Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Өргөст төмөр хашаанаасаа салж, хотоо камержуулж, цэцэрлэгжүүлээч

Японы эрдэмтэд монгол хүн гэж хэн бэ гэсэн судалгааг таван жилийн өмнө хийжээ. Тэр судалгаагаар хамгийн нэгдүгээрт монгол хүн бол маш их амин хувиа хичээсэн улсууд гэдэг нь харагдсан байна. Дараа нь бидний сайн мэддэг залхуу гэдэг зан жагссан байна. Монголчуудын нэг насны муу зан залхуурах, бэлэнчлэхийн өмнө гишгэж чадсан хувиа хичээх зан хэзээнээс бий болов. 

 

Зах зээлд шилжсэнээр захын хүн зам дээр ТҮЦ ажиллуулах эрхтэй болсон цагаас эхлэлтэй. Хүн бүхэн хувийн өмчтэй болсноор түүнийгээ хамгаалах, харамлах мөн ахиуг олох, олохын тулд арга чарга хэрэглэх гээд монгол хүний амиа хичээсэн зан цэцэглэн хөгжсөн. “Би л болж байвал бусад нь ямар ч хамаагүй” гэх сэтгэлгээ бараг монгол хүн бүрийн дотор суурьшаад удаж байна. Ямар хүн бусдаас юмаа харамлаж, нуун далдалж, хашиж хамгаалдаг вэ гэвэл өөрөө хулгайч сэтгэлгээтэй хүний л хийх ажил шүү дээ. Тэгэхээр монголчуудын хувиа хичээсэн зангийн цаана дэл сул юм байвал тэсгээдэггүй өлөн ч гэх юм уу хулгайч ч гэх юмуу зан цухалзаад байгаа биз.
Хүн дэлхий дээрх долоон тэрбум хүний нэг болж өөрийн хот тосгон, гэр орондоо хашигдан амьдарна. Өөрөөр хэлбэл хотын хүнд хотын юм бүхэн хамаатай, хөдөөгийн хүнд хөдөөгийн бүх “хууль” бас хамаатай. Чиний хамрын үзүүрээр чиний эрх дуусч, бусдын эрх үүснэ гэдэг нь хүний хууль.


Харин улаанбаатарчуудын хувьд өөр хууль үйлчилдэг бололтой. “Миний хашаан дотор миний эзэнт гүрэн оршино. Түүнээс цааш бусдын хогийн цэг хиллэнэ.” Эсвэл “миний юм бол миний юм, чиний юм бол бас миний юм” гэснээс нэг их хол зөрөхгүй. Өөрийн гэх “эзэнт гүрнээ” улсынхаа хилийн шугамнаас ч илүүтэйгээр харж хамгаалах үүргийг хүн бүхэн өөртөө авчээ. Учир нь байшин барилгаа бүгдийг нь тойруулаад жадан иртэй төмөр хайс хашаагаар хашчихна.
Хувь хүн, албан байгууллага ялгаагүй хэн мөнгөтэй нь илүү өндөр, илүү шигүү төмөр хайс босгож чадвал зэрэг зиндаагаа илтгэдэг байх. Бас болоогүй хашааны хаалгаа бүргэд, чоно, хангарьд, сүлд тэмдэг зэргээр чимэглэх сонирхолтой.
Алтан хээ угалз хийсэн байлаа ч төмөр бол төмөр, хашаа бол хашаа. Тэгсэн хэрнээ төмөр тороор хамгаалсан хашааныхаа дотор эрээн хувцастай хамгаалалтын ажилтан нь алд дэлэм эвшээж аргаа бараад үүрэглэж суух нь гайхалтай. Хотын соёл гэгчийг сүүлийн жилүүдэд бүр дурсахаа больсны дээр төмөр хашааны бизнес ашиг орлого сайтай гэх. Ялангуяа төр засгийн байгууллагад тоогдоод хашаагаа шахчихвал хэдэн даргын “ашиг” нэмэгдсэн ч аятайхан бизнес ажээ. Улаанбаатарт тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг төмөр хашаа хайс хийдэг 200 гаруй компани байдаг. Тэдгээрээс хотын захиргаа болон бусад төрийн байгууллагуудад ажилладаг танил талууд нь захиалгаар төмөр хашаагаа хийлгэдэг. Дундаас нь аль аль тал нь хөөрхөн мөнгө унагачихна.


Гэхдээ нөгөө талдаа гэнэт хотын даргын “булчирхай цочиж” нөгөө хашаануудаа буулгах ажиллагаа явуулдаг. Энэ ажлыг эрүүл хүн ойлгоход хэцүү. Тухайлбал хаваржин салхинд нурж олны хэл амны бай болсон замын шар хайсыг хотын захиргаа өөрөө худалдаж авчээ.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1041 тоот захирамжаар БНХАУ-аас 4820 метр шар өнгөтэй хайсыг 772 сая төгрөгөөр худалдан авсан гэдгээ Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Г.Билгүүн албан ёсоор мэдээлж байв. “Даян байгаль” гэх компани метр тутмыг нь 160 мянган төгрөгөөр оруулж ирээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүлээлгэн өгсөн байна. Гэвч энэ шар хайс хүн шээсээ хүртэл зарж болдог Амазон сайт дээр 46-219 юаны үнэтэй. Энэ нь монгол мөнгөөр тухайн үедээ нэг метр нь 17-80 мянган төгрөгийн хооронд тусч байгаа юм.


Салхинд унаж хэд хэдэн машинд гэмтэл учруулахаас гадна аргаа бараад тоосгоор хүртэл дарж тогтоож байсан замын шар хайсаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ийнхүү өмөөрч ярилцлага өгчээ. “ Бээжин хотын замын хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийнхээ амь насыг хамгаалж байгаа хамгийн зөв гарц шийдэл нь замын хөдөлгөөний урсгал тусгаарласан явган хүний орц гарцын хөдөлгөөнүүдийг хаасан хашлага байсан. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм юм байна. Ийм төрлийн ийм хайс хашлагуудаар та нар хотын хэмжээнд үүсээд байгаа асуудлаа шийдвэрлэх нь зөв гэж БНХАУ-ын мэргэжлийн байгууллагууд нь зөвлөгөө өгсний дагуу бид хашлага хайсны үйлдвэр дээр нь очиж судлаад ямар ч гэсэн эхний ээлжинд Улаанбаатар хотын гол гол аваар осол гардаг, дүрэм журам зөрчдөг, явган хүн машин нь холилдсон замбараагүй явдлыг зогсоохын тулд хайс хамгаалалтыг судал гэж үүрэг өгөөд мэргэжлийн байгууллагуудыг Бээжингийн үйлдвэрүүд рүү явуулсан. Засаг даргын захирамжаар 700 орчим сая төгрөгөөр нийтдээ 4850 ширхэг хашлагыг Бээжин хотын үйлдвэрээс авчирсан”.
Мөн гайхалтайяа. Дэлхий нийт технологийн дэвшил рүү явж байхад Улаанбаатар хотын удирдлагууд хонины хашаагаа адуу, үхрийнх болгохоор тэмүүлж сууна. Бас болоогүй Бээжин хотын удирдлагуудаар хотынхон ажлаа заалгаж заавар зөвлөгөө авдаг бололтой.

 

Хүйтэн төмөр торондоо хүлэгдсэн Улаанбаатар

Улаанбаатар хотын удирдлагууд ард иргэдээ хонь гэж боддог байснаа одоо үхэрнүүд гэж боддог болсон бололтой. Өргөст, өндөр төмөр хашаануудаас хүн байтугай адуу, мал ч айж сүрдмээр. Албан байгууллага бүр байр байшингаа тойруулан төмөр хашаа хатгаж машины зогсоолоо хүртэл хашиж төлбөртэй болгосон. 2019 оны дөрөвдүгээр хотын дарга албадтайгаа Хайс арга хэмжээ гэж сүрийг ч үзүүлсэн ч төмөрт хүлэгдсэн Улаанбаатараас хасагдсан хашаа алга. Нэг шийдвэрээрээ хашаажуулаад нөгөө шийдвэрээрээ буулгаад байгаа хойно яаж ч багасах вэ дээ. Хотын төвөөр золбин нохой тэр бүр байдаггүйг иргэд мэднэ. Энд тэнд эмх цэгцгүй тарьж ургуулсан хэдэн бут сөөгөө хэнээс, юунаас ингэтлээ далдалсан юм бол. Дэлхий дахинаа технологийн эрин хүчээ авч камергүй, хяналтгүй газар үгүй болж бүр сансрын зурган дээрээс гэрээ олдог болсон байхад улаанбаатарчууд шарилын газарт ч ахадмаар төмөр хашаа хайсаа улам өндөрсгөж, улам нэмэгдүүлсээр. Ойр ойрхон баригдсан барилга бүрийг төмөр хашаагаар хашчихсанаас болоод саадгүй нэвтрэх, шууд явах, зорьсон газраа олоход тун хүндрэлтэй. Дөрвөлжиж баригдсан дөрвөн барилга дөрвүүлээ өөр өөрийн хэрнээ өөр өөр хэв загвартай, өндөр нам хашаатай байх жишээтэй.

Манайд


Ирийсэн үхмэл энэ төмөр хар хашаанууд явган зорчигчдын замыг хааж, аюулгүй байдалд нөлөөлж байгаа гэж ярьдаг. Гэхдээ түүнээс илүү хүний сэтгэл санааны байдалд нөлөөлдөг байх магадлалтай. Хот цэцэг, ногоогоор дүүрэн, зай талбайтай, уудам цэлгэр байвал хүн бүхэн уухилж аахилан такси руу уралдаж, хувь хувьдаа нэг машин барьж хотын замд түгжирч зогсох хэрэг байхгүй.
Монголчууд бусад улс орны хотоор аялж зугаалах нь их болсон. Тэдгээр хотод зам талбай, нийтийн эзэмшлийн газраа цэцэрлэгжилтийн тусламжтайгаар тусгаарлаж, зам гаргаж, өнгө зүс оруулж аль болох тайван амгалан, найрсаг тааламжтай уур амьсгалыг бүрдүүлдгийг нүдтэй болгон л ямар нэгэн хэмжээгээр харсан байх.
Харин Монголын нийслэл Улаанбаатар хотод тарьсан цэцэг зүлгээ хүртэл төмөр тороор хашчихна. Хүйтэн төмөр торондоо хүлэгдсэн хот Улаанбаатар. Ийм хотод хүн стрессгүй, эрүүл, жаргалтай байж чадах уу?


Улаанбаатар хотын суурь өвчин бол уур бухимдал. Үе үеийн хотын дарга нар хотын суурь өвчнөө эмчлэх биш түүнийг хүндрүүлэх ажлыг л хийсээр ирлээ. Бүгдийг хаших, торгох, цагдах, машинуудыг ачих зэргээр хүмүүсийн сэтгэл санааг дарамталж хотынхон бие биеэсээ айдаг, нуудаг болгох бодлогыг л явуулсаар байна. Түүний том жишээ нь замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн ажлууд. Жолооч нарыг дугаараар нь ангилж, хот хөдөө, дүүргээр нь ялгах, автозамуудыг хаах, хаших, машиныг нь эзэнд нь хэлэхгүйгээр ачиж эвдлэх, торгох, хүндрэл учруулах нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэлбэр.
Түүний оронд хот хаяагаа тэлэх, замаа нэмэх, зогсоолоо олшруулах, жолооч нараа соёлжуулах зэрэг макро түвшний бодлого явуулах учиртай.
Аливаа өвчний учир шалтгааныг нь эмчилж байж илааршдагаас өвчнийх нь шинж тэмдгийг антибиотикоор нам дарахаар оролдох нь улам л сөрөг үр дагавартай.
Улаанбаатар хотоос авч хэрэгжүүлж байгаа бодлого хүний сайн сайханд чиглэсэн биш асуудлыг хүчээр шийдэх гэсэн тулган хүлээлгийн шинжтэй байдаг нь улаанбаатарт уургүй, бухимдалгүй, амиа бодоогүй нэг ч хүнийг үлдээхгүй гэсэнтэй утга ижил.
Албан газруудын өргөст торон хашаануудыг буулгаж оронд нь камержуулах шаардлагаа тавибал хүйтэн төмөр хашаанаас илүү өгөөжтэй. Байгууллага бүрийн дотор үүрэглэн суугаа манаач, харуул хүмүүсийг хийх ажилтай болгож, албан байгууллагаа эргэж тойрдог гаднах цэцэрлэг зүлгийг хариуцдаг болговол ядаж л эрүүл мэндэд нь тустай. Хамаг эд хөрөнгөө хулгайд алдчихаад айгаад эмээгээд байдаг юм бол төмөр хашаа авдаг төсвөөрөө нэмж хүн цалинжуулбал ааг энергиэ багтааж ядсан монгол эрчүүдээс хэд нь ч гэсэн ажилтай орлоготой болох талтай.

 

Гадаадад 


Хотын удирдлагууд 200 гаруйхан төмөр хашаа хийгч компаниудыг дэмжиж дундаас нь ашиг унагаж байхаар ландшаф, цэцэрлэгжүүлэлт хийдэг компаниудаа дэмжвэл хотдоо ч, иргэдэдээ ч сайнаар тусна.
Хүйтэн төмөр хашаатай тулгарч гарах газаргүй бухимдаж байснаас ургаж цэцэглэдэг мод бут тарьж, арчилж байгаа хүн харж явах нь хамаагүй дээр.
Төмөр хашаа хамгийн хямдхан нь гэхэд метр квадрат нь 20 мянган төгрөг. Хийц материалаасаа шалтгаалаад 40-80 мянга түүнээс дээшээ ч байх боломжтой. Хамгийн энгийн хямдхан хаалгагүй төмөр хайсаар нэг айлын 0.7 га газрыг хашаалахад 3-5 сая төгрөг болдог гэнэ. Гэтэл хотын гудамжаар алхаж явахдаа төмөр хашаатай албан газруудын хашааны хийц, материалыг нэг анзаараарай.
Нэг байгууллага дор хаяж 20 сая түүнээс дээш төмөр торон хашаагаар байгууллагаа тойруулдаг тооцоо байна. Гэтэл энэ камержуулалт, цэцэрлэгжүүлэлт хийж яагаад болохгүй гэж. Харуул, манаагаа хүний ажил мэргэжил байдлаар сайжруулаад ажиллаж яагаад болохгүй гэж. Ганцхан нөгөө л хувиа хичээсэн аминчхан зан, бэлэнчлэх сэтгэлгээ нөлөөлж байна. Хүйтэн төмөр хашаанд биш хүний хүчин зүйл, хөдөлмөр шингэсэн хандлагыг хэзээ хотод авчрах вэ...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com