Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Хуульчид: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шүүхийн хараат бус байдал зөрчигдөх эрсдэлтэй байна

УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулж “Монголын хуульчдын нийгэмлэг” төрийн бус байгууллага өчигдөр тайван жагсаал зохион байгууллаа. Жагсаалд ирсэн хуульчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн шүүхтэй холбоотой хэсгийн талаар УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэхээр санал нэгдлээ. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжээд буй гурван заалтыг Үндсэн хуульд тусгавал шүүхийг хараат бус, шударга болгоход чухал алхам болно хэмээн дэмжиж буй. Энэ үеэр хуульчдын байр суурийг сонслоо.

 

Хуульч, өмгөөлөгч Д.Үүрцайх:


-“Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц Төрийн ордонд болж байна. 62 гишүүний өргөн барьсан төсөлд шүүхийг хараат бус болгох, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөв болгох чиглэлд олон дэвшилттэй санал гарсан. Гэтэл УИХ-ын хоёрдугаар хэлэлцүүлгийн дундуур Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл орж ирсний улмаас “зөвшилцлийн” гэдэг ажлын хэсэг байгуулагдаж шүүх эрх мэдлийг сайжруулах чиглэлд хийсэн байсан өөрчлөлтүүдийг бүгдийг нь хасах гэсэн саналыг хүлээн авсныг хуульчид бид эсэргүүцэж цуглаан зохион байгуулж байна.
Шүүх улстөрчдөөс хараат бус байж хүний эрх чөлөө, шударга ёс хангагдах ёстой. Шүүхийн хараат бус байдлыг өөрчлөх ёстой талаар иргэд хуульчид санал нэгдэж байгаа. Үүнийг хөндөж, 62 гишүүний өргөн барьсан төслийг танигдахгүй болтол нь өөрчлөөд шүүхийн хараат бус байдлыг хангагдах боломжгүй шахам болгон хэлэлцэж байгааг бид эсэргүүцэж байна.

 

Монголын хуульчдын холбооны мэргэжлийн дүрэм ёс зүйн хорооны дарга Н.Баасанжав:


-Монголын хуульчдын холбоо 5600 гаруй хуульчтай. Бидний энд цугласан шалтгаан бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Хуульчид бид өнөөдөр хараат бус шүүхийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улам бэхжүүлэх ёстой. Энэ утгаараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэр бүхий 62 гишүүний анх санаачилсан есөн заалт бий. Одоо зөвшилцөл явагдаж, шүүхтэй холбоотой чухал заалтууд хасагдсан. Хэдийгээр зарчмын хувьд есөн заалт түүнээс илүү заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийгээсэй гэж хувийнхаа зүгээс хүсч байсан ч одоо хууль дээдлэх захирах зарчмаар гурван заалт орж байгаа учраас ядаж гурван заалт агуулгаараа батлагдаасай гэж хүсч байна. Шүүх засаг захиргааны нэгжээс тусдаа байх ёстой.

Хуульч, өмгөөлөгч С.Халиунаа:


-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 1999, 2000 онд ухарснаас хойш өнөөдрийг хүртэл нэмэлт өөрчлөлт оруулахаар хүлээгдэж байна. Сүүлийн 10 гаруй жил энэ чиглэлээр маш олон судалгаа хийсэн. Энэ оны хавар УИХ-ын 62 гишүүн шүүх тогтолцоог улстөрчдөөс хараат бус байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэтэл энэ оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн төслийг өргөн барилаа. Төсөл өргөн барьсан асуудал нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмаараа зөвхөн 35 хувь дотор багтах ёстой. Хоёр төсөл өргөн баригдаад 43 хувь болсон учир зөвшилцлийн тогтоолоор ажлын хэсэг байгуулагдан ямар зүйл заалтыг УИХ-д оруулах уу гэдэг нь долдугаар сарын 22-ноос хойш хэлэлцээд явж байна.
Өнөөдрийн байдлаар Төрийн байгуулалтын байнгын хороонд гурван зүйл заалт үлдчихсэн. Эдгээр заалтыг хуульчид хамгаалах нь зөв гэдэгт санал нэгдэж байна. ШЕЗ нь 10 гишүүнтэй, шүүгчдээ томилдог заалтыг бид дэмжинэ. Хуульчдын зүгээс УИХ-ын гишүүдэд багаар ч бай томоор ч бай урагшлах ёстой гэдэг утгаараа энэхүү шаардлагыг хүргүүлж байна.

 

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан:


-Өнөөдөр шүүх эрх мэдэл хараат бус байдал яригдаж буй чухал цаг үе. Одоогийн зохицуулалтаараа шүүхийн хараат бус байдал нэлээд эрсдэлтэй байна. Яагаад гэхээр шүүгчийн томилгоо болоод шүүгчийг сонгон шалгаруулах ШЕЗ, шүүхийн сахилгын хороо нэг хүнээс хамааралтай болох эрсдэл бий. Ийм тохиолдолд шүүгчийн хараат бус байдал зөрчигдөх эрсдэл өндөр байна. Үүнийг бид залруулах нь зөв гэдэгт санал нэгдсэн. Бид шүүхийн хараат бус байдлыг Үндсэн хуульдаа бэхжүүлж өгөх замаар шүүх эрх мэдлийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна. Хараат бус шүүх ардчилсан иргэний нийгмийн гол тулгуур багана. Үндсэндээ шүүхийн хараат бус байдал хүний эрх чөлөө, шударга ёсны баталгаа байдаг. Тэхэхээр үүнийг бид улам бэхжүүлж, төгөлдөржүүлэхгүй бол бүх асуудал яг хэвээрээ үлдэхээр байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com