Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
НОСК: Тэнцсэн иргэд батламжаа авч, орон сууцаа сонгож эхэлнэ

Нийслэлийн Орон сууцны корпорац нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг Буянт-Ухаа II хороолол дахь 972 айлын орон сууцанд хамруулах цахим бүртгэлийг хийсэн. НОСК энэхүү шалгаруулалт болон бусад асуудлаар өчигдөр хэвлэлийн хурал зарласан юм. НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм ийнхүү мэдээллээ.
-2019 оны долдугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг баталсан. Энэ журмынхаа дагуу НОСК ажиллаж байгаа. Долдугаар сарын 22-оос наймдугаар сарын 5-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд бид цахим бүртгэлийг нийслэлийн иргэдэд нээлттэйгээр явуулсан. Энэхүү цахим бүртгэлд найман ангиллаар түрээслээд өмчлөх, энгийн түрээс гэсэн төрлүүдээр нийт 35058 иргэн бүртгэлд хамрагдсан. Эдгээрээс 580 иргэнд (972 орон сууцны 60 хувь) түрээсийн орон сууц ногдож байгаа. Үлдсэн 390 сууц нь газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдэд очих учиртай. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Орон сууцны комисс наймдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд хэвлэл мэдээллийнхэн, хууль хүчний байгууллагууд, зарим ТББ, иргэдийн оролцоотойгоор шударга, нээлттэйгээр, журмынхаа дагуу эрэмбэд заасан үзүүлэлт нэг бүрээр иргэдийг сонгон шалгаруулсан. АТГ-аас ирүүлсэн зөвлөмжийн дагуу наймдугаар сарын 13-ны орой нийт иргэдийнхээ эрэмбийг олон нийтэд НОСК-ийн албан ёсны сайтаар дамжуулж мэдээлсэн. Энэ талаар иргэд мэдээлэлтэй байгаа. Ногоон өнгийн дэвсгэрт багтсан иргэд нь эхний шатны шалгаруулалтад тэнцсэн иргэд, бусад гэсэн ангилалд орсон иргэдийг цэнхэр дэвсгэр дээр эрэмбэлж олон нийтэд зарласан. Ингээд эхний шатанд тэнцсэн иргэдийнхээ материалыг наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд Нэг цэгийн үйлчилгээний хоёр төвөөр дамжуулж, цаасан хэлбэрээр хүлээж авсан. Энэ долоо хоногт манай ажилтнууд цахим бүртгэл дээрх мэдээлэл хэр нийцэж байгааг, мэдээллийн үнэн зөв байдлыг нэг бүрчлэн шалгаж байна. Маргааш Орон сууцны комисс хуралдана. Энэ хурлаар хоёр асуудал шийдэгдэнэ. Нэгдүгээрт эхний шатанд тэнцсэн иргэдээс цаасаар авсан материал нь үнэн бодитой байгаа иргэдийг эцэслэн батална. Батлагдсан иргэд НОСК-той гэрээгээ байгуулах, байр талбай, давхраа сонгох гэх мэт ажлууд хийгдэнэ.


Хоёрдугаарт нь гамшигт нэрвэгдэж, орон гэргүй болсон иргэдийг шалгаруулахад нэлээд ярвигтай байсан. Эхний сонгон шалгаруулалт хийгдсэн байгаа. Маргааш комисс дээр эцэслэн шийдвэрлэгдээд квотын дагуу тэнцсэн 30 айл материалаа бүрдүүлэх юм. Эхний шатанд тэнцсэн зарим иргэд цаасан материалаа өгөөгүй. Зарим иргэдийн материал зөрүүтэй, шаардлага хангахгүй байгаа. Энэ иргэдийн тоо маргааш тодорхой болно. Маргаашнаас эхлээд эрэмбийн дагуу цэнхэр дэвсгэрт хамгийн эхэнд байгаа иргэд рүү нэг бүрчлэн утсаар мэдээлэл өгч, цаасан материалаа авч эхэлнэ. Ийм ажлууд төлөвлөгөөний дагуу НОСК дээр хэвийн явагдаж байна.


Гэтэл сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр НОСК-иас зохион байгуулж байгаа түрээсийн орон сууцны хуваарилалтын үйл ажиллагаа, цахим бүртгэлийг зориудаар хараар будах гэсэн санаатай үйлдлүүд хэд хэд гарлаа. Үүний нэг илрэл нь наймдугаар сарын 26-ны өглөө нэр бүхий сайтуудаар НОСК-ийн гурван ажилтан хоёр тэрбум төгрөг хүртэл авлига авч, шалгагдаж байна гэсэн огт үндэслэлгүй, эх сурвалжгүй мэдээлэл цацсан. Ядаж биднээс ирээд асуугаагүй, АТГ-аас ч ийм мэдээлэл аваагүй байна лээ. Ийм хариуцлагагүй мэдээллийг олон нийтэд хүргэж, төөрөгдүүлснийх нь төлөө бид тэдгээр сайт, хэвлэл мэдээллийн байгууллагыг АТГ болон ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн хэлтэс мөн бусад холбогдох байгууллагуудад Зөрчлийн хуулийн дагуу хэрэг үүсгэж, энэ асуудлыг шийдвэрлэж, манай байгууллагын нэр төрийг сэргээж өгнө үү гэж албан хүсэлт өгөөд байна. НОСК-ийн ганц ч ажилтан авлигатай холбоотой асуудлаар шалгагдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.


-Яг хэзээ энэ айлууд орон сууцандаа орох вэ?
-972 айлын орон сууц бэлэн болсон. Одоо Улсын комисс хүлээж авах л дутуу байгаа юм. Барилга, инженерийн байгууламжийн ажлууд аль хэдийнэ хийгээд дууссан. Бид орон сууцыг газраар чөлөөлөх журам боловсруулж дууссан. Ирэх долоо хоногт олон нийтэд журмаа танилцуулна. Улаанбаатарын гэр хорооллын бүсүүдээс сонгоно. Хамгийн багадаа 4 га газрыг иргэд нь хүсэл сонирхлоороо нэгдэж чөлөөлөөд, “Бид бүхэн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байна” гэсэн тохиолдолд Орон сууцыг газраар солих журмынхаа дагуу солино. Энэ байрууд бүгд бэлэн байгаа.

 

НОСК-ийн захирал Б.Сүхбаатар:
-Нэг зүйлийг хэлэхэд хэн нэгэнд давуу эрх олгох ямар ч боломж байхгүй. Жишээ нь ахмад настны ангилалд энгийн түрээслэх хэлбэрээр бүртгүүлсэн 87-гоос дээш настай иргэд сонгогдож байгаа. 86 настай иргэнд давуу эрх олгох юм бол эрэмбэ нь олон нийтэд ил байгаа, АТГ хянаж байгаа, ямар ч боломж байхгүй. Жишээ нь төрийн албан хаагч гэсэн ангилалд 34-өөс дээш жил ажилласан төрийн албан хаагч ирж байгаа учраас 30 жил ажилласан төрийн албан хаагчийг оруулах боломжгүй. Энэ бүртгэлийн давуу тал нь олон нийтэд нээлттэйгээр явж байгаа. Хэн нэг нь урагш хойш нь тавих боломжгүй гэдгийг дахин хэлье.
Түрээслээд өмчлөх хэлбэрийг анх удаа хэрэгжүүлж байна. Мөн анх удаа орон сууцаар газар сольж байна. Анх удаа хамгийн багадаа дөрвөн га талбай дээр иргэдийн газраар орон сууц солиод, нэг мөсөн хороолол төлөвлөж байна. Сургууль цэцэрлэг барья гэхээр газар үнэд орчихдог. Одоо бүгдийг нь төлөвлөх боломжтой.
Маргааш хуралдаад тэнцсэн иргэд шууд батламжаа аваад, орон сууц хуваарилалтандаа орно гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com