Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ямалын цаатан хүүхдүүдийг нисдэг тэргээр цуглуулдаг

Есдүгээр сарын 1. Дэлхийн олон оронд энэ өдөр бүх шатны сургуулиудын хичээлийн шинэ жил эхэлж, эрдмийн баяр хэмээн тэмдэглэдэг. Гэхдээ зарим оронд хичээлийн шинэ жил намар хавар эхэлдэг уламжлал бас бий. 

Манай хойд хөрш Орост, манай оронд ч жил бүрийн намар есдүгээр сарын 1-нд эхэлж хот суурин газрууд цэцгэнд умбаж, шинэ хувцас өмсч, шинэ цүнхэнд цоо шинэхэн сурах бичиг дэвтэр хийсэн багачууд багшдаа цэцэг барин сургууль руугаа зорьдог. Бүр нэгдүгээр Петр хааны үед Оросын гимназиуд наймдугаар сарын сүүлч, ес, аравдугаар сарын дундуур хичээлээ эхлүүлдэг уламжлалтай байж. Ихэнх сургууль сүмийн дэргэд байдгаас сүмийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-нд хичээлээ эхэлдэг байжээ. Гэхдээ 1930-аад оныг хүртэл хичээлийн шинэ жил эхэлдэг тогтсон өдөргүй байгаад 1935 оны есдүгээр сарын 3-нд Бүх холбоотын Төвийн гүйцэтгэх хорооны ардын комиссариатын газраас хичээлийн шинэ жилийн есдүгээр сарын 1-нд эхлүүлж байхаар тогтоол гаргасан байна.
1980 оны есдүгээр сарын 1-нд ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчид зарлиг гарган энэ өдрийн Эрдмийн баяр болгосноор 1984 оноос тэмдэглэж эхэлжээ.
Дэлхийн улс орнуудад эрдмийн баяр есдүгээр сарын 1-нийг хэрхэн тэмдэглэдэг вэ.

 

Их Британи
Их Британид хичээлийн шинэ жил уламжлал ёсоороо есдүгээр сарын 1-нд эхэлдэг. Орон нутгийн удирдлагууд, засаг захиргааны байгууллага хичээлийн шинэ жил эхлэх хугацааг өөр өөрийнхөөрөө наймдугаар сарын 31 юм уу, есдүгээр сарын 3-4 гэж тогтооно. Гэхдээ орон нутгийн бусад уламжлалт баяруудтай давхацвал хичээлийн шинэ жил эхлэх хугацааг нааш цаашаа хөдөлгөдөг байна. Ерөнхий боловсролын бага ангиуд буюу pre-preparatory school-д хүүхдүүд таван наснаас эхлэн явна. Умард Ирландад бол бүр дөрвөн настайдаа энэ сургуульд орно. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр бусад өдрүүдээс нэг их ялгагдахгүй, хичээл орно.

 

Герман
Германд хичээлийн шинэ жил наймдугаар сарын сүүлч буюу есдүгээр сарын эхний долоо хоногт эхэлдэг. Жил бүрийн эрдмийн баярын өдрийг орон нутгийн засаг захиргаа тогтооно. Ахлах ангийн хүүхдүүд бага ангийнхан, нэгдүгээр ангид орж байгаа багачуудад зориулан концерт тоглож тэдэнд эрдмийн баярын мэнд хүргэн цэцэг бэлэг бэлэглэнэ. Нэгдүгээр ангийнханд зориулсан уламжлалт энэ бэлгэнд хичээлийн хэрэглэл, үзэг харандаа, чихэр, амттан бүхий конус хэлбэртэй Schultüte заавал байна. Энэ бэлгийг дэлгүүрээс авч болох ч зарим нь эцэг эхтэйгээ нийлээд өөрсдөө бэлтгэдэг.

 

Япон
Наран ургах зүгийн энэ оронд хичээлийн шинэ жил сакура цэцэглэдэг дөрөвдүгээр сард эхэлдэг. Цаг улирал солигдон, байгаль дэлхий сэргэдэг энэ улирлыг сонгон хичээлийн шинэ жилээ эхлүүлдэг байна. Хүүхдүүд зургаан насандаа сургуульд орно. Дөрөвдүгээр сарын 1-нд хүүхдүүд багш нартаа бэлэг барин очиж долоо хоногийн дараа хичээлдээ явж эхэлдэг байна.

 

АНУ
АНУ-д муж, орон нутгийн засаг захиргаанаас хичээлийн шинэ жил эхлэх өдрийг тогтоож, хичээлийн хуваарийг гаргаж батална. Ингэхээр зарим сургууль наймдугаар сард, нөгөө зарим нь есдүгээр сарын эхний долоо хоногийн даваа гарагт болдог хөдөлмөрийн баяр Labor day өнгөрсний дараа нэг хоёр хоноод хичээлээ эхэлнэ. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр хичээл хийхгүй, нэгдүгээр ангийнхан бол эцэг эхтэйгээ хамт сургуультайгаа танилцана. Цэцэг, бэлэг сэлт гэхгүй ердийнхөөрөө даруухан тэмдэглэнэ.

 

Хятад
Хятадад хичээлийн шинэ жил та бидний нэг адил есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Нэг намын систем бүхий энэ оронд шугам жагсаал болж баяр ёслолын байдалтай эхэлдэг. Хятадад зургаан насандаа нэгдүгээр ангид орно. Хятадын сургуулиуд удаан хугацаагаар хичээллэж жилд хоёр удаа л цагаан сар, зундаа амарна. Зуны амралт ч богино, долдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ нь ч үр дүнтэй болж Шанхайн сурагчдын сурлагын дундаж үзүүлэлт дэлхийд нэгдүгээрт ордог.

 

Нидерланд
Нидерландад багачуул дөрвөн насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсний дараагийн өдөр сургуульд ордог. Энэ өдөр амралтын өдөр таарвал эмэгтэй багш “Юф” эрэгтэй багш “мейстер” нь шавь нараа сургуультай нь танилцуулна.Голландын бага сургуулийн нэгдүгээр анги манай цэцэрлэгтэй тун төстэй, ихэнх цагт нь тоглож, зураг зурж, баримлын шавраар дүрс тоглоом хийнэ. Үүнийг бүлэг гэж нэрлэнэ. Хичээлийн шинэ жил зургаан долоо хоногийн зуны амралтын дараа, наймдугаар сарын сүүлч юм уу, есдүгээр сарын эхний долоо хоногийн даваа гарагт эхэлнэ. Засаг захиргааны нэгж, өөр өөр нутагт хичээлийн шинэ жил хэдэн долоо хоногийн наана цаана эхэлнэ. Энэ нь бүх орон нутагт, томчуудын амралт зэргийг уялдууулдгаас нэгэн зэрэг эхэлж замын түгжрэл үүсэхээс сэргийлдэг. Сургууль бүр баярын цуглаан хийж захирал үг хэлж шинэ хичээлийн жилээ эхлүүлнэ. Зарим сургууль бүх сурагчдадаа үнэгүй мөхөөлдөс тарааж өгнө.

 

Аргентин
Өмнөд Америкийн энэ улсад хүүхэд 6-7 насандаа бага сургуульд ордог. Бага сургуульд (premaria) орохын өмнө цэцэрлэгийн бэлтгэл бүлэг буюу (preescolar)-аар заавал дамжина. Хичээлийн шинэ жил гуравдугаар сард эхэлнэ. Хувийн сургуулиуд өөрийн бэлгэ тэмдэг бүхий дүрэмт хувцас өмсдөг байна. Төрийн өмчийн сургуулиуд бол их энгийн хувцсан дээгүүр өмсдөг цагаан халат өмсөх төдий.

 

Өмнөд Африкийн бүгд найрамдах улс


Энэ оронд хүүхэд 5.5-6 насандаа сургуульд орно. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр нэгдүгээр сарын хоёр дахь юм уу, гурав дахь лхагва гарагт тохионо. Өмнөд Африкийн бүгд найрамдах улс төрийн албан ёсны дөрвөн хэлтэй ч сургуульд англи, африк хэл л заана. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр бол энд баяр биш анхны хонх ч гэж дуугарахгүй, цэцэг бэлэггүй. Нэгдүгээр ангийнхан л жаахан хөөрцөглөж нулимс дуслуулж магадгүй. Хүүхдүүд шууд ширээний ард суугаад дэвтэр номоо дэлгэн хичээллэж эхэлнэ.
Баяр ёслол болж цэцэг бэлгэнд умбахгүй ч багачууд хичээлдээ шууд орж сэтгэл хангалуун суралцаж эхэлдэг байна.

 

Оросын Ямал
Аугаа их Орос орны ганц нүүдэлчин уламжлалт, цаатнуудын өлгий Ямалд хичээлийн шинэ жил сонин уламжлалтай. Цаатнууд нэг газраа суурин суудаггүй, цаа бугынхаа бэлчээрийг даган ойр ойрхон нүүдэллэдэг болохоор тэдний хүүүхдүүдийг хичээлийн шинэ жилийн нээлтэд нисдэг тэргээр цуглуулан авчирна. Нүүдэлчдийн удам энэ хүүхдүүд хичээлийн жилийн туршид дотуур байранд сууж сургуулийн амралтаараа л харьдаг, тэгэхдээ бас л нисдэг тэрэг хөлөглөнө.

 

Болгар
Болгарт хичээлийн шинэ жил есдүгээр сарын 15-нд эхэлж тав, зургадугаар сард дуусна. Хүүхдүүд долоон насандаа сургуульд ордог ч эцэг эхийн хүсэлтээр зургаан насандаа орж бас болно. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр сургуулиуд өөрсдийн тугаа өргөж, анхны хонх цохисноор эхэлнэ. Улс төрч юмуу, нэр алдартай хүмүүс хичээлийн шинэ жилийн нээлтэд очиж багачууд, эцэг эхчүүдэд хандаж товч үг хэлдэг уламжлал бас бий. Ёслолын дараа сурагчдын тоглолт болж тэнгэрт тагтаа, бөмбөлөг хөөргөнө. Энэ нь хүүхэд багачуудыг сурлага хичээл өндөр байхыг бэлгэддэг байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com