Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Монголын хөх тэнгэрт Оросын баатрууд цойллоо

Халх голын 80 жилийн ойн баярт зориулсан ОХУ-ын агаарын цэргийн нислэгийн үзүүлбэр Хүй долоон худагт өчигдөр боллоо. Монголын хөх тэнгэрт цэргийн нисэх хүчний уран үзүүлбэрийг үзэх хүсэлтэй автомашинтай иргэд Хүй долоон худгийг зорилоо. Агаарын нисэх хүчний үзүүлэх тоглолтыг зоригсод нийслэлээс Хүй долоон худаг хүртэл түгжрэл үүсгэснээс болж замын ачаалал ихээхэн нэмэгдэж зарим үзэгчид зорьсон газартаа хүрч амжилгүй буцацгаасан юм. Амралтын өдөр зохион байгуулагдаагүйг шүүмжилсэн иргэд ч цөөнгүй байлаа. Агаарын хүчний нисэхийн үзүүлбэр 13:30 минутад эхэлж хүрэлцэн очсон үзэгчдийг гайхшруулж чадсан юм. Мөн 64 бөхийн барилдаан, шагайн харваатай бэсрэг наадам боллоо.
Үзүүлэх тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга үзэж сонирхов. Төрийн тэргүүнийг ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайко нарын төлөөлөгчид угтаж, Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр ОХУ-ын агаар, сансрын хүчний уран нислэгийн үзүүлэх тоглолтын мэдээллийг өгсөн юм.

 

Өндөр түвшинд бэлтгэгдсэн нисгэгчдээс бүрдсэн ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийн Су-30СМ сөнөөгч онгоцнууд өндөр ур чадвар, хурд, техник шаардсан үзүүлбэрүүдийг үзүүлж хурсан олныг баясгаснаас үхлийн гогцоо хэмээх бүтэн тойргоор эргэлдэх үзүүлбэрийг хийсэн нь хамгийн хүнд үзүүлбэрт тооцогддог бөгөөд тэр тоолонд үзэгчид дуу алдаж байсан юм. “Русские Витязи” багийнхан СУ-30СМ сөнөөгч онгоцоор агаарт уран нислэг хийж үзүүлсэн бөгөөд энэхүү онгоц нь Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн олон төрлийн зориулалттай, амдан сөнөөгч онгоц аж. Энэхүү тийрэлтэт онгоц нь яндангийн хэлбэрээ өөрчилдөг тул огцом эргэлт, өндөр хурдаас зогсолт хийх, эгц доош газар руу довтлох зэрэг хэцүү жолоодлогуудыг хялбар хийдэг бөгөөд эдгээр үзүүлбэрүүдээрээ Монголын тэнгэрт ур чадвараараа гайхуулав. Мөн тус багийнхан агаарын уран жолоодлогын үзүүлбэр үзүүлэхээс гадна бусад үед байлдааны үүрэг гүйцэтгэдэг шилдэг нисгэгчид юм байна. ОХУ-ын эдгээр онгоцууд нь байлдааны зориулалттай бүтээгдсэн бол бусад орны уран нислэгийн онгоцууд зөвхөн үзүүлбэр үзүүлэхийн тулд тоноглогдсон байдгаараа онцлог гэнэ.

 


Үзүүлбэрт оролцсон Су-30СМ онгоцны тухай Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр хэвлэл мэдээллийнхэнд тайлбар өгсөн юм. Энэхүү онгоц нь дөрөвдүгээр үеийн байлдааны онгоцны бөгөөд одоогоор Су-35 онгоцны хөдөлгүүрийг Су-30 загварт байршуулж шинэ тоноглолоор зэвсэглэж 4+ үеийн онгоц болгон зэвсэглэлд авахаар болсон байна. “Русские Витязи” буюу Оросын Баатрууд баг нь анх 1991 онд Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад 6ш Су-27 онгоцтой байгуулагдаж байсан бөгөөд 1991 онд анхны үзүүлбэрээ Англи улсад Лукарсын агаарын шоуд үзүүлж байжээ.


Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд уржигдар буюу наймдугаар сарын 27-нд болсон дадлагын нислэг гүйцэтгэсний дараа “Русские Витязи” багийн 57 гишүүнд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медаль гардуулсан юм.
Ойг зохион байгуулах хороо, Батлан хамгаалах яамнаас Халх голын байлдааны ялалтын түүхт ойг тохиолдуулан тус багийнханд ийнхүү олгож буй шагналыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр, ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал нар гардуулжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com