Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ч.Хүрэлбаатар: Төрийн худалдан авах ажиллагааны бие даасан газрыг байгуулах шаардлагатай байна

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны аравдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, уг төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгээс гаргасан нэр томьёог тодорхой болгох, хуулийн төслийн зүйл, хэсэг, заалтыг уялдуулах, ойлгомжтой томьёолох, хориг арга хэмжээний жагсаалтыг ялгамжтай тодорхойлох зэрэг саналыг хэлэлцэж, дэмжсэн” гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуулийн төслийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн гуравдугаар зүйлд “3.1.18.“дотоодын жагсаалт” гэж үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотойгоор терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас баталсан хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг;” гэж, 9 дүгээр зүйлд “9.1.9.хоёрдмол зориулалттай бараа, бүтээгдэхүүний жагсаалт батлах.” гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 3.1.17 дахь заалтыг “хориг арга хэмжээний жагсаалт” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой” гэж, төслийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг “Энэ хуулийн 6.1.1-д заасан терроризмын нөхцөл байдлыг үнэлэхдээ бүс нутаг, улс оронд үйлдэгдсэн, үйлдэгдэж болзошгүй терроризм, түүний чиг хандлага, арга хэлбэр, аюул занал, эрсдэлд дүн шинжилгээ хийж, олон улсын байгууллагын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх бодлого, үйл ажиллагааг харгалзан дүгнэлт гаргана.” гэж, төслийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг “тодорхой террорист үйлдэл, үйл ажиллагаагаар хязгаарлахгүй хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн өмчлөл буюу хяналтаа тогтоосон бүхий л мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө;” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Үргэлжлээд Засгийн газрын зарим агентлагийг татан буулгах, зарим чиг үүргийг зохицуулах шаардлага бий болсон талаар хэлэлцлээ. “Орон нутагт хийж буй ажлыг түргэвчлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бүтээн байгуулалтыг хугацаанд нь хийж гүйцэтгэх шаардлага гарч ирж байна. Тиймээс Төрийн худалдан авах ажиллагааны бие даасан газрыг байгуулах Засгийн газраас өргөн барьсан, УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж байна” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Д.Лүндээжанцан:
-Төсвийг зүй зохистой зөв ашиглах, бүтээн байгуулалтыг хэрэгтэй газар нь хийх ёстой. Үүнийг бие дааж шийдвэрлэх төрийн байгууллага байх нь зүйтэй юм байна. УИХ-ын гишүүд гүйцэтгэх засаглалын ажлыг хийгээд байх ёсгүй байгаа юм. Гэтэл аргагүйн эрхэнд ярихаас өөр аргагүй байна шүү дээ. Уг нь би өнөөдөр улс орны бодлогын хэмжээний юм ярих байтал хоёр зам яриад сууж байна. Аргагүйн эрхэнд ярьж байна шүү дээ.

Х.Болорчулуун:
-Миний хувьд дэмжихгүй байна. Ерөнхий сайдын хажууд худалдан авах ажиллагаа төвлөрөхөөр нэлээд бэрхшээл үүсэх болов уу гэж харж байна. Орон нутагт хийгдэх тендерийг орон нутагт явуулмаар байна. Энэ жилийн тендерийг харахад орон нутагт зарласан тендер нь хугацаандаа ажлаа хийгээд дуусгадаг. Гэтэл төвд зарласан нь хийгдэхгүй байна. Тэгэхгүй бол хөрөнгө мөнгөний төвлөрлөө дагаад иргэд Улаанбаатар луу шилжээд байна. Орон нутаг зарлагдсан тендерийг төвийн компаниуд булаагаад авчихдаг нь буруу. Улсын төсөвт суулгасан тендер төвд зарлагдах юм байна. Эрх мэдлийг дэргэдээ авчраад төвлөрлийг бий болгож болохгүй ээ.

Ц.Мөнх-Оргил:
-Агентлагаа байгуулъя, заавал яагаад Ерөнхий сайдын дэргэд байлгах гээд байгаа юм бэ. Уг нь энэ талаар хууль санаачлагчаас асуумаар байх юм. Засгийн газраас нэг ч хүн алга. Ерөнхий сайдын дэргэд худалдан авалттай холбоотой тендерийн маргаан, хэрүүл шуугианыг Гүйцэтгэх засаглалын тэргүүн шийдээд явах цаг байна уу. Гэтэл энэ асуултад хариулт өгөх Засгийн газрын гишүүн алга. Ерөнхий сайддаа тендер, худалдан авалтаа хариуцуулна гээд байх юм. Асуудал оруулж ирчхээд алга болчих юм. Ерөнхий сайд нь бүх тендерийг хариуцах нь зөв үү. ТӨБЗГ нь Ерөнхий сайдын мэдэлд байгааг мэдэж байна. Гэхдээ бүх худалдан авалт Ерөнхий сайдын хяналтад очно гээд байх юм. Бүх хэрүүл тэнд очно шүү дээ. Шадар сайд юм уу, Сангийн яамны харьяа байж болохгүй юм уу, энэ агентлаг чинь.

Ч.Хүрэлбаатар:
-Бүх яам, аймаг орон нутагт холбоотой асуудал Ерөнхий сайд дээрээ нэгтгэгдээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Би Засгийн газраас өргөн барьсан тогтоолоо хамгаалж ярина. Хэл амнаас айгаад суугаад байвал улсын ажил явахгүй. Харин ч бүрэн эрх мэдэлтэй байгаа Ерөнхий сайд бүх ажлаа мэдээд түргэн шуурхай шийдэж явах нь зүйтэй гэж бодож байна. Хамгийн гол нь тендер, худалдан авалтыг цахимжуулаасай гэж бодож байна.

Г.Тэмүүлэн:
-Худалдан авах ажиллагааг яаж нээлттэй ид тод болгох вэ, үр ашигтай болгох вэ гэдэг чухал. Үнэндээ энэ жил хийх ёстой тендер зарласан ажил дөнгөж 40 хувьтай байгаа. “Цүнх барьсан” компани шалгаруулдгаас болоод бүтээн байгуулалт явдаггүй явдал бий. Худалдан авах ажиллагааны бие даасан газар өмнө нь байсан. Олигтой ажиллаагүй. Дараа нь нэгтгэж үзсэн бас болоогүй. Одоо ахиад тусдаа байгууллага болгож байна. Одоо хариуцлагын тогтолцоог суулгаж өгмөөр байна. Хяналт, хариуцлагатай байвал гүйцэтгэл нь тухайн жилдээ хийгдэж дуусах байх.

Ч.Хүрэлбаатар:
-Даатгалын тухай, хариуцлагын тухай асуудал маш чухал. Гадны зээл тусламжаар хийгдэж байгаа ажлууд зайлшгүй даатгагддаг. Түүнд нь бас чамгүй мөнгө явчихдаг. Монголд тендерээр барилга барина гээд орж ирсэн компаниудыг даатгалд хамруулбал, анхнаас нь барилга барих дээр нь хяналт тавигдахаас гадна, галын эрсдэлээс хамгаалагдсан барилга баригдана. Энэ чиглэлээр ажлын хэсэг гаргаад ажиллуулж байгаа. Энэ асуудлыг сарын дотор цэгцлээд УИХ-д оруулна гэж бодож байна.

Гишүүд үг хэлж дууссанаар Тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалаа. Гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com