Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Залуус үзэл баримтлалаараа нэгдэж байна

Ардчилсан залуусын “Шинэ давалгаа” чуулган Төв аймгийн Батсүмбэр суманд 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Төвийн бүсийн чуулганд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Төв аймаг болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн 800 гаруй залуус оролцлоо. Зүүн бүсээс эхэлсэн залуусын чуулган 4 дэх бүсдээ үргэлжилж байгаа нь энэ бөгөөд ардчилсан залуусын чуулган залуусыг үзэл баримтлалаараа нэг цул болгож буй нь чуулганаас чуулган үргэлжлэх тусам тодхон харагдаж байсан юм. Хувь хүний эрх чөлөө, Эдийн засгийн эрх чөлөө, Улс төрийн эрх чөлөө, Шударга ёсны эрх чөлөө, Үндэсний эрх чөлөө. Бидний мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй эрх, эрх чөлөөний тухай олон зүйлийг залуус “Шинэ давалгаа”-наас олж авч, цаашдын ажил амьдралынхаа тусгал болгох хэрэгтэйг ойлгож авч байлаа.


Залуус намынхаа шинэчлэн батлагдсан үзэл баримтлалтай танилцахын зэрэгцээ Орон нутгийн хөгжил, Улс төр дахь залуусын оролцоо зэрэг сэдвийн хүрээнд өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж, өөрсдийн санал бодлоо хуваалцаж байсан юм. Сумаас эхлэх ёстой хөгжил хаана яваа болоод хаашаа чиглэх ёстойд шинэ үеийн залуус өөрсдийн санал бодлыг илэрхийлж байгаа нь өөрөө чухал хийгээд, тэдний санал Монгол Улсад хөгжил цэцэглэлтийг авч ирэх бодлого болох ёстойг намын удирдлагууд онцолж байсан юм.
Мөн чуулганы өдрүүдэд нутаг нутгийн хоолны онцлогийг харуулах “FOOD FESTIVAL” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Нутгийн онцлог хоол хүнсийг брэнд болгох эхлэл ч харагдаж байсан юм. Нутгийн брэндийг зах зээл дээр гаргах, бизнес болгон өргөжүүлэх боломж байгаа нь эндээс харагдаж байсан юм.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com