэд ч бяцхан хэрэглэгч нараа одоо анаад сууж байгаа нь ч тодорхой.
Есөн сарын нэгний өдөр ойрд уулзаагүй найз нөхдөөрөө нийлсэн хүүхдүүд “халз гоймондоно”. Өөрийн гэсэн хоолны мөнгөний “эрх мэдэлтэй” өсвөр үеийнхний дунд “халз гоймондох” гэдэг хэллэг хүртэл байдгийг эцэг эх, багш нар мэдэж байгаа л гэж найдъя. Талхны мөнгөнийхөө араас хөөцөлдөөд эзгүй, завгүй байдаг эцэг эхчүүд “хоёр хуушуур”-ны мөнгө хүүхдэдээ өгөөд орхидог. Дотроо “Миний хүүхэд ухаантай тул мантуун бууз идэж яваа” гэж та бодож байна уу? Тэгвэл та эндүүрч байна. Хичээлийн өмнө болон дараа мөн урт завсарлагаанаар хүүхдийнхээ сургуулийн хажуу хавирганд байх түргэн хоолны газруудаар шагайгаад нэг үзээрэй. Сурагчийн дүрэмт хувцастай хөөрхөн охид, хөвгүүд бөөн бөөнөөрөө хятад гоймон идээд зугаатай нь аргагүй суухыг та харах болно.


Монгол эцэг эхчүүд үнэтэй хувцас цүнх, ном дэвтэр бэлдэж хүний хүүхдээс дутаахгүй гэж гарын мөнгө өгдөг ч тэр нь таны хүүхдийг отож буусан түргэн хоолны газруудын орлогыг зузаатгаж байгааг юман чинээ тоодоггүй. Мөнгө өгөхгүй байлаа ч найзыгаа даагаад, зээлээд эсвэл нийлээд гоймонддог үзэгдэл сургуулийн хүүхдүүдийн дунд хавтгайрсан. Учир нь сургуулийн зүгээс болон эцэг эхчүүд хүүхдэдээ бэлэн гоймонгийн хор холбогдлын тухай таниулж тайлбарлахаасаа өмнө “ХИЧЭЭЛЭЭ ХИЙ”, “ОНЦ СУР” гэдэг хоёрхон үгийг л хэлдэг хоцрогдсон “хүмүүжилтэй” улс.
Эрүүл мэндийн яамнаас хийсэн судалгаагаар нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг нь тогтоогдсон. Мөн сурагчдын түгээмэл хэрэглэдэг 24 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 10 нь саахар нэмсэн байснаас гадна ихэвчлэн төрөл бүрийн хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэдгээс шинжилсэн чихэр, ундаа жүүсний 20 дээжийн 15-д нь 12 төрлийн (нэг бүтээгдэхүүнд 1-4 төрлийн) хүнсний будагч бодис илэрсэн байна. Мөн бэлэн гоймон, чихэрлэг хүнсийг сургуулиудын дотор байрлах цайны газрууд зардгийг Мэргэжлийн хяналтын байгууллага тогтоож заримд нь шаардах бичиг хүргүүлж байсан удаатай. Авлигаа оймсондоо нуусан мэргэжлийн хяналтын байцаагчийн хилээр оруулахыг зөвшөөрсөн хорт бүтээгдэхүүнд эдгээрийн ихэнхийг эзэлж байгаа гэж бодохоор эцэг эх өөртөө л итгэхээс өөр гарцгүй санагдана. Ингэж оруулж ирсний дараа хянаж шалгаж торгууль тавьдаг нь бас нэгэн “бизнес” гэхээс өөр аргагүй.


Манай улс жилд ойролцоогоор 650-700 тонн бэлэн гоймонг ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсаас аж ахуйн нэгжүүд импортолдог. Жилд дунджаар 1.9 сая ам.доллар буюу дөрвөн тэрбум 750 сая төгрөгөөр бид хоол биш хор худалдан авдаг гэсэн үг. Бас нэг хачирхалтай жишээ нь Орос зэрэг зарим улсаас импортолдог гоймон төдийгүй олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн нь орос биш харин хятад байдаг. Өөрөөр хэлбэл Оросоос орж байгаа гоймон нь орос биш Хятад улсаас гаралтай хятад бүтээгдэхүүн байна гэсэн үг.


Бэлэн гоймонгийн хор уршгийг хэлээд баршгүй. Саяхан нэгэн бичлэг сошиалд тавигдаж олон эмэгтэйн гоймонгоос татгалзах шалтгаан болсон юм. Учир нь бэлэн гоймон эмэгтэй хүнийг үргүйдэлд хүргэнэ гэсэн тайлбартай байв. Бичлэг хийгч нэгэн хятад гоймонг задалж амтлагчийг нь галаар төөнөхөд дорхноо асч аяган доторх хэмжээндээ “салют буудаж” тэсэрч дэлбэрэн унтрах нь тэр. Тайлбарт нь хятад гоймонгийн амтлагчинд тодорхой хэмжээний дарь агуулагдаж байна гэсэн байв. Энд хувийн тайлбар нэмэхэд миний аав социализмын үеийн төлөвлөгөөт үнэг, хярс, ногтруу зэргийг агнаж нэгдэл нийгэмдээ тушаадаг нэгэн байлаа. Хөдөөний айл учраас хэд хэдэн нохойтой, охин нохойгоо гөлөглүүлэх тун дургүй байв. Аав маань гичий нохойд сумны дарь өгчихвөл үргүй болдог хэмээн нэгэн нунтаг зүйл бэлдэж байхыг хэд хэдэн удаа харж билээ. Түүнээс ч хожим охин нохойгоо гөлөглүүлэхгүй байх арга гэж томчууд ярьж байхыг сонссоноо тус гоймонгийн бичлэгийг үзээд гэнэт санав. Тус бичлэгийг хийгч мөн тийм тайлбарыг бичсэн байлаа. “Хэрэв жирэмсэн эх бэлэн гоймон идвэл үр зулбах магадлал өндөр. Учир нь бэлэн гоймон хөгжиж буй урагт муугаар нөлөөлдөг” тайлбарыг өөр эх сурвалжаас олж уншаад шинжлэх ухаанаар нотолж чадахгүй ч ноцтой хардлага тээн үлдсэнээ энд дурдъя. Бэлэн гоймон маш хурдан болдгийн гол учир нь пенополистирол хэмээх бодис орсноос болдог хэмээн тайлбарласан байна. Энэ нь хүний биед хорт хавдар үүсгэх эх үүсвэр болдог аж. Бэлэн гоймон натри их хэмжээгээр агуулдаг. Натри илүүдвэл зүрхний өвчин, цус харвалт, цусны даралт ихсэх, бөөрний гэмтэл үүсгэдэг. Гэхдээ гоймонгийн амтлагчинд байх давсыг нэг хүний бүтэн өдөрт авах давснаас илүү хэмжээтэй агуулдаг гэсэн байна.
Бэлэн гоймонг амт, үнэр оруулахын тулд глутамины хүчил хэрэглэдэг. Тиймээс бэлэн гоймон идсэний дараа толгой өвдөх, нүүр татах гэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Бэлэн гоймонг удаан хугацааны туршид хадгалахаар зориулагдсан байдаг бөгөөд пропилен гликол хэмээх бодис агуулагддаг. Энэ нь хүний биеийн дархлааг сулруулдаг болохыг эх сурвалжуудад бичжээ. Ингээд таны хоёр хуушуурын мөнгөө аваад сургууль руугаа “онц сурахаар” дэгдсэн хүүхэд тань олон ноцтой өвчний үндэс болсон бэлэн гоймон идэж яваа эсэхэд анхаарлаа хандуулахад буруудахгүй.

 

Үдийн хоолоо гоймонгоос сонирхолтой болгоё

Улсын хэмжээнд 600 гаруй ерөнхий боловсролын сургууль хичээллэдэг бөгөөд сурагчдын үдийн цайнд хүүхэд тус бүрт 600 төгрөг төсөвлөсөөр ирсэн. Харамсалтай нь хэрэгжээд 12 жилийн нүүрийг үзсэн “Үдийн цай” хөтөлбөрийн нэг хүүхдэд оногдох мөнгө 600 төгрөг өнөөг хүртэл нэмэгдээгүй билээ. Энэ мөнгөний 200 төгрөг нь хүүхдийн цайнд зарцуулагддаг ба үлдсэн 400 төгрөг нь түрээс, тогоочдын цалин бусад зарлагад зарцуулагдаж иржээ.
Сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахгүй байгаа аж. Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2016-2017 онд зохион байгуулсан судалгаагаараа 6-11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээ нэлээд түгээмэл, бараг бүх хүүхэд ямар нэг төрлийн эрүүл бус хүнс хэрэглэдэг, 10 хүүхэд тутмын найм орчим нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэдэг болохыг гаргасан байна.

Бэлэн гоймон идээд түгжирсэн хүнд мэс засал хийж байгаа нь


Ирээдүй хөгжил гэж ярих дуртай монголчууд жинхэнэ ирээдүй болох хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, хоол хүнсэнд иймэрхүү байдалтай анхаарч ирлээ. Хөгжлийг ямар нэгэн шилэн байшин түүнийг барих барилгын материалаар төсөөлсөөр яваа бид түүнийг барих эздийг нь мартаад байх шиг.
Харин зарим улс оронд төрийн нэгдсэн том бодлогын хэмжээнд дунд сургуулийн сурагчдын хоол хүнсний асуудлыг шийддэг. Жишээ нь АНУ гэхэд Үндэсний үдийн цайны дагуу улсын болон хувийн дунд сургуулийн 31 сая сурагчдад үдийн цайн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. АНУ гэлтгүй дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон халуун хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, Их Британи 1900 оноос, АНУ 1946 оноос, Япон 1954 оноос, БНСУ 1953 оноос сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох хөтөлбөрийн хүрээнд бүх сурагчдад хоолоор үйлчилдэг. Сургуулийн хүүхдийн хоолны үйлчилгээг хуульчлан, мэргэжлийн удирдлага дор хэрэгжүүлэх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд хамгааллын бодлого болдгоос гадна өрхийн төсвийн 10%-ийг хэмнэдэг гэж үздэг аж. Мөн хоол шим тэжээлийн төлөө оруулсан нэг төгрөг бүр ирээдүйд гарах эмчилгээний зардлыг 16 дахин бууруулдаг гэсэн тооцоолол ч байдаг аж.


Харин манай улс 12 жил хүүхдийн хоолны 600 төгрөгөн дээрээ “царцчихсан” бодлогоо 2020 оноос “Үдийн хоол” гэж нэрлэхээр боллоо. Хүүхдүүд бэлэн гоймонгийн газар луу гүйгээд байхааргүй чанартай хоолоор хангагдаж чадаж байвал энэ хөтөлбөрийг “үдийн зоог” ер нь юу гэж нэрлэсэн ч хамаа алга. Харин одоогоор хэрхэх эсэх нь чимээгүй байна. 2020 онд сонгууль болох учраас засаг барьж байгаа МАН сурталчилгааныхаа “хачирт” хэрэглэхээр үлдээгээгүй л гэж найдахаас. “Үдийн хоол” хөтөлбөр “2020 оноос эхлэн хэрэгжих бөгөөд шат дараалалтайгаар бага ангийн суралцагчдыг 2020-2021 оны, дунд ангийн суралцагчдыг 2021-2022 оны, ахлах ангийн суралцагчдыг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн хамруулна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 238 ЕБС-д бага ангийн 139 мянга 730 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж үүнд нийт 32 тэрбум төгрөг зарцуулагддаг. Үдийн хоол хөтөлбөр хэрэгжсэнээр нийтдээ 63.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарсан” гэсэн тойм төдий мэдээлэл л байна.
Тэр хүртэл хүүхдүүд гоймонгийн гуанз руу гүйлдсээр байж бай гээгүй байлтай. Нэгэнт байгаа монгол хоол хүнсний материал, эрчимтэй хөгжиж урагшилж байгаа нийтийн хоолны салбар байхад юуны “хачирт” үлдээж хүүхдүүдийг хүлээлгэсэн юм бол? Хүүхдүүд сургууль дээрээ чанартай, үзэмжтэй, амттай “Үдийн хоол” иддэг болчихвол “халз гоймондохоор” бие биеэ дуудахгүй нь лавтай. Эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, сургууль багшийн зүгээс хортой, чанаргүй хоол хүнсний тухай сануулга, таниулгаа сайн хийж чадвал бидний хойч үедээ оруулж чадах том хөрөнгө оруулалт тэр нь байх болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com