Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ч.Хүрэлбаатар: Шалгалтаар Засгийн газрын 29 тусгай санд нэлээд зөрчил гарсан, эдгээр санг 22 болгоно

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа өчигдөр гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.

Харин УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 828 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 4439 төсөвт байгууллагад, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг хамруулсан. Тогтоолын төсөлд Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.8 их наяд, зарлагыг 7.1 их наяд төгрөг байхаар тусгасан хэмээн тодотгов. Мөн онд гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 онд 12.9 тэрбум ам.доллар болж, 2017 онынхоос 22.5 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-2018 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрч, төлөвлөсөн түвшингээс өссөн дүнтэй гарчээ. Энэ өсөлт иргэдийн амьдралд хэрхэн мэдрэгдэх вэ? Аж ахуйн нэгж, иргэдийн орлого буурсан тухай уулзалтуудад иргэд ярьж байгаа. Ажлын байрыг нэмэгдүүлэх, хүү багатай, урт хугацаатай зээлийг нэмэгдүүлэх, орлого нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажил хийгдэхгүй байгаа тухай хэлсээр байна. Тендерийн хууль өөрчлөгдсөн. 2018 оны төсвийг харахад эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт нэлээд их хэмжээгээр татагдсан. Энэ бол Сангийн яам ч биш төсвийн төлөвлөлтөд бид дутуу анхаарсан асуудал юм. Нэгдсэн төсвийг зохиохдоо нийслэлийн асуудлыг дутуу тооцдог. Газар чөлөөлөх төсвийг тооцохгүй байгаа учраас сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтад саад гарч, төсөв татагдах эрсдэл бий. Үүнийг хэрхэн засах вэ. Худалдан авах ажиллагааг буруу зохион байгуулсан төрийн албан хаагчидтай хэрхэн хариуцлага тооцох вэ. Хязгаарлалттай дүгнэлт авсан ААН-д гэж гаргадаг. Хариуцлагагүй, илэрхий хууль зөрчсөн ААН-тэй хэрхэн хариуцлага тооцож байна вэ. Улаанбаатар хотын төрийн өмчийн сургууль, цэцэрлэг эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны боловсон хүчний дутагдал асуудал үүсгэж байна. 280 хүүхдийн хоол хийж, 500-600 мянган төгрөгийн цалин авдаг тогооч байхгүй ээ. Энэ чиглэлд анхаараарай.

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн талаарх аудитын талаарх дүгнэлтийг Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-2018 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлыг өмнөх онуудтай харьцуулахад 86.3 хувьтай байна. Энэ хөрөнгө оруулалтын ажлууд нь аль салбар давамгайлсан бэ? Сүүлийн дөрвөн жилд нийгэм, ард иргэдэд нэн чухал ямар хөрөнгө оруулалт хийгдсэн бэ? Цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалт, ажлын явц ямар байна вэ? Нефть боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт Энэтхэгийн зээлээр хийгдэж байгаа. Энэ зээл нийт зээлийн аль ангилалд хамаарч байна вэ? Эдгээр томоохон төслүүдийн явцын хяналт хэрхэн хийгдэж байгаа вэ? Олон улсын экспертийн байгууллага хянаж байна уу? Томоохон бүтээн байгуулалтын ажлын явцын хяналт маш чухал юм. Үүнийг анхаараарай. Одоогоор хэчнээн сан байгаа вэ? сангуудын үр өгөөж ямар байна вэ?. Сангаас зээл авахыг хүссэн иргэд олон байна. Зээл олгох хүнд суртал арилсан уу? Сангийн яам хяналт тавьж байна уу?. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан. Гэтэл зарим газар үйлчилгээний хүү буурахгүй байна гэж иргэд хэлээд байна. Энэ ямар учиртай вэ?.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 84.9 хувьтай байгаа. Үүнээс концессын гүйцэтгэл 95 хувьтай байна. Төсөв батлахдаа 100 хувийн гүйцэтгэлтэй гэдэг. Газартай холбоотой, тендертэй холбоотой уддаг асуудал гардаг. Хуульд өөрчлөлт оруулсан. Хөрөнгө оруулалтад Барилгын хөгжлийн газар хяналт тавьдаг. Засгийн газрын тусгай 29 санд шалгалт явуулсан. Нэлээд зөрчил гарсан. Засгийн газрын 29 санг 22 болгож цөөрүүлэх, үйл ажиллагааг нь нээлттэй болгох зорилгоор төсөвтэй хамт хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байгаа. Тусгай сангуудаа цөөлж, ил тод болгоно.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Бид төсвийн гүйцэтгэлд дүгнэлт хийх нь чухал. Аудитын байгууллагаас гаргасан дүгнэлттэй танилцлаа. Эндээс анхаарах хэд хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, төсвийн байгууллагуудад гарсан алдаанууд юм. Аудитын шалгалтаар хязгаарлагдмал дүн авсан дөрвөн ч байгууллага байна. Эдгээр байгууллагууд, албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын сахилга бат, тэдний боловсрол мэдлэг, чадварт нь цаашид анхаарах шаардлагатай. Хоёрдугаарт, төлөвлөлтийн асуудалд бид жил болгон алддаг. Гүйцэтгэл, төлөвлөлт хоёр нь байнга зөрдөг. Энэ тал дээр гойд анхаарах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд мөн анхаарах шаардлагатай. Тендерийг орон нутагт шилжүүлэх нь зөв үү. ТӨБЗГ-ын, яамдуудад хийгдэж байгаа тендерийн гүйцэтгэлүүдийн тоо баримтуудыг хэлж өгөөч. Өнөөг хүртэл зарим газарт тендер нь зарлагдаагүй байгаа. Энэ нь нэг талдаа зохион байгуулалтын алдаа, нөгөө талдаа боловсон хүчний алдаа байгаа шүү. Ядуурал нэг хувиар буурсан. Ядуурлын бууруулахад ажлын байр л чухал. Үүнд ямар ахицууд гарсан бэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Орон нутагт тендерийг шилжүүлсэн нь зөв гэж харж байгаа. Яагаад гэвэл өдийд хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн ажил 20-30 хувьтай байдаг байсан бол долоо хоногийн өмнөх мэдээллээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 30 гаруй хувьтай, нийлбэр дүнгээр 38.5 хувьтай байна. 40 хувьтай байна гэдэг бол өмнөх жилүүдтэй харьцуулахад сайн үзүүлэлт. Хэрэв бүх тендерийг нийслэлд зохион байгуулсан бол 2019 онд тавигдсан энэ их хөрөнгө оруулалтын ажлуудын тендертэй нь зууралдсаар байгаад л дуусах байсан болов уу. Ядуурлыг бууруулах чиглэлд үндсэндээ аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлд анхаарах шаардлагатай. 2018 онд төсвийн орлого бүх сум, аймаг, бүх салбарт давж биелсэн. Нийтдээ 11 мянга 127 ААН-ээр татвар төлөгчдийн тоо нэмэгдсэн. Мөн ашигтай ажилласан ААН 9182 болсон нь эдийн засгийн идэвхжиж, ААН-үүд ашигтай ажиллах хэрээр татвар төлөлт нэмэгдсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com