Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Итгэлийн зээл”-ээр иргэдийн итгэлийг худалдаж авч чадах уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд ард түмэнд таалагдахын тулд “Итгэлийн зээл” гэдэг нэртэй хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нар уг хуулийн төслөө өнгөрсөн лхавга гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

“Итгэлийн зээл” нь бага хүүтэй, барьцаа хөрөнгө шаардахгүй, санхүүгийн уян хатан нөхцөлтэй бага дүнтэй зээлийг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх зорилготой. Эрх баригчдын үзэж буйгаар Монгол Улсын иргэдийн багагүй хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур буюу тогтмол бус, бага орлоготой байгаа тул тэдний орлогыг нэмэгдүүлэх, өрхийн болон бичил бизнесийг төрийн зүгээс дэмжих шаардлагатай байгаа. Гэвч бизнес эрхлэх сонирхолтой тэдгээр иргэдэд зээлийн хүрэлцээ бага, хүү өндөр, барьцаа хөрөнгө байхгүй зэрэг хүндрэлүүд тулгардаг. Тиймээс эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг “Итгэлийн зээл” олгоход зарцуулах тооцоолол хийснээ зарлаад байна. Энэ нь зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй 88 их наяд төгрөгийн зээлийн 0.22 хувийг эзэлж байгаа аж. Иймд банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж төсөл санаачлагчид үзэж байна. Харин ч төсөл хэрэгжсэнээр улс орны эдийн засаг богино хугацаанд сэргэж, өсөлт бий болж, иргэдийн амьдрал сайжирна гэсэн хүлээлттэй байгаа аж.

“Итгэлийн зээл”-ийн дээд хязгаар 20 сая төгрөг тул нийт зээлдэгчийн 90 хувь буюу давхардсан тоогоор гурван сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, бага хүүтэй, барьцаагүй зээл авах боломж бүрдэх гэнэ.

Хуулийн төсөлд:

-Өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэгчдийн орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг болно;

-Өрхийн болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад эергээр нөлөөлөн, эдийн засгийг хөгжлийг дэмжинэ;

-Өрхийн дундаж орлого нэмэгдэхээс гадна санхүүгийн сахилга бат, хувь хүний чадавхыг дээшлүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулахад эергээр нөлөөлнө;

-Иргэдийн санхүүгийн боловсрол, сахилга хариуцлага сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байна.

МАН-ынхан бултаар дэмжиж, ийн намрын чуулган эхэлмэгц өргөн барьсныг бодоход, чуулганы нэгдсэн хуралдаанаар шуудран хэлэлцэх бололтой. Эл хуулийн төслийн гол зорилго нь иргэддээ 20 сая төгрөгийн өртөгтэй итгэл хүлээлгэх зээл байхад оршино гэсэн. Үүнийгээ намын мөрийн хөтөлбөрт тусгасанаар иргэдийг ажилтай, орлоготой болгох жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилтэй холбон тайлбарлаж буй. Дээрх хуулийн төслийн танилцуулггаас харахад, тэдний итгэлийг хүлээсэн иргэн нь барьцаа хөрөнгөгүй, ажилгүй, орлогогүй нэгэн ч байж болно. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн эдийн засгийн баталгаагүй болон ямар нэг зээлгүй, батлан даагчгүй, зээлийн муу түүхгүй иргэнд олгох юм гэнэ. Харин уг зээлд нь бор зүрхээрээ ажил хөдөлмөр эрхэлж, бизнес хийдэг нийгмийн дундаж давхаргынхан багтахгүй нь. Учир нь дундаж давхаргынхан ямар нэгэн зээлтэй, батлан даагчтай, зээлийн муу түүхтэй.

Эл зээлээ ЖДҮХС-гийн нөхцөлтэй ижил жилийн гурван хувь, хугацаа нь ч гурван жил байх аж. Улмаар төр өөрийн мэдлийн байгууллагаараа дамжуулан зээлээ олгоно. Засгийн газар харьяандаа “Итгэлийн зээлийн сан” байгуулж тухайн сангийнхаа хөрөнгийг олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, Засгийн газраас гаргасан бонд, тусгай сан, улсын төсөв, бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцжээ. Олон улсын байгууллагууд итгэл хүлээлгэхгүй бол татвар төлөгчдийн халааснаас санхүүжүүлнэ. Төсөвт дарамт учруулахгүй, иргэдийнхээ амьжир­гааг сайжруулна гэж ярих атал ахиад л татвар төлөгчдийн халаас руу гар шургуулах нь. Наана нь ярих уриа лоозон сайхан ч, ухаад үзвэл эрх баригч нам сонгуулийн шоуныхаа хундаамыг цутгаж буй нь илт.

Эндээс харахад, бэлэн 20 сая төгрөг амлаад ард түмэндээ итгэл хүлээлгэх гээд байна уу, эсвэл эрх баригчид татвар төлөгчдийн мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авах гээд байна уу гэдэг эргэлзээ төрүүлэв. Учир нь эрх баригч нам улс орныг удирдаад хэдийнэ гурван жил өнгөрчихсөн. Бүрэн эрхийн хугацаа дуусахад ганцхан жил үлдсэн. Ийм атал гэв гэнэт иргэдээ ядуурлаас гаргана, амьжиргааг сайжруулна гэж “орилж”, улсын төсвийг сонгуулийн төсөв болгож хувиргав. Ядууст 20 сая төгрөгийн “Итгэлийн зээл” тарааснаар нийгмийн эмзэг бүлэг шууд байртай болоод, ажил хийгээд, бизнес эхлээд, баяжаад улс орныхоо эдийн засгийг чирч эхлэх гэнэ, тэдний тооцооллоор.

Өнөөдөр Монголд 192 мянган ядуус тоологдсон. Мөн таван хүн тутмын нэг нь нэн ядуу, дөрвөн өрх тутмын нэг нь ядуу байгаа гэх судалгааг хуулийн төслийнхөн дурдсан. Энэ нь эрх баригчид өөрсдөө хэрхэн ажилласны нотолгоо. Бензин, мах, өргөн хэрэглээний барааны үнэ ард түмний нурууг сүүлийн хэдэн жил улам бөхийлгөсөн. Ийм байхад “Итгэлийн зээл” нэрийдлээр хавтгайруулсан халамж тараах сонгуульд зориулсан шоу хэнд ч таалагдахгүй. Тэдний энэхүү боловсруулсан төсөл нь ямар ч судалгаагүй, зээлийн эх үүсвэр хаанаас гарах гээд тооцоо судалгаа муутай байгааг ч эдийн засагчид анхааруулсан.

Эдийн засгийн баталгаагүй хүнд итгэл үзүүлэхээс урьтаж зээлийн хүүгээ буулгах, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр асуудлыг шийдэх олон гарц байж болох. Гэтэл 20 сая төгрөгийг халамж хэлбэрээр олгочхоод, эргээд сонгуулийн санал худалдан авах хэлбэрийг “Итгэлийн зээл” гэж харж байгаа бол эндүүрч байна. Үнэхээр л итгэл хүлээлгэмээр байгаа бол байртай болох гэж зүтгэж байгаа залуустаа байрны зээлийн хүү, урьдчилгааг нь буулгах арга хэмжээг аваад өгөөч. Өнөөдөр Монголд найман хувийн ипотекийн зээлгүй хүн ховор байна. Мөн найман хувь гэдэг ч моргэйжийн зээлдээ дэлхийд хамгийн өндөрт тооцогдоно. Иймд итгэлийн зээлээс илүүтэй ипотекийн зээлийн хүүг бууруулах нь амьдралд нь илүү бодит тусна. Ард иргэдийнхээ ядуурал, үнийн өсөлт хөөрөгдөлтийн талаар ярилгүй зөвхөн сандал суудлын хэрүүл хийж гурван жилийг үдсэн хэрнээ сонгууль дөхөхөөр мөнгө амлаж шоу ярих юм, эрх баригчид.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com