Тун удахгүй Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хэд хоног амрахаар Тува (Урианхайн хязгаар) тодруулбал Алтайн уулыг зорих бөгөөд энэ нь уламжлал болсон. Оросын дээдчүүдээс төрийн тэргүүнтэй хамт алс хязгаарын бөглүү тайгад хэд хоногийг цугтаа өнгөрүүлдэг цорын ганц хүн бол Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу билээ.
Яагаад Шойгу гэж, яагаад Тувад гэж гэдэг асуулт гарч ирнэ. С.Шойгу бол Тувагаас гаралтай харин Тува нь Чингис хааны эзэнт гүрний нэгэн хэсэг бөгөөд түүний эцэг нь тува, эх нь орос үндэстэн. Шойгу өөрийгөө үнэн алдартны шашинтан гэдэг.
Москвагийн Улаан талбайд жил бүр болдог цэргийн парадын үед С.Шойгу бусдад харуулахын тулд загалмайт тугаа дэрвүүлдэг. Түүний санаачилгаар Москвагийн ойролцоо зэвсэгт хүчнийхээ албан хаагчдад зориулж үнэн алдартны шашны сүм барих ажлыг эхлүүлчхээд байгаа. Гэсэн хэдий ч Батлан хамгаалахын сайд өөрийн үндэс угсаа, түүхээ мартдаггүй хүн. Үүний нэг тод жишээ нь “Тувагийн гайхамшигт хүмүүсийн амьдрал” хэмээх цуврал ном хэвлүүлэхийг санаачлан эхнийхээ ботийг Чингис хааны жанжнуудын нэг болох Сүбээдэйд зориулжээ. Энэ номыг Тувагийн хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн асан Кадыр-оол Бичилдэй бичсэн бөгөөд тэрээр Шойгуг Монгол эзэнт гүрний жанжны хойд дүр гэж үздэг.
Үнэн алдартны шашинтай сайд багаасаа бөөгийн шашны зан үйлд ойр байсан бөгөөд энэ нь Оросын Ерөнхийлөгчийн дотны хамтран зүтгэгч, нууцлаг зөвлөгч болоход нь тусалсан гэсэн яриа ч бий.
Үнэхээр ч Шойгу бүр 1990 оноос хойш Оросын Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд түүн шиг удаан байсан хүн бараг үгүй. Тэрээр Оросын анхны Ерөнхийлөгч Б.Ельцинтэй хамтран ажиллаж өнөөдрийг хүртэл ОХУ-д засгийн эрхийг барьж буй “Нэгдмэл Орос” намыг байгуулалцсан нэгэн. В.Путины дараа орох нэр хүндтэй төрийн зүтгэлтэн бөгөөд энэ олон жилийн туршид хүлээн зөвшөөрөгдаж чадсан улстөрч. Хамгийн гол нь Оросын дээдчүүдээс С.Шойгу л Ерөнхийлөгч В.Путинтэй хамт өнөөгийн үймээнт ертөнцөөс ангид орших, шүтлэг бишрэлийн далд ертөнц орших үзэсгэлэнт Алтайн уулст очиж цугтаа амардаг.
С.Шойгу 1991-2012 онуудад Онцгой байдлын сайд байхдаа гал түймэр, газар хөдлөлт, үер ус, осол, сүйрэл, алан хядлагатай тэмцэж, ард иргэд нь гай зовлонд нэрвэгдсэн үед тусалж ирснээр нэр хүндтэй болсон. Гэтэл Оросын хариуцлагатай албан хаагчдаас нэг нь ч иймэрхүү зүйлтэй зууралдаггүй байсан. Гамшиг нүүрлэсэн газар Шойгугийн удирдлага дор ажилладаг хүмүүс хамгийн түрүүнд очиж жирийн иргэдэд тусалдаг.
Орос оронд гай зовлон нүүрлэхэд бөө мөргөл хэрхэн тус болдогийг хүмүүс төдийлөн ойлгохгүй байх. С.Шойгуг гэнэт нүүрлэдэг гай гамшигтай тэмцэх өөрийн гэсэн аргатай хэмээн ярьцгаадаг. Тиймээс ч улс орныхоо батлан хамгаалахтай холбоотой ер бусын санал санаачилга, төслийг боловсруулдаг хэмээнэ.
Үнэхээр ч Шойгуг батлан хамгаалахын сайд болсноос хойш Оросын аврагчид, цэргийн албан хаагчдад өндөр мэдрэмжтэй байх чадварыг эзэмшүүлэх аргачлалыг боловсруулсан нь зүгээр нэг тохиолдол биш болов уу. Энэ талаар 10003 дугаар цэргийн ангийн захирагч асан дэслэгч- генерал Алексей Савинагийн ярьснаас эш татсан байдаг. ОХУ-ын БХЯ-ны албан ёсны хэвлэл “Армийн эмхэтгэл” сэтгүүлд хурандаа Николай Поросковын бичсэн “Ирээдүйн дайны эрэлхэг цэрэг” өгүүлэлд Оросын дайчдад өндөр мэдрэмжтэй болох чадварыг суулгах аргачлал боловсруулж түүний тусламжтайгаар дайсныхаа оюун санаанд нэвтэрч төсөөлөн бодох “төвийн үйл ажиллагааг” нь саринуулж болно хэмээн бичжээ. Уг нийтлэл хэвлэгдсэний дараахан баруунд Оросын хакерууд хаа сайгүй нэвтэрч байгаа талаар цуу яриа далайн давлагаа мэт тархах болсон нь өөрийн эрхгүй гайхал төрүүлнэ.
С.Шойгу батлан хамгаалахын сайд болсноос хойш Оросын аврагчид ЗХУ-ын үед хэрэглэж байсан энергийн хүчний талбайг алслагдсан зайд тархаах талаарх судалгааны ажлаа сэргээсэн гэсэн мэдээлэл үе үе гарах болсон. Энэ ер бусын үзэгдлийн талаар судлаачид ярихдаа Никола Теслагийн тайлбарлашгүй туршилттай холбодог хэдий ч үүнийг батлах онол одоо ч байхгүй.
Оросуудад энергийн хүчийг дамжуулах боломж олдсон байж ч мэднэ. Тэд үүнийгээ агаараас хамгаалах “С-200”, “С-300” сөнөөгч онгоц нисгэсэн хэмээн далдалж байж ч болох. Энергийн хүчийг тархаах, эрчим хүчийг дамжуулах буюу алсын зайд дохиолол тараахад ашиглагддаг. Үүнийг Арабын хойг орчинд буй GPS-тэй холбон бичдэг. С.Шойгу уг төхөөрөмжөө аль хэдийнэ Крым, Сири, Турк, Иран, Энэтхэг, Хятад Венесуэл, Кубад байрлуулчихсан гэдэг. Сири болон дэлхийн бусад бүс орнуудад байгаа Оросын РЭБ систем илт давуу байдаг НАТО-гийнхныг нэлээд сандраадаг. АНУ-ын Европт байрлаж байсан хуурай замын хүчний командлагч дэслэгч- генерал Бен Ходжес (Ben Hodges): Сирид өрнөөд буй цахим дайнд оросуудын маш их амжилт оролцсон гэхэд үнэмшихэд хэцүү” гэжээ. Ингэж ярьснаас хойш зарим их мэдэгчид Шойгугийн тухай талаар цуу яриа дэгдээсэн.
Оросын үнэн алдартны шашинтууд 1000 жилийн өмнө Константинопольд байсан шүтлэгт нэгтнүүдийгээ үхлийн аюулаас аварсан гэдэг. Буддын шашинд огторгуй мандалд буй “хамгаалагч хүрд” хэмээх ойлголт байдаг. Тэр нь ямар ч гай барцадаас авардаг гэгддэг.
...Путин, Шойгу хоёр зүгээр ч нэг Тувад очдоггүй гэдэг. Тэд улс орныхоо аюулгүй байдлын талаар бусдын сонорт хүргэхгүй, аминчлан ярилцахаар алс холыг зорьдог гэнэ. Тэдний яриа нь хүрч очиход амаргүй Алтайн цаана, Азийн төв-зүрхэнд нутгийн уул, ус, нуур, хөндийн сүр сүлдээр хамгаалагддаг. Шойгуд бөөд ч үгүй асар их хүч байдаг гэдэг.
Олон улсын тоймч Сергей Петренко