Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ЖДҮХС-гаас зээл авсан улстөрчдөд хариуцлага тооцохгүй байгааг эрс эсэргүүцлээ

Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR) нь НҮБ-ын гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг дөрвөн жил тутам дүгнэн хэлэлцэх механизм юм. Энэ хүрээнд аль нэг гэрээгээр үл хязгаарлагдан хүний эрхийн бүхий л асуудлыг нэг дор авч хэлэлцэхэд гол утга нь оршдог.
Манай улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг”-ийнхээ гурав дахь циклийн тайлангаа энэ жил хэлэлцүүлэх гэж байна. Өмнөх мөчлөг нь 2015 онд болсон ба НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг манай улс хэрхэн хэрэгжүүлсэн талаар одоо хэлэлцүүлэх тайландаа тусгах юм байна. Тиймээс ирэх есдүгээр сарын 19-ний өдөр Монголын хүний эрхийн төрийн бус, байгууллагуудын форум дээрх зөвлөмжийн биелэлт, хэрэгжилтийн талаарх тайланг бэлтгэхээр төлөвлөжээ.
Үүнтэй холбогдуулан “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг”-ийг танилцуулах зөвлөлдөх уулзалт өчигдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Энэхүү уулзалт нь Монголд тулгамдаж буй хүний эрхийн асуудлуудын талаар тухайн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын тайланг төрийн байгууллагын удирдлагуудад танилцуулах, тулгамдаж буй асуудлуудыг харилцан хэлэлцэх зорилготой байлаа.

 

Ингээд “Нээлттэй нийгэм” форумын төлөөлөгч Б.Хишигсайхан иргэний болон улс төрийн эрхийн асуудлаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлтийн тайланг танилцуулав. Түүний эхний илтгэлийн сэдэв нь хүний эрхийн үндэсний тогтолцоо байлаа. Энэ сэдвийн хүрээнд нийт 21 зөвлөмж НҮБ-аас ирснээс гурван асуудлыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэжээ. Үүнд,

1. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах. Өмнөх Засгийн газрын үед үндэсний хөтөлбөрийн ажлын албыг татан буулгасан байна. Бүх 21 аймагт хариуцсан ажилтантай, жил бүр тайлан гардаг байжээ.
2. Комиссын тухай хуулийг Парисийн зарчимд нийцүүлэх
3. Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах хуультай болох гэсэн зөвлөмж хэрэгжээгүй ажээ.

Дараагийн нэг асуудал нь хараат бус институтуудын бие даасан байдал, төрийн хариуцлагыг сулруулсан зохицуулалтуудыг нэрлэлээ. Тухайлбал, Ерөнхийлөгчөөс санаачилж батлуулсан шүүх, прокурорын тухай хуулийг өөрчилж, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хараат бус институтуудын албан тушаалтнуудыг огцруулах, чөлөөлөх асуудлыг шийдэх зохицуулалт оруулж ирсэнд шүүмжлэлтэй хандаж байв. Мөн нийтийн албанд хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхгүй байна гэлээ. Онцолбол, ЖДҮХС-гаас тодорхой улстөрчид болон албан тушаалтнууд зээл авсан тухай асуудал яригдсаар байхад ямар нэг хариуцлага одоо хүртэл тооцохгүй байгаа нь шүүмжлэл дагуулсан сэдэв болоод байна гэв.
Тэрчлэн Үндсэн хуулиар баталгаажсан хувийн өмч рүү халдах асуудал гарсаар байгаад санаа зовниж байв. Хувийн өмчид халдаж байгаа асуудал хууль ёсны дагуу явагдах ёстой. Салхитын мөнгөний ордыг төр хууль бусаар авсан жишээг энэ үеэр иш татсан юм.

 

Эрүүгийн тухай хуульд гүтгэх гэмт хэргийг нэмэх төсөл санаачилсныг буруушаав

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хүрээнд өмнөх хэлэлцүүлгээс найман зөвлөмж гарчээ. Хамгийн гол фокус нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зохицуулсан хууль тогтоомж. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 19, 20 дугаар зүйлд бүрэн дүүрэн нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гаргав. Мөн Эрүүгийн тухай хуулиас гүтгэх гэмт хэргийг бүрэн халаагүй гэж үзлээ. Тодруулбал, сонгуулийн сурталчилгаатай холбоотой тодорхой хязгаарлалтууд Эрүүгийн тухай хуульд байсаар байгаа гэнэ. Үүний зэрэгцээ гүтгэх гэмт хэргийг тус хуульд тусгахаар нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилсан нь шүүмжлэл дагуулж байна. Түүнчлэн интернэт орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зөрчигдөж байгааг дурдав. Иргэдийн зүгээс фэйсбүүкт регистрийн дугаараар нэвтэрдэг болох, мөн сэтгэгдлийн нэгдсэн системд хяналт тавих зохицуулалт нь иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байна. Төгсгөлд нь, иргэдийн хувийн мэдээллийн халдашгүй байдал баталгаагүй байна гэж үзлээ. Хувийн байгууллага хүний хурууны хээг авах ёсгүй бөгөөд энэ нь иргэд хувийн мэдээллээ хамгаалах боломжгүй болгож байна.

 

Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ няцсан

Гурав дахь багц асуудал нь эрүүдэн шүүлтээс ангид байх. Энэ нь “Нээлттэй нийгэм” форум, Монголын хуульчдын холбоо, ХЭҮК болон хүний эрхийн форумын гишүүн байгууллагуудын хуульч, өмгөөлөгчдийн хамтран гаргасан тайлан.
Эрүүдэн шүүх гэмт хэрэг нь Монгол Улсын нэгдэн орсон гэрээнд бүрэн нийцэхгүй байна. Одоогийн мөрдөж буй Эрүүгийн тухай хуульд таван төрлийн болон нэг бие даасан гэмт хэрэгт эрүүдэн шүүх гэсэн үг оржээ. Олон улсын эрүүдэн шүүхийн эсрэг болон Хүний эрхийн хорооноос үүнийг багц гэмт хэрэг гэж үзээд, дотроо хүндрүүлэх, хөнгөлөх нөхцөлөө тусгаад явах ёстой гэж зөвлөдөг. Тиймээс эрүүдэн шүүх гэдгийг бие даасан гэмт хэрэг болгож, дотор нь хүндрүүлэх нөхцөлөө оруулах ёстой гэж байна. Ингэвэл Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалт бүрэн биелэх юм байна.
Эрүүдэн шүүгдсэн хүн сэтгэл санааны хувьд асар хүнд хохирол амсдаг. Гэтэл энэ хохирлыг барагдуулах эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй байна. Басхүү эрүүдэн шүүж олж авсан нотлох баримтыг үнэлэх ёсгүй. Гэтэл одоогийн Эрүүгийн хэрэг хянал шийдвэрлэх тухай хуулийг авч үзвэл, тухайн нотлох баримтыг үнэлэх боломжтой хувилбараар зохицуулжээ. Энэ бол зөрчил.


Мөн эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөх албыг татан буулгасан асуудлыг анхаарах ёстой юм. Дараагийн нэг асуудал нь, эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын нэмэлт протуколоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, хугацаанаасаа хоцорсон байдалтай байна. Иймд урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах нэн даруй шаадлагатай гэсэн дүгнэлт гарлаа.

 

Хүн худалдаалах гэмт хэргийн тухай хуулийн хэрэгжилт сул байна

Хүн худалдаах гэмт хэргийн хүрээнд найман зөвлөмж гаргажээ. Монгол Улсад хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт сул, боловсон хүчний болон материаллаг гэмт хэрэгтэй тэмцэх нөхцөл боломж хангалтгүй, хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, буруутай этгээдэд хариуцлага тооцох байдал мөн хангалтгүй, хүн худалдах бүх төрлийн гэмт хэргийг гэмт хэрэгт тооцоогүй байна гэлээ. Мөн хохирогчид үзүүлэх туслалцаа, нөхөн төлбөр олгох асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа гэнэ. Тиймээс энэ бүх асуудалд анхаарах эрх зүйн орчин бий болгох тухай зөвлөмж хүргэв.

 

Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн халдашгүй байдлын гэмт хэрэг 30 хувиар өссөн

Дараагийн танилцуулсан багц асуудал нь бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэг байв. Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн халдашгүй байдлын гэмт хэрэг 30 хувиар өссөн гэсэн дүгнэл гарчээ. Түүнчлэн ураг төрлийн хүчингийн гэмт хэрэг өсч байгаа бөгөөд бага насны охидын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин хангалтгүй байна. Тухайлбал, бага насны хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсны дараа шинжилгээ өгөх төлбөрийн мөнгөгүйгээс болж, нийгмийн сүлжээгээр асуудал дэгдсэний дараа ХЗДХЯ хариу үйлдэл үзүүлж, 18 хүртэлх насны хүүхэд ийм гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд шинжилгээг үнэ төлбөргүй авна гэж шийдвэрлэсэн. Хохирогчийг хамгаалах, буруутай этгээдэд зохих ял шийтгэл оногдуулж чадахгүй байна. Бэлгийн дарамтыг эрүүгийн хуулиас хассаныг шүүмжиллээ. Хохирогч олон шат дамжлагаар явж үйлчилгээ авч байгаа нь эргээд улам их хүндрэл үүсгэж байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд амиа хорлох нь ихэссэн

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тухайд, гаралт буурахгүй, хохирогч хүнд гэмтэх, амиа хорлох явдал ихэсч байна. Хуулийн хэрэгжилтийг хангахад улсын төсөвт мөнгө тусгахгүй, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тэмцэх цогц бодлого байхгүй байна. Салбар хоорондын хамтын ажиллагааны уялдаагүй, мэргэжилтнүүдийн чадавх сул, хүний нөөц дутмаг, тогтвортой биш байна гэсэн дүгнэлт гарчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com