Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Үндэсний цөөнхийн “гадаад хэл”-ний хөндүүр

Саяхан нэгэн жиргээч казак иргэдийг “сэжиглэн” жиргэж байх юм. “Баян-Өлгийн ЕБС-иуд нь хичээлээ казакаар заадаг, хүүхдүүд нь монгол хэл мэддэггүй гэсэн. Тэд нэг л өдөр туурга тусгаарлахыг оролдоно гэдэгт итгэлтэй байна” гэсэн уг эмэгтэйн жиргээг цөөнгүй хүн таашаажээ. Үндэсний цөөнхийн эх хэл, соёлыг дэмжих нь зүйн хэрэг. Гэхдээ монгол хэлэндээ тааруухан байх нь хүүхдийн эрх зөрчигдөхөд хүргэж байгааг ойшоохгүй өнгөрч боломгүй. Олны танил алиалагч Т.Латиф агсан анх оюутан болж ирэхдээ монгол хэл мэддэггүй байсан талаар нөхөд нь дурсч байсан санагдана. Түүн шиг оюутан болж байж монгол хэлээ сурсан жишээ цөөнгүй аж. “Казах хүүхдүүдэд монгол хэл бол үнэндээ гадаад хэл” гэсэн тайлбар сонсогддог. Хэдийгээр Баян-Өлгийд амьдрахад монгол хэлний мэдлэг төдийлөн шаардагдахгүй байж болох ч их, дээд сургуульд суралцах, шүүх, цагдаад дуудагдах гэх мэтээс авхуулаад олон зүйл дээр монгол хэлээ мэдэхгүйн зовлон их. Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалт авдаг болсон нь Баян-Өлгийн сурагчдын хувьд амаргүй даваа. 2015 онд гэхэд л ЭЕШ-ын “оршил хэсэг” болох уг шалгалтад улсын хэмжээнд нийт төгсөгчдийн 80 хувь нь тэнцсэн байхад Баян-Өлгийн сурагчдын 70 хувь нь бүдэрчээ. 

 

ХЭҮК-ийнхон 2018 онд хэлний цөөнх хүүхдүүдийн боловсролын асуудлаар хоёр ч удаа Баян-Өлгий аймагт ажиллаж, багш сурагчидтай уулзсан гэнэ. Баян-Өлгий аймгийн 43 сургуулийн хоёр нь л Монгол сургууль байжээ. Бусад нь казак хэл дээр сургалтаа явуулдаг. Тус аймгийн долдугаар ангийн сурагчаас монгол хэлээр асуухад ойлгохгүй байсан гэнэ. Хүний эрхийн үндэсний комисс “Баян-Өлгий аймагт төрийн албан ёсны хэлээр сургалт чанартай явагдахгүй, хэлний цөөнх хүүхэд зонхилох бүлгийн хэлийг мэдэхгүйн улмаас ангийнхан, үе тэнгийнхэнтэйгээ харилцахад бэрхшээл учрах, хичээлийн заавраа бүрэн ойлгохгүй учир сурлагаар хоцрох, үе тэнгийнхэн хоорондоо бие биенээ үндэс угсаа, хэлээр ялгаварлан гадуурхах хандлага түгээмэл байна” хэмээн дүгнэж байжээ. Хэдийгээр тус аймагт сургалтыг хос хэлээр явуулж байгаа гэх ч багш нарын болон бусад казах суралцагчдын монгол хэлний мэдлэг тааруу байжээ. Баян-Өлгий аймаг 100 мянга гаруй хүн амтай. Үндэсний цөөнхийн амьдран суудаг уг аймагт цөөнхийн цөөнх болсон хүмүүс буй. Баян-Өлгий аймгийн нийт хүн амын 93 хувь нь казахууд. Үлдсэн долоон хувийг дөрвөд, урианхай, тува, халх зэрэг ястан эзэлдэг.


Судалгаанд оролцсон Өлгий сумын монгол хүүхэд “Манай ангид математик ордог казах багш бидэнтэй монголоор тааруухан ярьдаг, харин казах суралцагчидтай казахаараа ярьдаг” гэсэн байна. Казах багш нарын монгол хэлний мэдлэгийг сайжруулах нь казах хүүхдүүдийн ч тус суманд амьдардаг бусад ястны хүүхдүүдэд ч тустай.
Саяхан Баян-Өлгий аймгийн сургуулиудын бага ангийн 250 багшийн монгол хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалт Сагсай суманд болсон нааштай мэдээлэл ч дуулдав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com